jump over navigation bar
Embassy SealАНY-ын Төрийн Департамент
АНУ-ын ЭСЯ - УЛААНБААТАР, МОНГОЛ УЛС flag graphic
ЭСЯ-ны Мэдээ
 
  Элчин Сайд ЭСЯ-ны Тухай Мэдээлэл Газар / Хэлтсүүд ЭСЯ-ны Сүүлийн Үеийн Мэдээ Ерөнхийлөгч Энхбаярын АНУ-д хийсэн айлчлалын үеийн мэдээлэл Хэвлэлийн Мэдээ Илтгэлууд Архив Илтгэлүүд 2006 Илтгэлүүд 2005 Монголын тухай илтгэлууд Авилгалын Эсрэг Фото Галлерей Энхтайвны Корпусын хөтөлбөрийн хэвлэлийн мэдээ Ажлын Зар ЭСЯ-ны зургийн цомог

Монгол Улс – АНУ-ын Хамтарсан Цэргийн Сургууль

Улаанбаатар Монгол улс – Монгол улсын Зэвсэгт Хүчин болон АНУ-ын Номхон Далайн Командлал нь  АНУ-Монголын хамтарсан "Хааны эрэлд – 2007" цэргийн сургалтыг 8 дугаар сарын 01-16-ны өдрүүдэд Улаанбаатар хотын ойролцоох Таван толгойд дахь сургалтын нэгдсэн төвд зохион байгуулахаар тогтлоо.

“Хааны эрэлд-2007” цэргийн сургалт нь Дэлхийн Энхийг Дэмжих Ажиллагааны Санаачлага (GPOI) хетелберийн энэ жилийн гол арга хэмжээ юм. GPOI нь 5 жилийн хугацаатай хөтөлбөр бөгөөд олон улсын энхийг сахиулах ажиллагаанд шаардлагатай сургалтыг АНУ-ын Төрийн Департаментаас удирдан хэрэгжүүлдэг.

Энэхүү сургалтанд Монголын Зэвсэгт Хүчний 600 гаруй, АНУ-ын зэвсэгт хүчний 220, олон улсын 240 гаруй цэргийхан оролцох болно.  Солонгос, Бангладеш, Тонга, Шри Ланка, Индонез болон Кампуч зэрэг олон үндэсний цэргийхан хээрийн сургуульд оролцоно.  БНХАУ, Япон, Малайз болон ОХУ-ын зэрэг орнуудын цэргийхан ажиглагчаар оролцоно.  Америкийн талаас АНУ-ын Номхон Далайн Командлалын Явган цэргийн Корпус, Бэлтгэл Корпус, АНУ-ын Номхон Далайн Командлалын GPOI-ын сургалтын баг болон НҮБ-ийн сургагчидаас бүрдэж байгаа.

Энэхуу сургалтад хамрагдсанаар АНУ, Монгол болон бусад орны цэргийн албан хаагчид энхийг сахиулах ажиллагааны үед хэрхэн ажиллах ур чадвараа бэхжүүлж, харилцан холбоотой хамтран ажиллах чадавхиа дээшлүүлэхийн зэрэгцээ телевлелтийн туршлага эзэмших юм. . Оролцогчдын хувьд гол зорилго бол Нэгдсэн Үндэстний Байгууллагын жишгээр"Сургалт Явуулах"-статустай болгох явдал юм.

АНУ, Монгол болон бусад улс орны цэргүүд энхийг сахиулах ажиллагааны үеэр хэрхэн ажиллах арга барилд дадлагажин, тактикийн дадлага хийх бөгөөд энэ нь олон үндэстний цэргийн албан хаагчдын хариу үйлдлийн хурд, даалгаврын үр бутээмж, мөн харилцан холбоотой хамтран ажиллах чадварыг дээшлүүлэх зорилготой юм.

АНУ-ын зэвсэгт хүчнийхэн "Хааны Эрэлд-07" сургалт дадлагын хүрээнд иргэний хүмүүнлэгийн тусламж үзүүлэх зорилгоор улаанбаатар хотын эмнэлгийн засварыг  Америк болон Монголын цэргийн инженерүүд хамтарч хийнэ. Мөн  АНУ-ын Зэвсэгт хүчнийхан команд штабын сургалтыг зохион байгуулах болно.

Нэмэлт мэдээллийг авахыг хүсвэл дараахь ажилтнуудад хандана уу:

АНУ-ын Элчин Сайдын Яам, Улаанбаатар хот, Ё. Отгон, харицах хаяг: 976-11-312-376, е-майл OtgonY@state.gov, П. Тина, харилцах хаяг: 976-11 312-376 е-майл Tina@state.gov.

дээш ^

Хyyдасны Багаж Хэрэгслэлyyд:

Printer_icon.gif Хэвлэх



 

    Энэхyy сайтыг АНУ-ын Тeрийн Департаментаас эрхлэн гаргадаг бeгeeд гадны холбоос бyхий интернэт хуудаснууд нь энэхyy сайтын хувийн нууцлал, журам, ойлголтуудыг зeвшeeрч байгаа гэсэн ойлголт биш юм.

АНУ-ын ЭСЯ