Элчин сайд Марк Минтоны МУИС-ийн оюутнуудтай хийсэн вэбчaат
2007 оны 10-р сар
Элчин сайд Минтон: Уг вэбчаатанд оролцож буй та бүхэнд баярлалаа. Интернэт нь Монголын залуучуудын дунд их түгээмэл болж байгаа учраас энэ нь та нартай харилцах их сонирхолтой арга зам юм.
МУИС-ийн анги: Та Монголын одоогийн байдлыг юу гэж боддог вэ?
Элчин сайд Минтон: Энэ жил АНУ, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ой тохиож байгаа. Энэ нь олон улсын харилцаанд Монгол Улсын гүйцэтгэж буй үүрэг өргөжин тэлж буйг харуулсан чухал үйл явдал юм. Монгол Улс асар их ахиц дэвшил гаргасан бөгөөд Монголчууд улам ихийг хүлээж, хүртэх эрхтэй.
Монголчууд социализмаас чөлөөт зах зээл рүү тэмүүлсэн ардчилалд тайван замаар шилжсэн нь Монгол Улстөдийгүйбүс нутаг болон АНУ-ын хувьд дараах чухал үр дагавартай. Үүнд:
- Монгол Улс нь энхийг сахиулах болон терроризмын эсрэг ажиллагаанд хамтрагч болсон
- Монгол Улс нь худалдааны түнш бөгөөд гадаадын хөрөнгө оруулалтыг татах газар болох боломжтой.
- Монгол Улс нь коммунизмаас ардчилал руу шилжиж буй бусад орнуудад үлгэр жишээ болсон.
Монгол Улс нь бүс нутгийн эдийн засаг болон хөрөнгө оруулалтын эргэлтэнд улам идэвхтэй үүрэг гүйцэтгэх боломжтой. Энэ нь Монголын хэрэглэгчид, бизнес эрхлэгчид болон гадаадын хөрөнгө оруулагчдад ч ашигтай байх болно.
Болор, 3-р курс, Америк судлал: Бид улс орноо хөгжүүлэхийн тулд юу хийх хэрэгтэй вэ
Элчин сайд Минтон: Монголын бизнесийн орчин цаашдаа ч чөлөөт бизнесийн систем болон ил тод байдлыг дэмжих байх гэж би найддаг. Учир нь Америкийн компаниуд Монголд хөрөнгө оруулж, энд бизнес хийх сонирхолтой байгаа. Гадаадын хөрөнгө оруулалт болон чөлөөт худалдаанд нээлттэй байх нь Монголын хөгжилд хүрэх түлхүүр юм.
Ялангуяа уул уурхайн салбар олон улсын томоохон компаниудын анхаарлыг татаж байгаа нь энд хөгжлийг хурдасгаж болох юм. Гэхдээ үүнд ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт шаардагдах бөгөөд ихээхэн хэмжээний эрсдэл дагуулдаг уул уурхайг хөгжүүлэх хөрөнгө Монгол Улсад байхгүй. Жишээлбэл, түүхий эдийн үнэ унавал, эсвэл түүхий эдийг орлох бүтээгдхүүн гараад ирвэл яах вэ? Гадаадын шууд хөрөнгө оруулалт бол үүнийг шийдэх хамгийн гол зүйл юм. Хэрэв Монголын Засгийн газар, ард түмэн боломжийн, ил тод, таамаглаж болохуйц хөрөнгө оруулалтын орчинг бий болгож чадвал дэвшилтэт технологитой, орон нутгийн хөгжил болон байгаль орчныг хамгаалах чиглэлээр тодорхой үүрэг амлалт авдаг, түүгээр зогсохгүй АНУ-ын хуулиар хээл хахуулиас урьдчилан сэргийлэх үүрэг хүлээдэг Америкийн компаниуд энэ бүтээн байгуулалтыг дэмжихэд бэлэн байна.
Оюутнуудад бол гадаад хэлээ сайн сурч, олон улсын эдийн засгийг судлахыг зөвлөмөөр байна. Ингэж чадвал Монголын ирээдүйн хөгжилд хувь нэмрээ оруулах боломж та нарт олдоно.
АНУ-ын хөгжилд түүхэн нөлөө үзүүлсэн зүйлс юу гэж та боддог вэ?
