jump over navigation bar
Embassy SealАНY-ын Төрийн Департамент
АНУ-ын ЭСЯ - УЛААНБААТАР, МОНГОЛ УЛС flag graphic
ЭСЯ-ны Мэдээ
 
  Элчин Сайд ЭСЯ-ны Тухай Мэдээлэл Газар / Хэлтсүүд ЭСЯ-ны Сүүлийн Үеийн Мэдээ Ерөнхийлөгч Энхбаярын АНУ-д хийсэн айлчлалын үеийн мэдээлэл Хэвлэлийн Мэдээ Илтгэлууд Архив Илтгэлүүд 2006 Илтгэлүүд 2005 Монголын тухай илтгэлууд Авилгалын Эсрэг Фото Галлерей Энхтайвны Корпусын хөтөлбөрийн хэвлэлийн мэдээ Ажлын Зар ЭСЯ-ны зургийн цомог

АНУ-ын Ерөнхийлөгч Буш Вашингтон хот дахь Исламийн төвийн 50 жилийн ойд зориулж үг хэллээ

Өнөөдөр, 2007 оны 6 дугаар сар 27-нд АНУ-ын Ерөнхийлөгч Вашингтон дахь Исламын Төвийн 50 жилийн ойд зориулж үг хэллээ, хамгийн сүүлд тэрээр тус төвд 2001 оны 9-р сарын 11-ний халдлагын дараахан үг хэлж байжээ. 50 жилийн өмнө энэхүү төвийн ёслолд Ерөнхийлөгч Эйзенхауэрийн хэлсэн үгийг Ерөнхийлөгчийн Буш давтаж АНУ-ын мусульманы шашинтнуудад хүндэтгэл илэрхийлж, тэднийг Америкийн нэг хэсэг гэж үздэгээ тэмдэглэв. Ерөнхийлөгч Буш Америк улсыг баяжуулдаг олон төрийн шашин шүтлэгийг дэмжидэгээ илэрхийлж, энх тайван, эрх чөлөөний төлөө хамтдаа тууштай зогсоно гэдгээ дахин баталлаа.

Дэлхийн Ислам шүтлэгтэй улс оронтой харилцах харилцааг улам хөгжүүлэх үүднээс Ерөнхийлөгч Исламын Бага Хурлын Байгууллагад /ИБХБ/ тусгай элч томилох гэж буйгаа зарлав.Үүгээрээ ИБХБ-н гишүүн орнуудад хүндэтгэлээ илэрхийлж дээд хэмжээний уулзалтанд ач холбогдол өгч буйн илэрхийлэл юм. Тусгай элчийг ойрын хугацаанд томилох юм..

ИХБХ нь дэлхийн ислам шүтлэгтэй улс орнуудын хүчтэй дуу хоолой мөн бөгөөд уг байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Ихсаноглуу нь мэргэн ухаан тэвчээрийн дуу хоолой мөн юм.

Ерөнхийлөгч Буш хэлэхдээ “Өнөөдөр бид эв найрамдал, хүндэтгэлийг илэрхийлж энд цугларч эрх чөлөө энх тайвны төлөө хамтдаа зогсч байна. Бид энд цугларснаараа дэлхийн иргэншлийг олон жилийн турш баяжуулсан шашин шүтлэгт хүндэтгэл илэрхийлж байна. Бид Америкийн олон төрлийн шашин шүтлэг, эрх чөлөөт ард түмний эв нэгдэлийг тэмдэглэхээр энд цугларлаа. Бид Муслим яруу найрагч Румигийн хэлсэн “Чийдэн нь өөр болов ч цацруулж буй гэрэл ижил билээ”энэ үгийг байнга санаж явдаг юм”.

дээш ^

Хyyдасны Багаж Хэрэгслэлyyд:

Printer_icon.gif Хэвлэх



 

    Энэхyy сайтыг АНУ-ын Тeрийн Департаментаас эрхлэн гаргадаг бeгeeд гадны холбоос бyхий интернэт хуудаснууд нь энэхyy сайтын хувийн нууцлал, журам, ойлголтуудыг зeвшeeрч байгаа гэсэн ойлголт биш юм.

АНУ-ын ЭСЯ