Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх аюулгүй байдлын санаачилга хэрэгжиж эхэлсний таван жилийн ойд зориулан АНУ-аас авч хэрэгжүүлэх арга хэмжээ
Хүнийг үй олноор хөнөөх зэвсгийг үл дэлгэрүүлэх тэмцэлд олон улсын хамтын ажиллагааны шинэ хэлбэр болгон авч хэрэгжүүлж буй цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх аюулгүй байдлын санаачилга хэрэгжиж эхэлсний 5 жилийн ойг 2008 оны 5 дугаар сарын 21-нд тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Өнгөрсөн таван жилийн хугацаанд дээрх арга хэмжээ туйлын амжилттай хэрэгжиж ирсэнд тус арга хэмжээнд хамтран оролцогч улс орнууд сэтгэл нэн хангалуун байна.
Энэ ойн арга хэмжээг тохиолдуулан АНУ-ын Төрийн Департамент хэд хэдэн арга хэмжээ авч хэрэгжүүлж буйн дотор тус санаачилгыг дэмжин сайшаасан бүх улс орны бодлого боловсруулагч нартай 2008 оны 5 дугаар сар 22-нд Вашингтон хотноо уулзалт зохион байгуулах гэж байна. Эдгээр зочид төлөөлөгчид өнгөрсөн таван жилд цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх аюулгүй байдлын санаачилгын хүрээнд хүрсэн ололт амжилт, үр дүнд дүгнэлт хийж, цаашид уг санаачи лгыг бэхжүүлэх арга замуудын талаар ярилцах юм. Уулзалтын удаах өдөр, АНУ тус хотноо дээрхи санаачилгатай холбоотой нэг өдрийн сургалт явуулж, уг санаачилгын талаар илүү их мэдээлэл авах сонирхолтой улс орнуудад зориулан уг санаачилгын өргөн хүрээтэй үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө.
Уг санаачилга нь даян дэлхийд хүнийг үй олноор нь хөнөөх хүйтэн зэвсгийн тархалт, хэрэглээг таслан зогсооход үлэмж хувь нэмэр оруулсан юм. Уг санаачилгын суурь зарчмуудын суурийг тавьж, 2003 онд анх 11 орон нэгдэж байсан бол эдүгээ дэлхийн 90 орчим улс орон эдгээр зарчмыг сайшаан дэмжиж, цөмийн зэвсгийг хориглох арга хэмжээнд оролцож, мэдээлэл хуваалцаж, цөмийн зэвсэг дэлгэрүүлэх асуудалтай холбоотой мэдээ материал, эд зүйлийг шилжүүлэхийг таслан зогсоох олон улсын хамтын ажиллагааг дэмжин ажиллаж байна.
Энэхүү санаачилгын хүрээнд тусгайлсан үйл ажиллагаануудад өндөр сонор сэрэмж тогтоосон нь үр дүнгээ өгч, цөмийн зэвсгийг хориглох явдлын аюулгүй байдлыг хангаж, үр нөлөөгөө өгчээ.
Америкийн Нэгдсэн Улс уг санаачилгыг амжилттай хэрэгжүүлэхэд идэвхтэй үүрэг гүйцэтгэж, зэвсэг дэлгэрүүлэхийн эсрэг арга хэмжээг тус улсын төр засгийн түвшинд идэвхтэй авч хэрэгжүүлж, цөмийн зэвсгийг хориглох талаар усан цэргийн болон хуулийн арга хэмжээ авснаас гадна тэнгисийн аюулгүй байдлыг чангатгаж, цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх хурал цуглаан, сургалтуудыг зохион байгуулж, уг санаачилгыг дэмжигч бусад улс орнуудтай хамтран ажиллаж байсны зэрэгцээ цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх явдалтай тэмцэх чадавхийг дээшлүүлэхэд зарим улс оронтой илүү ойр дотно нягт холбоотой ажиллаж иржээ.
Хүнийг үй олноор нь хөнөөх зэвсэгтэй холбоотой эд зүйлийг хууль бусаар хил давуулахаар санаархаж буй улс гүрэн, террорист болон гэмт бүлэглэл, хувь хүмүүс агаараар, газраар, далай тэнгисээр энэ төрлийн тээвэрлэлт дамжуудалтыг илрүүлж, таслан зогсоохоор хүчин чармайлтаа нэгтгэсэн олон улсын хамтын нийгэмлэгийн хараа хяналтаас мултарч чадахгүй.