Элчин сайд Минтон: Энэ бол нарийн төвөгтэй асуулт бөгөөд Америк хүн бүр янз бүрийн хүчин зүйлсийг нэрлэх байх гэж бодож байна. Монгол Улстай адил АНУ нь уудам газар нутагтай, байгалийн баялагтай, хүн ам цөөтэй, харин хөрөнгө мөнгө болон технологи дутагдаж байсан. Бид хувь хүний болон улсынхаа эрх чөлөө, хариуцлагыг дээдэлж ирсэн. Манай улс маш олон үндэстэн ястан, шашин шүтлэгийн өлгий нутаг бөгөөд энэ нь АНУ-ын хамгийн онцлог шинжүүдийн нэг юм.
Өөр хоёр чухал хүчин зүйлс гэвэл ардчилал болон чөлөөт зах зээлийн эдийн засаг. АНУ нь хувь хүнийг үг хэлэх, хэвлэн нийтлэх, , болон шашин шүтэх эрх чөлөө зэрэг үндсэн эрхээр нь хангаж, эрх мэдэл олгодог ардчиллын зармууд дээр байгуулагдсан юм. Хувийн хэвшилд тулгуурласан чөлөөт зах зээлийн эдийн засаг нь бизнес эрхлэгчдэд урам зориг өгч, үйл ажиллагаагаа эхлүүлэх, өргөжүүлэх эрх чөлөө олгож, худалдааны замаар эдийн засгийн өсөлтийг хангаж, гадаад ертөнцтэй холбоо тогтоохыг хөхиүлэн дэмжиж байсан.
Төрийн Департамент саяхан Америкийн түүхчдийн өгүүллүүдийг багтаасан сонирхолтой шинэ ном гаргасан. Та нарт таалагдах байх гэж бодож байна.
http://usinfo.state.gov/products/pubs/historians/ сайтаас үзнэ үү.
Aлтанчимэг, 3-р курс, хэл судлаач: АНУ-ын Элчин Сайдын Яамны зүгээс энд ямар үйл ажиллагаанууд явуулж байгаа вэ?
Элчин Сайд Минтон: Монгол-Америкийн харилцаа өргөжин тэлж байгаа учир ЭСЯ-ны үйл ажиллагаа их олон салбарт явагддаг. Яг одоо Монгол Улсын Ерөнхийлөгч Энхбаярын АНУ-д хийх айлчлалын асуудал дээр ажиллаж байна. Өмнө миний тэмдэглэгснээр ЭСЯ нь Монгол Улсыг ардчилал чөлөөт зах зээлд шилжихэд дэмжлэг үзүүлдэг гэж хэлсэн. Төмөр замыг шинэчлэх, техник мэргэжлийн сургалт, оюуны өмчийн эрх болон эрүүл мэндийн салбаруудыг хөгжүүлэх зориулалтаар 285 сая ам. Долларын тусламж үзүүлэхээр болоод байгаа Мянганы Сорилын Сангийн Гэрээн дээр мөн бид ажиллаж байна. АНУ-ын хөгжлийн Агентлаг нь эдийн засгийн өсөлт болон Монгол улсад сайн засаглал хөгжүүлэх тал дээр 1991 оноос эхлэн ажилсаар ирсэн билээ. АНУ-ын Энх Тайвны корпусын 100 гаруй сайн дурыхан Англи хэлний сургалт, Эрүүл мэнд, залуучуудын хөгжил болон эдийн засгийг хөгжлийн чиглэлээр Монголын өнцөг буланд ажиллаж байна. Монгол Улсын батлан хамгаалахын салбарт олон улсад энхийг сахиулах, сургалт хүмүүнлэгийн тусламж үзүүлэх зэрэгт нягт холбоотой ажиллагдаг. Мөн монголчуудыг Америкийн соел заншилтай танилцуулах зорилгоор боловсролын солилцооны олон тооны хөтөлбөрийг хэрэгжүүлдэг билээ. Бид Англи хэлний сургалтыг дэмждэг бөгөөд Улаанбаатар болон Ховд хотуудад Америкийн төвүүдийг ажилуулж байна. Дэлхийн янз бүрийн өнцөгд байрлах АНУ ЭСЯ нь ихэнхи энэ үйл ажилгаануудыг явуулдаг билээ. Манай Консулын хэлтэс визийн асуудал болон Америк иргэдийн асуудлыг хариуцдаг. Америкийн бизнесийг дэмжих нь өөр нэг чухал асуудлын нэг юм. Эцэст нь тэмдэглэхэд шувууны томуу өвчин /АНУ нь Урьдчилан сэргийлэхэд зориулж 1 сая долларын дэмжлэг үзүүлсэн/-өөс эхлэн хүний наймаа хүртэлх бүх асуудлаар буюу А-аас Я хүртэл бид Монгол Улстай хамтран ажилдаг бөгөөд дэмжлэг үзүүлдэг билээ.
