Өндөр Хэмжээний Албан Тушаалтан АНУ-с Монголд Үзүүлж Буй Тусламжтай Танилцлаа
АНУ-ийн Сенатын гишүүн Ричард Лугарын Гадаад Харилцааны Хорооны Ахлах Мэргэжилтэн ноён Kэйт Льюз 8-р сарын 19-нөөс 26-ны хооронд АНУ-аас Монголд үзүүлж буй тусламжийн хяналт зохицуулалтын ажилтай танилцхаар хүрэлцэн ирээд байна. Конгресс нь АНУ-ын Засгийн газраас үзүүлж буй бүх тусламжид нарийн шалгалт хийж өндөр хариуцлагыг шаарддаг байна. АНУ- ийн Засгийн газраас Монголд үзүүлж буй туслалцаа нь жижиг бизнесийн хөгжил болон өрсөлдөөн, шүүхийн бэхжүүлэлт, эрчим хүчний салбарын шинэчлэл, байгал хамгаалалт, буудайн импорт, эрүүл мэнд, санхүүгийн салбарын хөгжил, боловсрол, худалдааны бодлогын шинжилгээ, батлан хамгаалахын хамтын ажиллагаа болон Энхтайвны Корпусын үйл ажиллагаа зэрэг өргөн цар хүрээнд явагддаг юм.
Ноён Льюз Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх, Ерөнхий сайдын гадаад бодлогын зөвлөх, Сангийн Яамны төрийн нарийн бичгийн дарга, Мянганы Сорилын Сангийн Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга, Авлигтай тэмцэх газрын дэд дарга болон УИХ-ын гишүүд зэрэг албаны хүмүүстэй уулзлаа. Тэрээр Дээд шүүхийн ерөнхий шүүгч болон Ерөнхий прокурорын орлогч зэрэг хүмүүстэй уулзаж шүүхийн шинэчлэлтийн талаар хэлэлцжээ. Мөн ноён Льюз Азийн Хөгжлийн Банкан дээр хандивлагч нартай уулзсан ба бусад элчин сайдын яамныхантай ярилцсан байна. Ноён Льюз засгийн газрын албадуудад хандан хэлэхдээ Сенатор Лугас нь Монголын ард түмний эрх ашгт нийцсэн урт удаан тогтвортой институци бий болгохын төлөө нээлттэй засаглал болон хууль ёсыг дээдлэхийг чухалчилж буй Монголын засгийн газрын санаачлагад ихэд ач холбогдол өгч байгааг цохон тэмдэглэлээ.
АНУ-ийн Олон Улсын Хөгжлийн Агентлаг нь Азийн Сан, Олон Улсын Mэрси Кор байгууллага, Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэн, Муж Улсуудын Шүүхийн Үндэсний Төв, Чемоникс групп, Хоршооллын Орон Сууцны сан, Дэлхийг Хамгаалах Нийгэмлэг зэрэг олон түншүүдтэй бөгөөд Ноён Льюз нь байгуулага болгоны үйл ажиллагаатай танилцсан юм. Тэрээр мөн ОУХА-ын Гэр санаачлага болон Говь санаачлага төслүүдээр очиж жижиг бизнес эрхлэгчидтэй ярилцаж, үзэл бодлыг нь сонсжээ. Говьд байх үедээ ноён Льюз Говьсүмбэр аймгийн засаг захиргааны албадуудтай уулзсан байна . Улаанбаатарт ноён Льюз Орон Нутгийн Хүчирхийллийн Эсрэг Үндэсний Төвийн ажиллуулдаг Хүчирхийлэлд Өртсөн Эмэгтэйчүүдийг Хамгаалах төв болон Либерал Эмэгтэйчүүдийн Оюуны сан зэрэг төрийн бус байгуулагуудаар зочилжээ