“Монгол улс ба Авилгын эсрэг НУБ-ын конвенц” сэдэвт бага хуралд
АНУ-ын Элчин сайд Памела Слуцаас хургуулэх илгээлт
2005 оны 5 дугаар сар 3
Улаанбаатар хот
Энэхуу бага хурлыг ивээлдээ зохион байгуулж буй Монгол улсын Их хурал, Засгийн газрын санаачлагыг АНУ-ын Засгийн газрын нэрийн емнеес сайшаан дэмжихийн сацуу хурлын сэдэв, илтгэгчдийг зохион байгуулахад дэмжлэг узуулж буй Америкийн хуульчдын холбооны “Азийн хууль, эрх зуйн санаачлага” байгууллагад талархал илэрхийлье.
Энэ хурал маш онцлог уед болж байна. НУБ-ын конвенцэд гарын усэг зурах, соёрхон батлах тухай Засгийн газрын ерген барьсан теслийг одоо УИХ хэлэлцэж буй гэж би ойлгож байгаа. Олон улсад хулээн зевшеерегдсен шинжээчдийн тавих илтгэлууд уг Конвенцэд нэгдэн орохын тулд юу хийх, хэрхэн хийх талаар холбогдох мэдээллийг хууль тогтоогчдод егех зорилготой юм.
АНУ нь уг Конвенцэд анхлан гарын усэг зурсан орнуудын нэг болохын хувьд энэ баримт бичгийг авилгын эсрэг олон улсын тэмцэлд маш чухал алхам болно гэж уздэг. Конвенцийг ур дунтэй болгох талаар АНУ хичээнгуйлэн зутгэж, хоёр жилийн турш ургэлжилсэн хэлэлцээрийн уйл явцад идэвхтэй оролцсон билээ. Энэхуу яриа хэлэлцээрийн туршид унэхээр дэлхий нийтээрээ хулээн зевшеерч, хэрэгжуулж болохуйц тийм конвенцийг бий болгохын телее АНУ оролцогч бусад орнуудтай хамтран ажилласан юм.
Уг Конвенц нь авилгатай улс орныхоо хурээнд болон хил дамнуулан тэмцэх олон улсын чармайлтыг хучтэй болгох тухай ерген хурээтэй заалтуудыг багтаажээ. Энэ баримт бичиг нь одоо уйлчилж буй авилгын эсрэг олон улсын бух гэрээ хэлэлцээруудээс хамгийн ерген цар хурээтэй нь гэж хэлж болохоор бегеед Европын зевлел, Ази, Номхон далайн хамтын ажиллагааны байгууллага буюу APEC, Их найм, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хегжлийн байгууллага буюу OECD, Америкийн улсуудын холбоо буюу OAS болон бус нутгийн, олон талт форумууд дээр ургэлжлэн явагдаж буй олон улсын санаачлагуудыг иж бурэн болгож байгаа юм.
Бидний ойлгож буйгаар энэхуу конвенц нь янз бурийн эх уусвэрээс хуримтлуулсан туршлагыг нэгтгэн боловсруулсан нарийвчилсан телевлегеег туунд нэгдэн орсон улс орнуудад егч, тэр нь тухайн улс орнуудын хууль тогтоомжид тусгалаа олж байхаар хийгдсэн байна. Энэ нь ялангуяа еерийн орны болон гадаадын терийн албан хаагчдын уйлдсэн хээл хахуулийн хэрэг болоод эд херенге шамшигдуулах, менге угаах зэрэг авилгатай холбоотой бусад гэмт хэргийн телее эруугийн хариуцлага хулээлгэх шаардлагыг тер засгуудад тавьдаг. Терийн албан хаагчдын шударга чанарыг хехуулэн дэмжиж, авилгын эсрэг тэмцэлд иргэний нийгмийн оролцоог нэмэгдуулэх зэргээр авилгаас урьдчилан сэргийлэх хэд хэдэн арга хэмжээг авч хэрэгжуулэхийг мен шаарддаг. Ялангуяа “сонирхлын зерчил” буюу менге, хээл хахууль авсан угуйгээс ул шалтгаалан хувийн болон гэр булийн, эсвэл найз нехдийн эрх ашгийн тулд улс тер, тер засгийн алба, албан тушаалаа урвуулан ашигласан уйлдлийг зев тодорхойлж, туунээс сэргийлэх арга хэмжээ авч, шийтгэл оногдуулахыг тер засгуудаас шаарддаг юм. Би Монгол улсын хууль тогтоомжид “сонирхлын зерчил”-ийн талаар тусгасан, эсвэл тодорхойлсон зуйл, заалт одоогоор байхгуй байна гэсэн ойлголттой байгаа. Ёс зуйн тухай хууль “сонирхлын зерчил”-еес сэргийлэх, ийм уйлдэлд хариуцлага хулээлгэхэд анхаарлаа хандуулснаар улс терийн болон захиргааны авилгатай тэмцэх чиглэлд урагшаа том алхам хийх юм.
