Хэвлэлийн мэдээ
Монгол дахь АНУ-ийн Элчин сайдын яам, Үйлдвэр Худалдааны Яам, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимтай хамтран АНУ-ийн Хөнгөлөлтийн Ерөнхий Системийн хүрээнд Монголоос АНУ руу татваргүй экспортлох оёмол сүлжмэл гар урлалын баталгаажуулсан бүтээгдэхүүний тухай гэрээний ёслолын ажиллагааг зохион байгууллаа.
Энэ үйл ажиллагаа 7 сарын 9 - нд Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимийн Дугуй зааланд боллоо. Арга хэмжээний үеэр гар урчуудын хийсэн зарим бүтээгдэхүүн тавигдсан байлаа.
Энэхүү хөтөлбөрийн хүрээнд Монголын гар урчууд өөрсдийн үйлдвэрлэсэн оёмол сүлжмэл гар урлалын бүтээгдэхүүнээ АНУ-руу гаалийн татваргүй экспортлох боломжтой болж байгаа юм.
Гар урлалын оёмол сүлжмэл бүтээгдхүүнийг гаалийн татваргүй оруулахад гараар нэхсэн буюу ардын урлагийн шинжтэй гэдгийг нь баталсан гэрчилгээ шаардлагатай байх болно.
“Гараар нэхсэн буюу ардын урлагийн баталгаажуулсан” бөс даавуун бүтээгдэхүүн гэж дараах зүйлийг хэлнэ:
(1) гараар нэхсэн (өөрөөр хэлбэл, цахилгаан нэхмэлийн машинаар бус), гэрийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн даавуу;
(2) гараар хийсэн (өөрөөр хэлбэл, гараар эсгэж, оёсон (өөрөөр хэлбэл, оёдлын машинаар оёогүй)), гэрийн үйлдвэрлэлийн гар нэхмэл давуугаар хийсэн бүтээгдхүүн;
(3) ийм гараар нэхсэн даавуугаар бүхэлд нь гараар хийсэн уламжлалт гар урлалын бөс даавуун бүтээгдхүүн.