АНУ-ын ЭСЯ-ны Фото Зургийн Үзэсгэлэн Эрдэнэт хотод
АНУ ба Монгол улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ойг тохиолдуулан АНУ-ын Элчин Сайдын Яам нь “Ариун Өв: Эдвард С. Куртис ба Хойд Америкийн Индианчууд” фото зургийн үзэсгэлэнг Эрдэнэт хотод энэ сарын 30-аас 8-р сарын 10 хүртэл гаргаж байна.
Эдвард С. Куртис /1868-1952/ нь Америкийн нэрт фото зурагчин бөгөөд Хойд Америкт нутгын уугуул иргэд болох Индианчуудын зургийг 30 жилийн турш авч байсан билээ. Энэ үзэсгэлэнд толилуулж байгаа зургуудийг Эдвард С. Куртис болон түүний фото зургуудийн албан ёсны төлөөлөгч болох Христофер Кардозогын хувийн цуглууллагаас авсан болно. Энэ үзэсгэлэн нь хамгийн сонирхолтой сэтгэгдэл төрүүлэм 61 зургаас бүрдсэн бөгөөд Куртисын явж байсан газрууд нь газар зүйн болон соёлын ямар их өргөн хүрээтэй байсныг харуулахаас гадна уг зурагчны хувь хүн, газар нутаг болон зургийг амилуулж чадах чадварыг харуулсан болно.
Алдарт зурагчны зургуудаар дамжуулан Америкийн түүхийг Монголын ард түмэнд танилцуулж байгаадаа АНУ-ын ЭСЯ баяртай байна.