Золзаяа, 3-р курс, Британи судлал: Таны өдөр тутам, амьдралдаа баримталдаг зарчим тань юу вэ?
Элчин Сайд Минтон: Тависан зорилгодоо хүрэхийн тулд асуудалд нухацтай хандах, бусдыг хүндлэх болон ойлгох, шургуу хөдөлмөрлөх зэрэг зарчимуудыг би дипломатчынхаа хувьд ч хувийн амьдралдаа ч баримтдаг. Энэ зарчимуудыг би та нар шиг оюутан байхдаа мөрддөг байсан бөгөөд надад ач тусаа өгсөн гэж боддог.
Болор: Та эх орныхоо юугаар нь бахархдаг вэ?
Элчин сайд Минтон: Хувь хүн болон хүний эрхийг дээдэлдэг ардчилалаар би бахархадаг, дэлхий дахинаа ардчилал болон чөлөөт зах зээлийг хөгжүүлэхэд туслалцаа үзүүлж байгаа бидний үүргээр би бас бахархадаг.
Марал 3 р курс, Америк судлал: Энэ зун би АНУ-ын ЭСЯ-наас Аляск руу тэтгэлэгт хөтөлбөрүүдэд хамруулна гэж сонссон. Яагаад Аляск руу гэж? Мөн хэзээ энэ хөтөлбөр хэрэгжих вэ?
Элчин Сайд Минтон: Аляскийн Их Сургууль Монгол оюутнуудад тэтгэлэг өгөх талаар бодолцож байгаа. Үүүний гол шалтгаан нь Фэйэрбэнкс хот Эрдэнэт хоттой эгч дүүс хот болох төлөвлөгөөтөй байгаад юм. Үүнээс гадна Аляск Монголын харилцаа их эрчимтэйгээр хөгжиж байна. Жишээ нь: Аляскийн Үндэсний Харуул нь Монголын Зэвсэгт Хүчинтэй тусгай холбоотой бөгөөд жил бүр Аляскийн Үндэсний Харуулын гишүүд Монголд айлчилдаг билээ.
Шижир, 3 р курс, Америк судлал: Энэ жил оюутнуудад зориулсан ямар тэтгэлэг мөн өгөх боломжтой ямар шалгалт байдаг вэ?
Элчин Сайд Минтон: Манай ЭСЯ –с зарладаг Фулбрайтын тэтгэлэгт хөтөлбөр нь хичээлийн жилийн эцсээр зарлагдаад 8 р сарын эхээр өргөдөл хүлээн авч дуусдаг.
Америкийн ихэнхи тэтгэлэгт хөтөлбөрүүд нь улсаас гэхээсээ илүү тухайн сургуулиасаа эсвэл хувийн хэвшлээс олгогддог юм. Саяхны байдлаар 1400 гаруй Монгол оюутан АНУ д суралцахаар визээ аваад байна. Боломжит тэтгэлэгүүд болон коллэжид элсэхэд шаардлагатай шалгалтуудын талаар Боловсролын Зөвлөгөө Мэдээллийн Төвөөс лавлаж болно. Манай ЭСЯ нь тус төвийг дэмжин ажилладаг бөгөөд та бүхнийг тийшээ очоорой гэж зөвлөх байна. Тэдний вэб хаяг нь: http://www.earcmn.org/
Чулуунцэцэг, 3 р курс, Америк судлал : АНУ-аас Монгол улсад боловсролын ямар үйл ажиллагаа явуулж байнэ вэ?
