jump over navigation bar
Embassy SealАНY-ын Төрийн Департамент
АНУ-ын ЭСЯ - УЛААНБААТАР, МОНГОЛ УЛС flag graphic
ЭСЯ-ны Мэдээ
 
  ЭСЯ-ны тухай Элчин Сайдын оролцсон арга хэмжээний зурагнууд Газар / Хэлтсүүд ЭСЯ-ны сүүлийн үеийн мэдээ Хэвлэлийн мэдээ Илтгэлүүд Монголын тухай илтгэлүүд Авилгалын Эсрэг Ерөнхийлөгч Энхбаярын АНУ-д хийсэн айлчлалын үеийн мэдээлэл Энхтайвны Корпусын хөтөлбөрийн хэвлэлийн мэдээ ЭСЯ-ны зургийн цомог Ажлын Зар Архив

Нээлттэй захидал

Зэрлэг ан амьтдын хууль бус наймаатай тэмцэхэд
олон нийтийн ухамсрыг өсгөх нь

Зэрлэг ан амьтдын наймаа бидний олонхид танил бус байж болно. Бид хууль бус наймааны үр дүнд бий болсон барааг мэдэлгүй худалдан авснаар зэрлэг ан амьтдын хууль бус наймаанд өөрсдийн хувь нэмрээ оруулж байж болох юм. Хууль бусаар цуглуулж авсан зааны соёо, яст мэлхийн хуяг, устах аюулд орсон амьтдын өд, үс, яс, арьс зэргээр хийсэн бэлэг дурсгалын зүйлс зах зээл дээр ил тод зарагдаж байна. Монгол Улсын хувьд монгол бөхөн, саарал чоно, ирвэс, тарвага, үнэг, буга зэрэг хэд хэдэн төрлийн ан амьтад хууль бус наймааны золиос болж байна (more). Эдгээр ан амьтдын ихэнхийг уламжлалт анагаах ухаанд эмчилгээний зориулалтаар буюу арьс, эврийг нь авах зорилгоор хууль бусаар наймаалдаг. Харамсалтай нь энэхүү наймааны улмаас Монголын ан амьтдын зарим төрөл зүйлс устах аюулд хүрч магадгүй байна. Жишээ нь, 2000 онд монгол бөхөнгийн тоо толгой 2000 орчим байсан бол одоо дөнгөж 700 орчим байна. Эдгээр бүтээгдхүүний наймаа амьтны олон төрөл зүйлсийг устах аюулд хүргэж, гэмт хэргийн шинжтэй үйлдлийг өөгшүүлж байгаа нь тодорхой байна.

Сүүлийн жилүүдэд ийм төрлийн хууль бус наймаа ихэд өсч, одоо бидний хамгийн үнэ цэнэтэй ан амьтад устаж үгүй болоход томоохон нэрмээс болж байна. Жишээлбэл, өнгөрсөн зууны төгсгөлөөс барын тоо толгой 95%-иар буурсны ихэнх хувь нь сүүлийн 25 жилд тохиолдсон бөгөөд хулгайн анчид, хууль бус наймаачид үүнд голлох үүрэг гүйцэтгэжээ. Зэрлэг ан амьтдын наймаа нь зохион байгуулалттай гэмт хэрэгтэй нягт холбоотой бөгөөд ийм наймаанаас олох ашиг жилд ойролцоогоор 10-20 тэрбүм ам.долларт хүрч байна. Энэ төрлийн наймаа нь зэрлэг ан амьтад устаж үгүй болох шалтгаан болохоос гадна дэлхий даяар эрүүл мэндийн асуудлууд үүсгэж байдаг. Шувууны томуу, САРС, Эбола вирус, сүрьеэ зэрэг өвчнүүд амьтны нэг төрөл зүйлээс нөгөөд тархахаас гадна амьтнаас хүнд халдах боломжтой байдаг.

Үүнтэй тэмцэхийн тулд АНУ дэлхийн бусад хэд хэдэн орны засгийн газрууд болон байгууллагуудтай хамтран Зэрлэг ан амьтдын хууль бус наймаатай тэмцэх эвслийг (CAWT)-ийг байгуулсан юм. Энэ байгууллагаар дамжуулан бид зэрлэг ан амьтад болон тэднээс гаралтай бүтээгдхүүнийг худалдах, худалдан авах үйлдлийн аль алиныг нь хазаарлах замаар ийм хууль бус наймаатай тэмцэхийг зорьж байгаа юм. Энэхүү хууль бус наймааны эсрэг хууль тогтоомжийг чангатгахын тулд CAWT болон Зүүн өмнөд Азийн улсуудын холбоо хамтран ASEAN-WEN нэртэй бүсийн хэмжээний шинэ сүлжээг байгуулжээ. Байгуулагдаад удаагүй байгаа ч ASEAN-WEN ан амьтдыг авран хамгаалж, нутагт нь буцаах талаар багагүй амжилт олж, ан амьтны наймааны сүлжээнүүдийг тасалж чадсан байна.

Жүжигчин Харрисон Форд бидэнд дэмжлэг үзүүлж, зэрлэг ан амьтан болон тэднээс гаралтай бүтээгдхүүнийг худалдан авахаа зогсоохыг хэрэглэгчдэд уриалсан олон нийтэд түгээх уриалга бүхий 3 зар сурталчилгааг хийхэд цаг заваа зарцуулсан юм. Эдгээр сурталчилгаанууд зэрлэг ан амьтдын хууль бус наймаа ямар ноцтой байдалд хүрснийг мэдүүлэх зорилгоор дэлхий даяар цацагдах болно.

Үүний учир бид ан амьтдын хууль бус наймааг зогсоохын тулд хамтран ажиллах ёстой. Монголчууд энэхүү хууль бус наймааг зогсоож, ховордсон, үнэ цэнэтэй ан амьтдаа хамгаалахад өөрсдийн хувь нэмрийг оруулна гэдэгт бид итгэж байна. Ан амьтдаа устаж үгүй болохоос нь өмнө аврахын төлөө бид хамтдаа илүү ихийг хийж чадна.    

Монгол дахь АНУ-ын Элчин сайд Марк Минтон

дээш ^

Хyyдасны Багаж Хэрэгслэлyyд:

Printer_icon.gif Хэвлэх



 

    Энэхyy сайтыг АНУ-ын Тeрийн Департаментаас эрхлэн гаргадаг бeгeeд гадны холбоос бyхий интернэт хуудаснууд нь энэхyy сайтын хувийн нууцлал, журам, ойлголтуудыг зeвшeeрч байгаа гэсэн ойлголт биш юм.

АНУ-ын ЭСЯ