jump over navigation bar
Embassy SealАНY-ын Төрийн Департамент
АНУ-ын ЭСЯ - УЛААНБААТАР, МОНГОЛ УЛС flag graphic
ЭСЯ-ны Мэдээ
 
  ЭСЯ-ны тухай Элчин Сайдын оролцсон арга хэмжээний зурагнууд Газар / Хэлтсүүд ЭСЯ-ны сүүлийн үеийн мэдээ Хэвлэлийн мэдээ Илтгэлүүд Монголын тухай илтгэлүүд Авилгалын Эсрэг Ерөнхийлөгч Энхбаярын АНУ-д хийсэн айлчлалын үеийн мэдээлэл Энхтайвны Корпусын хөтөлбөрийн хэвлэлийн мэдээ ЭСЯ-ны зургийн цомог Ажлын Зар Архив

АНУ-ын Мянганы Сорилтын Сан (МСС)-гийн Монголыг хариуцсан захирал Роберт Рийд АНУ, Монголын хооронд байгуулсан Компакт гэрээний хэрэгжилтийн бэлтгэл ажлыг эхлүүлэхээр 3-р сарын 7-14-ний өдрүүдэд Монгол Улсад ажиллалаа. Тэрээр АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Марк Минтон болон АНУ-ын ЭСЯ-ны ажилтнуудтай уулзаж, тус ЭСЯ-ны бүрэлдхүүнд МСС-гийн суурин албыг бий болгох үйл явцыг эхлүүлжээ. Ноён Рийд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын  дарга Н.Энхболдод бараалхаж, Монголын МСС-гийн Үндэсний Зөвлөлийг татан буулгаж, 285 сая ам.долларын буцалтгүй тусламжийн төслүүдийг хэрэгжүүлэх ажлыг хариуцах Монголын МСС-г шинээр байгуулсан явдалд талархал илэрхийллээ. Монголын МСС-гийн Удирдах Зөвлөлийн хуралдааныг хийж, Монголд хэрэгжих төслүүдийг удирдан хянах үүрэг бүхий голлох 12 албан тушаалтныг томилох ажлыг хурдавчлахыг ноён Рийд уриалжээ. Мөн тэрээр тус Удирдах Зөвлөлийн бүрэлдхүүнд багтаж байгаа Эрүүл мэнд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, Барилга, хот байгуулалт, Зам тээвэр, аялал жуулчлалын сайд нартай уулзаж, МСС-гийн Компакт гэрээний дагуу хэрэгжих эрүүл мэнд, мэргэжлийн болон техникийн боловсрол, хөрөнгийн бүртгэл болон төмөр замыг сайжруулах төслүүдийн талаар ярилцлаа. Ноён Рийд Компакт гэрээ хэрэгжих 5 жилийн хугацаанд Монголд суурин суухаар энэ 4-р сарын эцсээр буцаж ирэх юм.     

дээш ^

Хyyдасны Багаж Хэрэгслэлyyд:

Printer_icon.gif Хэвлэх



 

    Энэхyy сайтыг АНУ-ын Тeрийн Департаментаас эрхлэн гаргадаг бeгeeд гадны холбоос бyхий интернэт хуудаснууд нь энэхyy сайтын хувийн нууцлал, журам, ойлголтуудыг зeвшeeрч байгаа гэсэн ойлголт биш юм.

АНУ-ын ЭСЯ