jump over navigation bar
Embassy SealАНY-ын Төрийн Департамент
АНУ-ын ЭСЯ - УЛААНБААТАР, МОНГОЛ УЛС flag graphic
ЭСЯ-ны Мэдээ
 
  ЭСЯ-ны тухай Элчин Сайдын оролцсон арга хэмжээний зурагнууд Газар / Хэлтсүүд ЭСЯ-ны сүүлийн үеийн мэдээ Хэвлэлийн мэдээ Илтгэлүүд Монголын тухай илтгэлүүд Авилгалын Эсрэг Ерөнхийлөгч Энхбаярын АНУ-д хийсэн айлчлалын үеийн мэдээлэл Энхтайвны Корпусын хөтөлбөрийн хэвлэлийн мэдээ ЭСЯ-ны зургийн цомог Ажлын Зар Архив

АНУ-ын Худалдаа, хөгжлийн агентлагаас Шарын Гол ХК-д олгож буй буцалтгүй тусламж нь Америк-Монголын  худалдааны харилцаа улам гүнзгийрч буйн илэрхийлэл болж байна.

АНУ-ын Худалдаа хөгжлийн агентлаг /АНУ-ын ХХА/-ийг төлөөлж Шарын Гол Хувьцаат Компани болон TERA International Группт буцалтгүй тусламж олгох тухай гэрээнд гарын үсэг зурж байгаадаа АНУ-ын ЭСЯ нэн баяртай байна. Энэхүү ёслол нь Америк- Монголын хооронд тогтсон худалдааны харилцаа улам гүнзгийрч буйг илэрхийлж байна.

2008 оны 3 дугаар сарын 3-нд АНУ-ын Элчин сайд Марк К. Минтон АНУ-ын ХХА-аас Шарын Гол Хувьцаат Компанид буцалтгүй тусламж олгох тухай баримт бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү 500 мянган ам.долларын буцалтгүй тусламжийг Шарын Голын нүүрсний уурхайг Монгол Улсын өмнөд, хойд хилийг  холбосон одоо ашиглагдаж байгаа гол төмөр замтай холбох зорилгоор 86 км урттай туслах төмөр зам барих барилгын ажил, тээвэрлэх тоног төхөөрөмжийн худалдан авалтын техник, эдийн засгийн үндэслэлийг гаргах ажилд зориулах юм байна. Шинэ төмөр зам тавьснаар уурхайгаас хүнд даацын машинаар нүүрс тээвэрлэдэг байсан явдлыг халах бөгөөд тээвэрлэлтийн давтамж, зардал мөн ачааны машины хорт утаа, тоосноос үүдэлтэй агаарын болон хөрсний бохирдлын түвшинг үлэмж хэмжээгээр бууруулах юм.

Өнгөрсөн оны 6-р сард Eznis Airways компанид 2011 он хүртэл бизнесээ өргөжүүлэх төлөвлөгөө боловсруулж зах зээлийн судалгааг хийхэд нь зориулагдах 500 мянган ам.долларын буцалтгүй тусламж олгосон юм.   

Эдгээр буцалтгүй тусламжаас гадна АНУ-ын ХХА нь Монгол Улсад бараа үйлчилгээний стандартыг боловсруулж хэрэгжүүлэх хөтөлбөрүүдийг мөн дэмжиж байгаа.

АНУ-ын Худалдаа, хөгжлийн агентлагийн гол зорилго нь хөгжиж буй болон дунд орлоготой орнуудын эдийн засгийн хөгжил болон тэдгээр оронд АНУ-ын худалдааны сонирхлыг хөхиүлэн дэмжиж ажиллахад оршдог. Тус агентлаг техникийн туслалцаа, зах зээл хөрөнгө оруулалтын судалгаа, сургалт семинар, танилцах аялал, бизнесийн уулзалтыг санхүүжүүлэн зохион байгуулснаар орчин үеийн дэд бүтэц, шударга, нээлттэй худалдааны зарчмыг хөгжүүлэх эрхэм зорилготой байгууллага юм. АНУ-ын Худалдаа, хөгжлийн агентлаг энэхүү эрхэм зорилгынхоо хүрээнд АНУ-ын бараа, үйлчилгээний экспортоос ашиг хүртэж болохуйц эдийн засгийн салбаруудад онцгой анхаарал хандуулдаг билээ.

дээш ^

Хyyдасны Багаж Хэрэгслэлyyд:

Printer_icon.gif Хэвлэх



 

    Энэхyy сайтыг АНУ-ын Тeрийн Департаментаас эрхлэн гаргадаг бeгeeд гадны холбоос бyхий интернэт хуудаснууд нь энэхyy сайтын хувийн нууцлал, журам, ойлголтуудыг зeвшeeрч байгаа гэсэн ойлголт биш юм.

АНУ-ын ЭСЯ