АНУ-ын Элчин Cайд Хэнтий аймагт айлчлав.
АНУ-ын Элчин сайд Марк С. Минтон Хэнтий аймагт энэ сарын 9-11-нд айчлаад ирлээ. Өнөдрхаан хотод Элчин сайд Минтон Засаг дарга С. Жаргалтай болон засаг даргын орлогч Болдбаатар нартай уулзсан байна. Засаг даргын барьсан оройн зоогт, Элчин сайд Минтон Монголын үндэсний хоол амталж урлагийн үзүүлбжрийг үзсэн байна. Хэрлэн сумд Хэнтий аймгийн Гүний худгийн төслийн нээлтэнд тууз хайчилж, төсөл хэрэгжихэд дэмжлэг болсон олон улсын хамтын ажиллагааг сайшааж үг хэлэв. Энэ төсөл хэрэгжихэд АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн /АНУ-ын ОУХА/ Сургалт, нөлөөлөл ба хамтын ажиллагааны сүлжээ хөтөлбөр, засаг захиргаа болон Монгол Ралли нар дэмжлэг үзүүлсэн байна. Элчин сайд Минтон Багануур болон Өндөрхаанд үйл ажиллагаа явуулдаг худалдааны байгууллагуудаар зочилж бизнес эрхлэгчидтэй уулзаж ярилцсан, үүнд нарийн боовны цех ажилуулдаг бизнес эрхлэгч, эмэгтэйчүүдийн байгууллага болон Хадгаламж зээлийн хоршоодын төлөөлөгчид орно. Цэнхэрмандал сумд Элчин сайд мөн АНУ-ын Хөдөө аж ахуйн департаментаас санхүүждэг Дэлхийн Зөн байгууллагын Малчдын амьжиргааг дээшлүүлэх төслийн оролцогчидтой уулзаж ажилтай нь танилцав. Үүнээс гадна Бэрээвэн хийд, Өндөрхаан хотын музей, Хөх Нуур зэрэг соёл түүхийн газруудаар аяласан байна.