jump over navigation bar
Embassy SealАНY-ын Төрийн Департамент
АНУ-ын ЭСЯ - УЛААНБААТАР, МОНГОЛ УЛС flag graphic
ЭСЯ-ны Мэдээ
 
  ЭСЯ-ны тухай Элчин Сайдын оролцсон арга хэмжээний зурагнууд Газар / Хэлтсүүд ЭСЯ-ны сүүлийн үеийн мэдээ Хэвлэлийн мэдээ Илтгэлүүд Монголын тухай илтгэлүүд Авилгалын Эсрэг Ерөнхийлөгч Энхбаярын АНУ-д хийсэн айлчлалын үеийн мэдээлэл Энхтайвны Корпусын хөтөлбөрийн хэвлэлийн мэдээ ЭСЯ-ны зургийн цомог Ажлын Зар Архив

ЭСЯ-ны хэвлэлийн мэдээ
3 сарын 24, 2008

АНУ-ын ОУХА-ийн Ерөнхий Хянан Шалгагчийн Албаны ажлын баг Монгол Улсын нягтлан бодох бүртгэл, аудитийн компаниуд болон энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй олон улсын компаниудтай ярилцлага хийж, МСС-тай гэрээгээр аудитийн үйл ажиллагаа явуулах пүүс, компаниудын жагсаалт гаргах зорилгоор Монгол Улсад 3 сарын 16-22-ны өдрүүдэд айлчиллаа. Урьдчилан шалгаруулалтад тэнцсэн компаниуд gdMarket болон UNDB and MCA-Mongolia вэбсайтуудаар зарлагдах МСС-гийн аудитийн тендерт оролцох эрх олж авах юм. Тендерт ялсан оролцогч нь МСС-гаас санхүүгийн нэг жилд 300.000 ба түүнээс дээш ам.долларын санхүүжилт авч буй төслүүдэд 6-р сарын 30 болон 12-р сарын 31-нээр дуусгавар болгон жилд 2 удаа хагас жилийн аудит хийх юм. Аудитийн дүнг МСК-тай байгуулсан гэрээгээр гүйцэтгэх санхүүгийн аудитийн журамд заасны дагуу МСС-д тайлагнана.

Ерөнхий Хянан Шалгагчийн Албанынхан нягтлан бодох бүртгэл, аудитийн хэд хэдэн Монгол компаниудтай уулзаж хууль бус үйлдэл болон аудитийн үйл ажиллагааны талаар мэдээлэл өглөө. Мөн МСС-гийн худалдан авалт, санхүүгийн агентууд, Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгчид, АНУ-ын ЭСЯ-ныхантай уулзан, МСС-гийн Ерөнхий гэрээний хэрэгжилтийн явц, Монгол Улсад явуулж буй үйл ажиллагааныхаа талаар танилцууллаа.           

дээш ^

Хyyдасны Багаж Хэрэгслэлyyд:

Printer_icon.gif Хэвлэх



 

    Энэхyy сайтыг АНУ-ын Тeрийн Департаментаас эрхлэн гаргадаг бeгeeд гадны холбоос бyхий интернэт хуудаснууд нь энэхyy сайтын хувийн нууцлал, журам, ойлголтуудыг зeвшeeрч байгаа гэсэн ойлголт биш юм.

АНУ-ын ЭСЯ