jump over navigation bar
Embassy SealАНY-ын Төрийн Департамент
АНУ-ын ЭСЯ - УЛААНБААТАР, МОНГОЛ УЛС flag graphic
ЭСЯ-ны Мэдээ
 
  Элчин Сайд ЭСЯ-ны Тухай Мэдээлэл Газар / Хэлтсүүд ЭСЯ-ны Сүүлийн Үеийн Мэдээ Ерөнхийлөгч Энхбаярын АНУ-д хийсэн айлчлалын үеийн мэдээлэл Хэвлэлийн Мэдээ Илтгэлууд Архив Илтгэлүүд 2006 Илтгэлүүд 2005 Монголын тухай илтгэлууд Авилгалын Эсрэг Фото Галлерей Энхтайвны Корпусын хөтөлбөрийн хэвлэлийн мэдээ Ажлын Зар ЭСЯ-ны зургийн цомог

AНУ-ийн Төрийн Департаментийн Эрчим Хүчний Баг Айлчилж Байна

АНУ-ын Эрчим хүчний яамны Батлан хамгаалах санаачлагын 2-р хэсгийн баг Монгол улсад 8-р сарын 20-24 - ний өдрүүдэд айлчлав. Тус баг Монгол Улсын хилийн боомтуудад суурин болон зөөврийн рентген туяа илрүүлэх төхөөрөмжийг суурилуулахын өмнөх бэлтгэл ажлыг эхлүүлэхээр ирсэн юм. Суурилуулсны дараа уг төхөөрөмж нь цөмийн болон рентген туяа тараах аливаа хэрэгсэл Монгол Улсын хилээр нэвтрэхээс урьдчилан сэргийлэх боломжийг нэмэгдүүлэхэд чухал алхам болох  юм.   
Улаанбаатарт хотод байх хугацаандаа уг багийнхан Гадаад хэргийн яам, Батлан хамгаалах яам, Гаалийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар болон Улсын мэргэжлийн хяналтын газрын албан тушаалтнуудтай уулзаж цөмийн болон рентген туяа бүхий материалыг нууцаар хил давуулахаас урьдчилан сэргийлэх талаар хамтран ажиллах тухай ярилцжээ.  
Батлан хамгаалахын  санаачлагын 2-рхэсгийн үйл ажиллагаа нь АНУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн 1540-р тогтоолд зааснаар цөмийн, химийн болон биологийн зэвсгийн тархалттай тэмцэхэд нь улс орнуудад туслах АНУ-ын Засгийн газрын санаачлагын нэгэн хэсэг юм. Дараагийн хэдэн жилд хяналтын тоног төхөөрөмж, харилцаа холбооны хэрэгслүүд суурилуулах болон боловсон хүчин бэлтгэхэд шаардагдах бүх санхүүжилтийг АНУ-ын Засгийн газар гаргах юм. .
АНУ нь цөмийн, химийн болон биологийн зэвсгийн тархалттай тэмцэх үйл ажиллагаагаараа дэлхийд тэргүүлдэг.  Эдгээр зэвсгийн тархалттай тэмцэхдээ АНУ нь НҮБ, уламжлалт холбоотнууд болон дэлхий даяар терроризмын эсрэг хамтран тэмцдэг улс орнуудтайгааолон талт санаачлага гарган ажиллаж байна. . Зарим улс орнууд болонтеррорист байгууллагууд үй олноор хөнөөх зэвсэг тарааж буй нь зөвхөн АНУ-д биш, бид бүгдэд тулгарч байгаа хамгийн том аюулуудын нэг юм. Идэвхтэй хүчин чармайлт гаргаж үүнээс  урьдчилан сэргийлэх нь  дэлхий нийтийн стратегийн хамгийн чухал зүйл юм.

дээш ^

Хyyдасны Багаж Хэрэгслэлyyд:

Printer_icon.gif Хэвлэх



 

    Энэхyy сайтыг АНУ-ын Тeрийн Департаментаас эрхлэн гаргадаг бeгeeд гадны холбоос бyхий интернэт хуудаснууд нь энэхyy сайтын хувийн нууцлал, журам, ойлголтуудыг зeвшeeрч байгаа гэсэн ойлголт биш юм.

АНУ-ын ЭСЯ