Олон улсын Мансууруулах Бодисын Хяналтын Стратегийн Тайлан
Олон улсын мансууруулах бодис, хууль хэрэгжилтийн асуудал эрхэлсэн товчооноос гаргав.
МОНГОЛ УЛС
I. Тойм
Монгол Улсад мансууруулах бодисын наймаа, туунтэй холбогдсон гэмт хэрэг ерген тархалттай биш хэдий ч тоо нь нэмэгдэж, тер засгийн анхаарлыг татаж байна. Есен нэмэгдэж буй мансууруулах бодисын наймаанд ялангуяа Монголын хот, суурин газрын есвер уе, залуучууд их ертеж байна. Засгийн газраас 2000 онд баталсан Мансууруулах бодистой тэмцэх хетелбер хэрэгжиж байна. Анх батлагдсан 5 жилийн телевлегее 2005 онд дуусгавар болсон хэдий ч дараачийн шатанд ямар еерчлелт хийхээ засгийн газар хараахан шийдээгуй байна. Цагдаагийн даргын ахалдаг Ундэсний Зевлел нь энэ хетелберийн хэрэгжилтийг зохицуулдаг бегеед уг хетелбер нь мансууруулах бодистой тэмцэх хууль эрх зуйн ундсийг бий болгож, мансуурлын эсрэг бодлого явуулан, мансууруулах бодистой холбоотой гэмт хэргийн талаарх олон нийтийн ойлголтыг нэмэгдуулэх замаар донтолт, гэмт хэргээс сэргийлэхэд чиглэдэг. Монгол Улс нь Мансууруулах бодисын тухай 1998 оны НУБ-ын конвенцийг баталсан орнуудын нэг юм.
II. Монгол Улсын статус
Монгол Улс нь Орос, Хятадтай маш урт бегеед хамгаалалт муутай хилээр хиллэдэг нь зевхен мансууруулах бодис тедийгуй бух терлийн хууль бус наймаанд ертемтгий байдлыг бий болгодог. Цагдаагийнхны бодлоор хууль бусаар хил нэвтэрдэг мансууруулах бодисын ихэнх нь Хятадаас орж ирдэг бегеед туунийг Монголын иргэд оруулж ирдэг. Хятадаас Монголоор дамжин Орос, Европ руу аялдаг хууль бус цагаачид мен заримдаа мансууруулах бодисыг тээвэрлэж, хууль бусаар наймаалдаг. Хэрэв Монгол Улсад мансууруулах бодисыг хэрэглэх явдал ихэсвэл туунийг наймаалах зохион байгуулалттай гэмт хэрг одоогийн байгаа тувшнээс хамаагуй их болж есне гэж цагдаагийнхан болгоомжилж байна. Засгийн газраас Монгол Улсын хилийн хамгаалалтыг нэн тэргууний зорилт болгожээ. Аюулгуй байдлыг хамгаалах хучнуудийн хамтын ажиллагааг дэмжих, сургалт явуулах чиглэлээр АНУ-ын санхуужилтээр хэрэгжиж буй тесел зарим туслалцааг узуулжээ. Эх уусвэр, техникийн хучин чадлын дутмаг байдал, цагдаа болон тер засгийн бусад албанд буй авилга, хээл хахууль нь хилээ хамгаалж, хууль бус наймааг илруулэх, улс дамнасан хэргуудийг мерден шалгах тал дээр Монгол Улсын чадавхийг сулруулж байна.
III. 2005 онд мансууруулах бодистой тэмцэх чиглэлээр авч хэрэгжуулсэн арга хэмжээ
Бодлого/ Хууль хэрэгжилт. Монголын Засгийн газар, хууль хэрэгжуулэх байгууллагууд нь гэмт хэрэг, мансууруулах бодисын асуудлаарх олон улсын санаачлагуудад оролцох оролцоогоо нэмэгдуулсэн байна. 2004 онд Монгол Улс Менге угаахтай тэмцэх Ази, Номхон далайн булгийн гишуун болж, Санхуугийн уйл ажиллагааны ажлын хэсэгт оролцох, яваандаа гишуун нь болох боломжийг эрэлхийлж энэ ажлын хэсгийн стандартыг мердех уурэг хулээжээ.