Элчин Сайд Минтон: Мянганы Сорилтын Сангаас Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг дэмжихэд зориулж 285 сая америк долларын тусламж өгч байгаа бөгөөд үүний 25,51 сая нь мэргэжлийн сургалтын төвүүдийг хөгжүүлэхэд чиглэгдэх юм. Мөн Англи хэлний сургалт болон заах аргыг дэмжиж хэд хэдэн чухал төслүүдийг манай ЭСЯ ны зүгээс хэрэгжүүлдэг билээ. Энх Тайвны Корпсын 100 гаруй сайн дурынхны 70 гаруй хувь нь Англи хэлний багшаар ажиллаж байна. Бид хамгийн анхны Англи хэлний багш нарын анхдугаар хурлыг 5 р сард Улаанбаатарт зохион байгуулахад ивээн тэтгэсэн юм. Өнгөрсөн жил манай ЭСЯ хот хөдөөгийн Англи хэлний багш нарыг гарын авлагаар ханган хичээлийн бүтэц , агуулгын талаар семинар зохион байгуулсан бөгөөд үүнийгээ энэ оны 11 сард дахин давтан хийх гэж байна. Мөн гэр хорооллын хичээл номондоо сайн дунд сургуулийн төгсөх ангийн сурагчдад 2 жилийн турш тусгай хөтөлбөрөөр Англи хэл заах сургалтыг Улаанбаатар, Ховд, Дорнод аймгуудад зохион байгуулж байгаагийн зэргэцээ Баян Өлгий аймагт Англи хэлний зуны сургалтыг хийлээ. Улаанбаатар болон Ховд хотуудад үйл ажиллагаагаа явуулж байгаа Америкийн Соёл Мэдээллийн Төвүүд нь үнэ төлбөргүйгээр олон нийтэд үйлчилгээ явуулдаг юм. Эдгээр төвүүдэд та бүхэн Америкийн түүх, соёл, улс төр болон хүмүүсийн тухай мэдээллийг олон төрлийн ном, сэтгүүл, кино матералаас олж авахын сацуу интернетийг бүрэн ашиглаж болно. Мөн энэ төв дээр Америк хүмүүсийн тавьсан сонирхолтой лекцүүдэд оролцож болно шүү. Та бүхэн Хотын номын санд байрладаг төвөөр үйлчлүүлнэ гэдэгт би найдаж байна. Мөн бид интернетээр харьцаж байгааг ашиглан би та нарт манай ЭСЯ ны вэб хуудсанд байрладаг Англи хэл сурах эх сурвалжуудтай линкийг зааж өгөхийг хүсэж байна. http://mongolia.usembassy.gov/english_language_resources.html
Ундрага, 3-р курс, Британи судлал: Монголд сурч байх хугацаандаа давхар АНУ-д эчнээгээр суралцаж болох уу?
Элчин Сайд Минтон: Би та нарыг Их Сургуулийнхаа хичээлийг илүүтэй анхаарч хийгээсэй гэж хүсэх байна. Гэхдээ хэрвээ чи өөрийгөө маш их идэвхи зүтгэлтэй, илүү цаг гаргах боломжтой гэж үзэж байгаа бол зайны сургалтын талаар доорхи вэб хуудаснаас мэдээлэл авч болно: http://educationusa.state.gov/study/admissions/distance/programs.htm
Ундрага: Жилд хичнээн оюутан, оюутан солилцлооны хөтөлбөрөөр АНУ-д суралцдаг вэ?
Элчин Сайд Минтон: АНУ-Монголын хооронд нилээд хэдэн солилцооны хөтөлбөрүүд байдаг бөгөөд тэдгээрийн зарим нь элчин сайдын яамаар дамжин хэрэгждэг мөн нилээд нь сургуулиуудаар, хотуудаар болон хувь бүлэг хүмүүсэээр дамждаг учир яг тодорхой тоо хэлхэд бэрхшээлтэй байна. Миний мэдэж байгаагаар 1996 – 2006 оны хооронд 11,000 монголчууд оюутан болон солилцооны хөтөлбөрийн шугмаар АНУ-д зорчсон. Мөн дээр хэлсэнчлэн ноднин жил гэхэд 1400 оюутны болон солилцооны хөтөлбөрийн ангиллын виз олгогдсон байгаа.
Хишигтогтох, 3-р курс, Британи судлал: АНУ дэлхийн дулаарлын эсрэг ямар үйл ажиллагаа явуулж байна вэ?
