Монголын эмэгтэй нэр дэвшигчид АНУ-ын ОУХА-т зочлов
ИТХ-д нэрээ дэвшүүлж буй Монголын эмэгтэйчүүдийн төлөөлөгчид Вашингтон хотод АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн /ОУХА/ төвд 2008 оны 1-р сарын 15 нд зочиллоо. Тэд Монгол дахь АНУ-ын ОУХА-ийн үйл ажиллагаатай танилцахаас гадна Америк орноор 20 хоног тойрон аялахдаа улс төр, сонгуулийн сурталчилгаа ба удирах манлайллын талаар хуримтлуулсан туршлагаасаа хуваалцав.
Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны 12 төлөөлөгч, Виржиния мужийн хууль тогтоогчид, дэд захирагч, ерөнхий прокурор ба Виржиния, Мэрилэнд мужуудын орон нутгийн засаг захиргааны албаны хүмүүстэй уулзсан юм. Төлөөлөгчид Вашингтонд байх хугацаандаа Үндэсний газар зүйн нийгэмлэг, Өв уламжлал /Heritage/ cан ба АНУ-ын төлөөлөгчдийн танхимд зочиллоо. Мөн түүнчлэн, тэд Арлингтон дахь Виржиниягийн Манлайллын хүрээлэнд очиж сонгууль ба манлайллыг судалжээ.
Төлөөлөгчдийн ихэнхи нь нийслэлийн ИТХ-н суудалд өрсөлдөж цөөн хэсэг нь 2008 оны 6-р сарын сүүлчээр болох Улсын их хурлын сонгуульд оролцох ажээ.
Аяллыг Монголын Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо, АНУ-ын Бүгд найрамдах эмэгтэйчүүдийн үндэсний холбооноос санхүүжүүлсэн байна.
Монгол дахь АНУ-ын ОУХА-ийн үйл ажиллагаа түүний хэрэгжүүлж буй төслүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг www.usaid.gov -ээс үзнэ үү.
Aмерикийн ард түмэн сүүлийн 50 орчим жилийн турш дэлхий даяар эдийн засаг болон хүмүүнлэгийн туслалцаагаа АНУ-ын ОУХА-аар дамжуулж үзүүлсэн юм.
# # #