АНУ-ын Худалдаа, Хегжлийн Агентлаг
2007 оны 3 дугаар сар 12
МОНГОЛ УЛС, УЛААНБААТАР ХОТ – Монгол Улсын Ундэсний стандартчилалын тогтолцоо, стандартчилал боловсруулах арга зуйг сайжруулах замаар АНУ-тай тогтоосон эдийн засгийн хамтын ажиллагааг ергежуулэн хегжуулэх зорилгоор Монгол Улсын холбогдох албаны хумууст зориулсан танилцах аялалыг АНУ-ын Худалдаа, хегжлийн агентлаг зохион байгуулан санхуужуулэх гэж байна. Энэ тухай енеедер болсон АНУ-Монголын Худалдаа, херенге оруулалтын еренхий хэлэлцээрийн хамтарсан зевлелийн 3 дахь удаагийн хуралдааны уеэр мэдэгдэв.
Тус аялалын хурээнд Монгол Улсын холбогдох албаны арван дервен ажилтан АНУ-ын хэд хэдэн хот, мужуудад арав хоногийн хугацаатай зочилж, АНУ-д бараа болон технологийн уйл явцын стандартыг хэрхэн боловсруулж, тогтоодог талаар танилцан судлах юм. Танилцах аялалыг энэ зун хийхээр телевлеж байгаа бегеед АНУ-ын терийн болоод хувийн хэвшлийн байгууллага, хумуустэй уулзан санал солилцож, зарим холбогдох газруудаар явж узэх юм. Ярилцах асуудлын хурээнд АНУ-ын стандартчилалын тогтолцооны техникийн, бодлого, уйл ажиллагааны олон асуудлууд багтах бегеед АНУ, Монгол Улс хоёр стандартчилал, гэрчилгээжуулэлтийн талаархи хамтын ажиллагаагаа цаашид хэрхэн ергежуулж болох тухай стратегийн асуудлуудад гол анхаарлаа хандуулах юм.
Монгол Улсын Уйлдвэр, худалдааны яам АНУ-тай худалдааны хамтын ажиллагаагаа ергежуулэх хусэлтэй байгаагаа АНУ-ын Худалдаа, хегжлийн агентлагтай хийсэн хэд хэдэн уулзалтын уеэр илэрхийлсний ур дунд энэхуу танилцах аялалыг зохион байгуулахаар болсон юм. Энэхуу зорилго, мен туунчлэн АНУ- Монгол Улсын Худалдаа, херенге оруулалтын еренхий хэлэлцээрийн зорилтуудыг хангахад Mонгол Улсын стандартчилалын тогтолцоог АНУ-д одоо хэрэглэж буй практик, уйл ажиллагаатай уялдуулан улам сайжруулах явдал нэн шаардлагатай байна.
АНУ-ын Худалдаа, хегжлийн агентлаг хегжиж буй болон дунд орлоготой орнуудын эдийн засгийн хегжил болон тэдгээр оронд АНУ-ын худалдааны сонирхлыг хехуулэн дэмжиж ажилладаг. Тус агентлаг техникийн туслалцаа, херенге оруулалтын анхан шатны судалгаа, сургалт семинар, танилцах аялал, бизнесийн уулзалтыг санхуужуулэн зохион байгуулснаар орчин уеийн дэд бутэц, шударга, нээлттэй худалдааны зарчмыг хегжуулэх эрхэм зорилготой байгууллага юм. Тус агентлагийн хэрэгжуулдэг тусламжийн хетелберууд нь тухайн оронд херенге оруулалтын зев бодлого, шийдвэр гаргах уйл явцыг дэмжсэнээр худалдаа, херенге оруулалт, эдийн засгийн тогтвортой хегжлийг хангах орчныг бурдуулж байдаг. АНУ-ын Худалдаа, хегжлийн агентлаг энэхуу эрхэм зорилгынхоо хурээнд АНУ-ын бараа, уйлчилгээний экспортоос ашиг хуртэж болохуйц эдийн засгийн салбаруудад онцгой анхаарал хандуулдаг билээ.