jump over navigation bar
Embassy SealАНY-ын Төрийн Департамент
АНУ-ын ЭСЯ - УЛААНБААТАР, МОНГОЛ УЛС flag graphic
ЭСЯ-ны Мэдээ
 
  Элчин Сайд ЭСЯ-ны Тухай Мэдээлэл Газар / Хэлтсүүд ЭСЯ-ны Сүүлийн Үеийн Мэдээ Ерөнхийлөгч Энхбаярын АНУ-д хийсэн айлчлалын үеийн мэдээлэл Хэвлэлийн Мэдээ Илтгэлууд Архив Илтгэлүүд 2006 Илтгэлүүд 2005 Монголын тухай илтгэлууд Авилгалын Эсрэг Фото Галлерей Энхтайвны Корпусын хөтөлбөрийн хэвлэлийн мэдээ Ажлын Зар ЭСЯ-ны зургийн цомог

АНУ болон Монгол улс аюулгүй байдлын хамтын ашиг сонирхлын тухай ярилцав

Ойрхи Дорнодын асуудал хариуцсан АНУ-ын Орлогч төрийн нарийн бичгийн даргын туслах Элчин сайд Лоренс Батлер, АНУ-ын Батлан хамгаалахын департаментын Батлан хамгаалах сайдын албаны дэргэдэх Ирак, Афганистаны ажиллагаанд оролцож буй эвслийн асуудал хариуцсан захирал Петер МакВети нар Монгол улсад энэ сарын 22-24-нд айлчилаа. Элчин сайд Минтоны хамт тэд Ерөнхийлөгч Н. Энхбаяр, Гадаад хэргийн сайд Н. Энхболд, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга генерал Ц. Тогоо нартай уулзаж Ирак Афганистаны ирээдүйн төлөө ажиллаж буй Монгол, Америк болон эвслийн цэргүүдийн хамтын ажиллагаа болон терроризмын эсрэг хамтын ашиг сонирхолыг хөгжүүлэх талаар ярилцаж санал солилцов.  Мөн Элчин сайд Лоренс Батлер болон Петер МакВети нар УИХ-ын зарим гишүүдтэй уулзсан байна. Ирак, Афганистаны ард түмэнд хэрэгцээтэй үед нь Монгол улс дэмжиж буйд Элчин сайд Батлэр талархаж буйгаа хэлэв. Терроризмын эсрэг тэмцэх нь Монгол улс болон АНУ-ын үндэсний эрх ашиг мөн бөгөөд бусад ардчилсан улс орны хамт энхийг сахиулж байгаа билээ. АНУ нь Монголын цэргүүдтэй хамт ажиллаж буйгаараа бахархаж олон улсын энхийг сахиулах үйлсэд оруулсад хувь нэмрийг нь үнэлж байгаа. Монгол улс АНУ-ын цэргийн дэмжлэгтэйгээр Хааны Эрэлд 2007 олон улсын хээрийн сургалтыг 8 сард зохион байгуулах гэж байна. АНУ-ын царгийнхэн Монголын Зэвсэгт Хүчинтэй батлан хамгаалахын салбарт техникийн шинэчлэл, хүмүүнлэгийн тусламж зэрэг асуудал дээр хамтарч ажиллаж байна.

дээш ^

Хyyдасны Багаж Хэрэгслэлyyд:

Printer_icon.gif Хэвлэх



 

    Энэхyy сайтыг АНУ-ын Тeрийн Департаментаас эрхлэн гаргадаг бeгeeд гадны холбоос бyхий интернэт хуудаснууд нь энэхyy сайтын хувийн нууцлал, журам, ойлголтуудыг зeвшeeрч байгаа гэсэн ойлголт биш юм.

АНУ-ын ЭСЯ