Конвенц нь мен авилгын гэмт хэрэгт холбогдсон этгээдийг шилжуулэн егех, гэрчлэх баримт зэргийг солилцох, авилгач тушмэдийн хууль бус замаар олж авсан эд херенгийг илруулэн илчлэх талаар хамтран ажиллах бодит сувгийг засгийн газруудад нээж егч байгаа юм. Туунээс гадна уг Конвенцийн хэрэгжилтийг хянах, авилгатай тэмцэх талаар хуримтлуулсан туршлагаа хуваалцах, техник туслалцаа узуулэх зэрэгт хэрэглэж болохуйц арга хэрэгслийг засгийн газруудад бий болгож егч байна.
Авилгатай тэмцэх талаар эрс шийдвэртэй, бодитой арга хэмжээ авч хэрэгжуулэх итгэл тегс байгаа Монгол зэрэг улсуудад АНУ-ын Засгийн газрын зугээс дэмжлэг туслалцаа узуулсээр ирсэн, цаашид ч ургэлжлуулэх болно. Авилгын эсрэг НУБ-ын конвенцийг соёрхон батална гэдэг нь энэ асуудалд нилээд нухацтай хандаж буйн чухал илэрхийлэл юм.
Гэхдээ Авилгын эсрэг НУБ-ын конвенцэд гарын усэг зурж, соёрхон батлах еер нэг чухал шалтгаан буй. Конвенцийн заалтуудыг хэрэгжуулэх нь Монгол улсад ядуурлыг бууруулж, тогтвортой еселтийг хангахад тус нэмэр болно. Ядуурлыг бууруулах асуудал нь Монгол улсын нэн тэргууний зорилт болж байгаа бегеед НУБ-ын Хегжлийн хетелбер болон олон улсын бусад хетелбер, байгууллагуудын тусламжтайгаар ядуурлыг бууруулах талаар Мянганы хегжлийн зорилтуудаа тодорхойлоод байгаа билээ. Олон улсын хандивлагч байгууллагууд болон Монголчууд еерсдее тодорхойлсноор Монгол улсад ядуурлыг бууруулах, тогтвортой еселтийг хангахад саад тотгор болж буй нэг гол зуйл бол авилгын хенеелт нелее юм. Ядуурал, авилга хоёр хоорондоо холбоотой гэдгийг харуулах маш олон судалгаа бий. АНУ-ын Терийн нарийн бичгийн дарга асан Колин Пауэлл “Гадаад бодлого” сэтгуулийн 2005 оны 1, 2-р сарын дугаарт бичсэн егуулэлдээ “сая сая хунийг ядуурлаас гаргах хамгийн зев зам бол хегжиж буй орнуудын удирдагчдад еерийн улс орныхоо ирээдуйг гартаа авахыг уриалах явдал юм” гэжээ. Ядуурлыг тэтгэсээр байгаа ужгирсан авилга, муу засаглалын хучийг негее тийш нь эргуулэх юм бол еселт хегжлийг дэмжиж, ядуучуудад тус нэмэр болох билээ.
Конвенцэд гарын усэг зурж, соёрхон баталж, хэрэгжуулснээр бат бэх тогтсон авилгын зуршлыг еерчилж, “хулээн зевшеерех аргагуй хэм хэмжээг” устгахад нэмэр болно. Уг конвенцийн дэлхий нийтийн шинжийг харуулж буй нэг зуйл бол авилгыг “уламжлалт соёл”-оор хаацайлах боломжгуй явдал юм. Авилгын эсрэг ур дунтэй арга хэмжээ авахгуй байгаа талаар Монголын зарим улс терчдийн хэлдэг хамгийн тугээмэл тайлбаруудын нэг бол Монгол улс хун ам цеетэй, гэр булийн холбоо сулбээ ихтэй учир авилгын ундсийг таслах боломжгуй гэсэн тайлбар юм. Гэхдээ ийм тайлбар нь ундэслэл муутай. Мянганы сорилтын сангаас тусламж авах эрхтэй болсон, 415 мянгахан хун амтай Кейп Верде зэрэг Монголтой л адилхан жижигхэн, нийгэм нь бухэлдээ холбоо сулбээн дээр тогтдог улс орнууд ч амжилт олж чадсан байна.