Элчин Сайд Минтон: 9-р сарын 27ны хэд хэдэн сонин дээр би энэ асуудлын талаархи өөрийн үзэл бодлоо илэрхийлсэн байгаа (http://mongolia.usembassy.gov/speeches2.html). Мөн Төрийн Департамент саяхан олон улсын “ Эрчим Хүч ба Цаг Агаарын өөрчлөлт, 9-р сарын 27-28” сэдэвтэй уулзалтыг зохион байгуулсан ба уулзалтаар цаг агаарын өөрчлөлтийн асуудлыг авч хэлэлцсэн юм. Төрийн Департаментийн вэб хуудаснаас энэ асуудлын талаархи АНУ-ийн байр суурийг дэлгэрэнгүй мэдэж болно: http://www.state.gov/g/oes/rls/fs/2007/83114.htm
Сэргэлэнбаатар, 4-р курс, Америк судлал: Манай сургуулийн Америк судлалын оюутнуудыг Америкийн ямар нэг их сургуультай байнгын хамтын ажиллагаатай болгож уулзалт зохион байгуулах, вэб чат хийх зэрэг өргөн цар хүрээтэй ажлуудыг хийхэд туслалцаа үзүүлэх боломжтой юу?
Элчин Сайд Минтон: Маш сайхан санаа байна, тэгээд ч интернет энэ холбоог хэрэгжүүлэх боломжийг олгож байна. АНУ-ийн аль нэг сургууль, ангийн оютнууд та бүхэнтэй холбогдож вэб ярилцлага хийх сонирхолтой гэдэгт эргэлзэхгүй байна. Манай Олон Нийттэй Харилцах Алба та бүхэнд АНУ-ийн аль нэг сургуультай холбоо тогтоох анхны алхамд чинь тус болж болно.
Гантөгс, 4-р курс, Америк судлал: Цагаачлалын талаар Монгол улсад тусгайлан бодлого явуулдаг уу?
Элчин сайд Минтон: Виз мэдүүлэх журам нь дэлхий даяар нэгэн ижил мөрдөгддөг. Виз мэдүүлэх хууль дүрмийг АНУ-ын Конгрессоос тогтоон гаргасан байдаг. Гадаадын иргэн бүр визний хүсэлт гаргахдаа 100 ам.доллар төлөх ёстой (үүнийг Конгрессоос шаарддаг бөгөөд ЭСЯ-наас үзүүлж буй үйлчилгээний зардал юм). Мөн түүнчлэн өөрийн биеэр ирэн ярилцлаганд орж хурууны хээгээ өгөх естой. Ярилцлаганы үеэр АНУ-д хууль бусаар үлдэхгүй, эх орондоо эргэж ирнэ гэсэн мэдээллийг хүн болгон Консулд гарган өгөх ёстой. Цагаачлалын болон цагаачлалын бус визний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл ЭСЯ-ны вэб хуудас болох дараах холбоосуудаас харж болно. http://mongolia.usembassy.gov/introduction2.html эсвэл http://www.unitedstatesvisas.gov/
Цаашдаа АНУ-ын цэргүүд Иракд хэр удаан байх вэ?
Элчин сайд Минтон: Ерөнхийлөгч Буш Иракийн тухай 9 сарын 13-нд илтгэл тавьсан. Уг илтгэлийг бүрэн эхээр нь дараах холбоосоос харж болно. http://www.state.gov/p/nea/rls/rm/2007/92064.htm
Цөөн тооны АНУ-ын Конгрессын Гишүүд Бээжингийн Олимпын Тоглолтыг хүний эрхийн асуудалтай холбож эсэргүүцсэн. Харин таны хувьд Бээжингийн Олимпын Тоглолтыг дэмжиж байна уу аль эсвэл эсрэг бодолтой байна уу?
Элчин сайд Минтон: Олимпийн тоглолтууд нь дэлхий дахиныг нэгтгэсэн гайхамшигтай спортын тэмцээнүүд болдог маш чухал үйл явдал юм. АНУ-д Бээжингийн Олимпын Тоглолтыг эсэргүүцэх ямар ч төлөвлөгөө байхгүй. Ирэх жилийн Бээжингийн Олимпын Тоглолтонд оролцохоор хүлээж байгаа гэдгээ Ерөнхийлөгч Буш ч хэлсэн байгаа.
Таны бодлоор манай бүс нутагт Шанхайн Тавын гүйцэтгэх үүрэг юу вэ?
Элчин сайд Минтон: Төв Азид тогтвортой байдлыг сахихад тодорхой үүрэг хүлээж буй уг байгууллагын зорилгыг бид дэмждэг. Бүрэн эрхт улсууд нийтлэг эрх ашиг бүхий улс орнуудтай хамтарч түншлэл байгуулах нь энгийн үзэгдэл юм.
Сонирхолтой асуултууд тависанд их баярлалаа. Хичээл сургуульд чинь амжилт хүсье!
###