jump over navigation bar
Embassy SealАНY-ын Төрийн Департамент
АНУ-ын ЭСЯ - УЛААНБААТАР, МОНГОЛ УЛС flag graphic
ЭСЯ-ны Мэдээ
 
  Элчин Сайд ЭСЯ-ны Тухай Мэдээлэл Газар / Хэлтсүүд ЭСЯ-ны Сүүлийн Үеийн Мэдээ Ерөнхийлөгч Энхбаярын АНУ-д хийсэн айлчлалын үеийн мэдээлэл Хэвлэлийн Мэдээ Илтгэлууд Архив Илтгэлүүд 2006 Илтгэлүүд 2005 Монголын тухай илтгэлууд Авилгалын Эсрэг Фото Галлерей Энхтайвны Корпусын хөтөлбөрийн хэвлэлийн мэдээ Ажлын Зар ЭСЯ-ны зургийн цомог

 

АНУ-ын Худалдаа, хөгжлийн агентлагийн Eznis Airways-д олгож буй буцалтгүй тусламж нь АНУ, Монголын хооронд тогтоосон худалдааны харилцаа улам гүнзгийрч буйг илэрхийлж байна

Монгол улстай дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ойн хүрээнд АНУ-ын Худалдаа хөгжлийн агентлагийг /АНУ-ын ХХА/ төлөөлж Eznis Airways компанитай гарын үсэг зурах ёслолд оролцож байгаадаа АНУ-ын ЭСЯ нэн баяртай байна. Энэхүү ёслол нь АНУ, Монголын хооронд тогтоосон худалдааны харилцаа улам гүнзгийрч буйг илэрхийлж байна.

6 дугаар сарын 20-нд АНУ-ын Элчин сайд Марк С. Минтон АНУ-ын ХХА-г төлөөлөн Eznis Airways компанид буцалтгүй тусламж олгох баримт бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү 500 мянган долларын буцалтгүй тусламж нь 2011 он хүртэл бизнесээ өргөжүүлэх төлөвлөгөө болосруулж зах зээлийн судалгааг хийхэд зориулагдах юм байна.

Энэ буцалтгүй тусламжаас гадна, АНУ-ын ХХА нь бараа үйлчилгээний стандартыг боловсруулж хэрэгжүүлэх хөтөлбөрүүдийг Монгол улсад мөн дэмжиж байгаа.

АНУ-ын Худалдаа, хөгжлийн агентлагийн гол зориго нь  хөгжиж буй болон дунд орлоготой орнуудын эдийн засгийн хөгжил болон тэдгээр оронд АНУ-ын худалдааны сонирхлыг хөхүүлэн дэмжиж ажиллахад оршидог. Тус агентлаг техникийн туслалцаа, зах зээл хөрөнгө оруулалтын судалгаа, сургалт семинар, танилцах аялал, бизнесийн уулзалтыг санхүүжүүлэн зохион байгуулснаар орчин үеийн дэд бүтэц, шударга, нээлттэй худалдааны зарчмыг хөгжүүлэх эрхэм зорилготой байгууллага юм. АНУ-ын Худалдаа, хөгжлийн агентлаг энэхүү эрхэм зорилгынхоо хүрээнд АНУ-ын бараа, үйлчилгээний экспортоос ашиг хүртэж болохуйц эдийн засгийн салбаруудад онцгой анхаарал хандуулдаг билээ.                             

дээш ^

Хyyдасны Багаж Хэрэгслэлyyд:

Printer_icon.gif Хэвлэх



 

    Энэхyy сайтыг АНУ-ын Тeрийн Департаментаас эрхлэн гаргадаг бeгeeд гадны холбоос бyхий интернэт хуудаснууд нь энэхyy сайтын хувийн нууцлал, журам, ойлголтуудыг зeвшeeрч байгаа гэсэн ойлголт биш юм.

АНУ-ын ЭСЯ