jump over navigation bar
Embassy SealАНY-ын Төрийн Департамент
АНУ-ын ЭСЯ - УЛААНБААТАР, МОНГОЛ УЛС flag graphic
ЭСЯ-ны Мэдээ
 
  ЭСЯ-ны тухай Элчин Сайдын оролцсон арга хэмжээний зурагнууд Газар / Хэлтсүүд ЭСЯ-ны сүүлийн үеийн мэдээ Хэвлэлийн мэдээ Илтгэлүүд Монголын тухай илтгэлүүд Авилгалын Эсрэг Ерөнхийлөгч Энхбаярын АНУ-д хийсэн айлчлалын үеийн мэдээлэл Энхтайвны Корпусын хөтөлбөрийн хэвлэлийн мэдээ ЭСЯ-ны зургийн цомог Ажлын Зар Архив

Нью-Йорк хотоос нүүдэлчдийн тал хүртэл: АНУ-ын ЭСЯ “Бүжгээр өгүүлэхүй” тоглолтыг толилуулахаар Баттэри Данс Компанийг Монголд урин авчирч байна

АНУ-ын ЭСЯ-ны урилгаар Нью-Йорк хотын тэргүүлэх зэргийн бүжгийн хамтлаг болох Баттэри Данс Компани нь оюутнуудад зориулагдсан сургалтанд оролцож, мэргэжлийн бүжигчдэд сургуулилт явуулна. Бүжиг Дэглээч, Уран Сайхны Удирдаач , Гүйцэтгэх Захирал Жонатан Холландерийн удирдлаган доорх Баттэри Данс Компани хамтлагийн хурц, өвөрмөц бүжиг дэглэлт, дэлхийн хөгжмийн олон урсгалыг ашигласан зэрэг нь АНУ-д олон үндэстний зан заншил зэрэгцэн оршин тогтнодогийн илэрхийлэл юм..Уг хөтөлбөр нь урлагын энэ олон төлөөлөл, хоорондын уяалдаа холбоог илүү тодоор үзүүлэхэд зориулагдсан.

Тус хамтлаг нь АНУ-ын 200,000 гаруй сурагчидтай урлагийн боловсролын хичээлийн хүрээнд орчин үеийн бүжгийн сургалтуудыг явуулсан байна. Энэхүү Олон Улсын хөтөлбөр нь өсвөр үеийнхний хувь хүний уран бүтээлч хандлагыг өрнүүлэх, сэтгэлгээний цар хүрээг тэлэх соёлын солилцоог өргөжүүлэхэд чиглэгдсэн юм. “Хөдөлж байгаа хүний бие нь онцгой мэдрэмтгий байдаг бөгөөд хөгжмийн аяз адил бүжиглэх урлаг нь хүн болгонд ойлгогдох нийтлэг хэл билээ. Бүжиг нь бүх насны үзэгчдийн сэтгэл зүрхэнд хүрч чаддагаараа онцлог юм” гэж Холландер хэлсэн.

дээш ^

Хyyдасны Багаж Хэрэгслэлyyд:

Printer_icon.gif Хэвлэх



 

    Энэхyy сайтыг АНУ-ын Тeрийн Департаментаас эрхлэн гаргадаг бeгeeд гадны холбоос бyхий интернэт хуудаснууд нь энэхyy сайтын хувийн нууцлал, журам, ойлголтуудыг зeвшeeрч байгаа гэсэн ойлголт биш юм.

АНУ-ын ЭСЯ