Монголын олон нийт, иргэний нийгэм энэ байдлыг засаж залруулах арга хэмжээ авах ёстой гэсэн шаардлагаа ил тодоор тавих болсон байна. Эдгээр шаардлага нь зевхен хэвлэл мэдээллийнхэн, эсвэл бухимдсан улс терчдийн зохиосон “хэтруулэг” биш юм. Суулийн 5 жилийн турш олон улсын нэр хундтэй байгууллагуудаас явуулсан судалгаа болон иргэдийн дунд ам дамжин яригддаг баримт сэлт нь Монгол улсад авилга зевхен байгаад зогсохгуй улам томорч буй асуудал болоод байна гэдгийг харуулж байна. 2004 онд Монгол улс Транспэренси Интернэшнл нэртэй олон улсын ТББ-аас явуулдаг Авилгын Индекст 1999 оноос хойш анх удаагаа орсон байна. Энэхуу индекс нь авилга байгааг олон нийт хэр зэрэг хулээн зевшеерч буйг илэрхийлдэг юм. Уг судалгаагаар Монгол улсын иргэд авилга улам нэмэгдэж, газар авч байна гэж узэж байгаа нь харагджээ. 2004 онд Монгол улс 145 орноос 85-д орж, (10-аас) 3.0 гэсэн индекстэй буюу бараг “хяналтгуй” гэсэн ангилалд орсон байна.
Мянганы Сорилтын Корпораци тухайн улс орон “шударга засаглал”-ын шалгуурыг хангаж буй эсэхийг авч узэхдээ авилгыг тооцож уздэг учир энэ нь маш чухал асуудал юм. Тэгэхээр Монгол улс Мянганы сорилтын сангаас цаашид дэмжлэг авч чадах эсэх нь Монгол улсын тер засаг авилгын эсрэг хучтэй арга хэмжээ авч хэрэгжуулэх уурэгтээ хэр нухацтай хандаж, иргэдийнхээ санааг зовоож буй асуудлыг яаж авч узэж байна вэ гэдгээс нэг талаар шалтгаалах юм.
Нэг сайн зуйл гэвэл енеедер Монголын улс терийн гол хучнууд авилга их, ил тод байдал хангалтгуй, засаглал муу байгаа зэрэг нь бэрхшээлтэй асуудал болж байна гэдгийг хулээн зевшеерч, арга хэмжээ авахаа амалцгааж байна. Шинээр сонгогдсон УИХ болон Засгийн газар авилгатай хийх тэмцлийг 2004-2008 оны мерийн хетелбертее нэн тэргууний зорилт болгон тавьсан. Тухайлбал, энэ жил Авилгын эсрэг НУБ-ын конвенцэд гарын усэг зурж, соёрхон батлах зорилт тавьж байгаа нь эхний бодит алхам болж байна. Гарын усэг зурах амархан. Харин Конвенцийг соёрхон баталснаар бодитой уурэг хулээх бегеед тууний уг бурийг ажил хэрэг болгох талаар та бухэн хучин чармайлт гаргах хэрэгтэй болно. Конвенцийг соёрхон баталж, хэрэгжуулэх явцад уг баримт бичигт тусгагдсан олон улсын хэм хэмжээ, зорилтуудтай Монгол улсын хууль тогтоомжийг нийцуулэхийн тулд шаардлагатай еерчлелтуудийг хийх зэргээр Их хурал, засгийн газрын гишууд та бухнээс улс терийн эр зориг, манлайлал болоод терийн албанд тууштай байхыг шаардах болно. Зев арга хэмжээ авч хэрэгжуулж чадвал энэ нь Монголын ард тумний хегжил цэцэглэлт тедийгуй Монгол улс бурэлдэхуунд нь багтаж байдаг олон улсын хамтын нийгэмлэгийн аюулгуй байдалд нэмэр хандив болох билээ.