Мансууруулах бодисын урсгал/дамжин енгерех зам. Хамгийн ерген хэрэглэдэг хууль бус мансууруулах бодис нь марихуана байна. Марихуанаг гаргаж авдаг олсны ургамлыг Монголд бага хэмжээгээр тариалдаг бегеед дотооддоо хэрэглэдэг байна. Марихуана, героин, кокаин, амфетамин, болон жоргуй олгодог эм бэлдмэлийг олж авах, хэрэглэх боломж нэмэгдсэнийг тайлангууд харуулж байна. Гэхдээ мансууруулах бодисын хэрэглээний талаар найдвартай хийгдсэн судалгаа, мансууруулах бодистой холбоотой хэрэгт ял шийтгэл оногдуулсан тухай мэдээлэл байхгуй байна. Химийн анхан шатны боловсруулалт хийж, гадагшаа гаргах боломж байж болох асуудалд Монголын Засгийн газар сэрэмжтэй хандаж, химийн бодис гаргаж байж магадгуй гэж сэжиглэгдсэн зарим газрыг хаасан боловч Монголд анхан шатны химийн боловсруулалт байлгах гадны сонирхол цухалзсаар байна.
Эрэлтийг бууруулах. Мансуурах донтолт, туунтэй холбоотой гэмт хэргийн тархалттай тэмцэх чиглэлээр дотоодын терийн бус байгууллагууд ажиллаж байна. Олон улсын хандивлагчид хар тамхи, туунтэй холбоотой гэмт хэрэг Монгол Улсын хегжилд илуу дарамт болохоос нь емне туунтэй тэмцэх хучин чадавхийг бий болгоход Монголд туслах зорилгоор засгийн газартай нь хамтран ажиллаж байна.
Авилга. Монголын дотоод дахь авилга болон туунтэй холбоотой гэмт хэргууд хар тамхитай холбоогуй гардаг. Гэвч эрх зуйн систем, санхуугийн тогтолцооны сул тал (менге угаах болон терроризмыг санхуужуулэхийн эсрэг хууль тогтоомж байхгуй байгаа зэрэг) нь Монгол Улсыг хар тамхины наймаачид болон олон улсын, ялангуяа Хятад, Орост уйл ажиллагаа явуулдаг гэмт хэргийн байгууллагуудад ашиглагдаж болохоор болгож байна. 2004 оны 8-р сард Хойд Солонгос Элчин сайдын яамаа Улаанбаатарт дахин нээсэн нь тус улсын засгийн газар ЭСЯ-аараа дамжуулан (1990-ээд оны эцэст болсон шиг) хар тамхины наймаа, хуурамч менге, бусад хууль бус ажиллагаагаар дипломат болон бусад уйл ажиллагаагаа санхуужуулэхийг дахин оролдож магадгуй гэсэн болгоомжлолыг теруулж байна.
Гэрээ, хэлэлцээрууд. Монгол Улс нь Мансууруулах бодисын тухай 1988 оны НУБ-ын конвенц, 1961 онд батлагдаж, 1972 оны Протоколоор нэмэлт еерчлелт оруулсан НУБ-ын Тусгай конвенц болон Сэтгэцэд нелеелех бодисын тухай 1971 оны конвенцийг тус тус соёрхон баталсан билээ. Мен Авилгын эсрэг НУБ-ын конвенцэд нэгдэн орсон. Монгол Улсын Засгийн газар мансууруулах бодисын талаарх олон улсын санаачлагуудын зорилго, зорилтуудыг хангах чармайлт гаргаж байна. АНУ, Монгол Улсын хооронд гаалийн асуудлаар харилцан эрх зуйн туслалцаа узуулэх тухай хэлэлцээр бий. Тухайн онд Монгол Улсын Хууль зуй, дотоод хэргийн сайд Орост айлчилж, хил дамнасан бух терлийн гэмт хэрэг, тууний дотор хар тамхины асуудлаар мэдээлэл солилцох, хамтын ажиллагаагаа сайжруулах талаар ярилцсан байна.
IV. АНУ-ын санаачлага болон хетелберууд
АНУ-ын Засгийн газраас узуулсэн тусламжийн хурээнд улс дамнасан гэмт хэрэг, хар тамхитай тэмцэх талаарх зочин сургалтын хетелбер болон АНУ-ын хууль хэрэгжилтийн байгууллагуудаас явуулсан сургалт зэрэг багтаж байна.