jump over navigation bar
Embassy SealАНY-ын Төрийн Департамент
АНУ-ын ЭСЯ - УЛААНБААТАР, МОНГОЛ УЛС flag graphic
ЭСЯ-ны Мэдээ
 
  ЭСЯ-ны тухай Элчин Сайдын оролцсон арга хэмжээний зурагнууд Газар / Хэлтсүүд ЭСЯ-ны сүүлийн үеийн мэдээ Хэвлэлийн мэдээ Илтгэлүүд Монголын тухай илтгэлүүд Авилгалын Эсрэг Ерөнхийлөгч Энхбаярын АНУ-д хийсэн айлчлалын үеийн мэдээлэл Энхтайвны Корпусын хөтөлбөрийн хэвлэлийн мэдээ ЭСЯ-ны зургийн цомог Ажлын Зар Архив

АНУ-ын ЭСЯ Байгаль орчны сэдвээр хэвлэгдсэн сэтгүүлүүдйиг орчууллаа

Дэлхий даяар 4 дүгээр сарын 22-нд Дэлхийн өдрийг тэмдэглэдэг билээ. Байгаль орчны хамгаалалын асуудалд анхаарал татах үүднээс АНУ-ын ЭСЯ байгаль орчны асуудлаар гарсан хэд хэдэн сэтгүүлийг Монгол хэлрүү хөрвүллээ. Хамгийн сүүлд гаргасан хоёр сэтгүүл нь Англи Монгол хэл дээр нэг ном болж гарсан хэвлэл нь байгал орны хамгийн сүүлийн үеийн мэдээлийг агуулсан байгаа бөгөөд Англий хэлний оюутан багш нарт сургалтын материал богож ашиглаж болох юм. Эдгээр сэтгүүлүүдийг ЭСЯ-ны дараах сайтнаас уншиж татаж болох юм.

The Greening of U.S. CorporationsАмерикийн компаниуд байгальд ээлтэй хандах болж байна. Америкийн байгаль хамгаалах хөдөлгөөний түүхтэй холбоотой хүмүүс сүүлийн жилүүдэд Америкийн томоохон корпорациуд байгаль орчинд ээлтэй бизнес эрхлэх арга замуудыг сонгож байгаа гайхамшигтай чиг хандлагын талаар өгүүлсэн байнаа. /англи монгол хэл/

Rachel Carson: Pen Against PoisonХорыг Дийлсэн Үзэг. Карсон насан туршдаа дээдлэн явсан хоёр зүйл болох эх байгалиа хайрлан хамгаалах, ном зохиол бичих дур сонирхолдоо хөтлөгдөн “Чимээгүй хавар” номоо 1962 онд хэвлүүлжээ. Түүний энэ ном Америкчуудыг ухааруулж, байгаль орчинтойгоо зөвөөр харьцах, химийн хорт бодисын учруулах сүйрлээс байгаль дэлхийгээ авран хамгаалахад уриалан дуудсаанар байгаль орчноо хамгаалах үндэсний хэмжээний хөдөлгөөнд орон даяараа анх удаа нэгдэн тэмцэж эхлэхэд хүргэсэн юм. /англи монгол хэл/

Clean Energy SolutionsЦэвэр эрчим хүчний технологиуд. Эрчим хүчний элбэг арвин, хэрэглэхэд тохиромжтой, цэвэр, тогтвортой эх үүсвэрийг бий болгох нь өнөөдөр дэлхйи дахинд тулгарч байгаа томоохон зорилтуудын нэг маргаангүй мөн юм. АНУ-ын засгийн газар болон Америкийн хувийн хэвшил, төрийн бус байгууллагууд энэ үүднээс цэвэр эрчим хүчний эрэл хайгуул судалгаа шинжилгээний олон жилийн туршлага дээрээ тулгуурлан бидний газрын тосноос хамаарах хамаарлыг багасгаж, дэлхий нийтэд урт удаан хугацааны ашиг тус өгөх шинэ дэвшилтэд технологиудыг боловруулж байна. /англи эсвэл монгол хэл дээр/

Protecting the Environment: 30 Years of U.S. Progress – АНУ-ын Байгаль орчныг хамгаалах асуудлаар сүүлийн 30 жилд олсон амжилт. Тогтвортой хөгжлийн арга замыг олох, байгаль орчинтой зүй ёсоор харьцах тухай ойлголтыг өндөр түвшинд гаргаж тавихын тулд АНУ нь дэлхийн байгаль орчныг хамгаалах асуудлын менежментийг хэрэгжүүлэхэд тэргүүлэх үүрэг гүйцэтгэх хариуцлагыг өөртөө оноосон билээ /англи эсвэл монгол хэл дээр/

DESERTIFICATION: Earth's Silent ScourgeЦӨЛЖИЛТ: Дэлхийн Чимээгүй Мөхөл. (PDF формат 3.05 MB) Хөдөө аж ахуйн эдэлбэр газар болон ой модны хөосийг бага багаар элэгдүүлж байгаа цөлжилтийн явцыг тодорхойлж, тайлбарлан, түүнтэй хэрхэн тэмцэх талаар санал бодлоо хуваалцахыг зорьсон байна. /англи эсвэл монгол хэл дээр/

Бусад англи хэл дээр гаргасан АНУ-ын тухай электрон сэтгүүлүүдийн талаар мэдээллийг дараахи сайтнаас олж болно. http://www.america.gov

дээш ^

Хyyдасны Багаж Хэрэгслэлyyд:

Printer_icon.gif Хэвлэх



 

    Энэхyy сайтыг АНУ-ын Тeрийн Департаментаас эрхлэн гаргадаг бeгeeд гадны холбоос бyхий интернэт хуудаснууд нь энэхyy сайтын хувийн нууцлал, журам, ойлголтуудыг зeвшeeрч байгаа гэсэн ойлголт биш юм.

АНУ-ын ЭСЯ