Ногоон картны DV-2009 сугалаа 2007 оны 10-р сарын 3-нд эхэллээ.
Ногоон картны DV-2009 сугалаа (Терел бурийн сугалаа 2009) АНУ-ын зүүн бүсийн өдрийн цагаар 2007 оны 10-р сарын 3-нд өдрийн 12:00 цаг (Монголын 10-р сарын 4-ны шөнийн 12 цаг)-аас эхлэж, АНУ-ын стандарт цагаар 2007 оны 12-р сарын 2-ны өдрийн 12:00 цаг (Монголын 12-р сарын 3-ний шөнийн 1 цаг)-т дуусна. Уг сугалаанд оролцохыг хүсэгчид www.dvlottery.state.gov. хаягаар орно уу.
2009 оны олон үндэстний цагаачлалын визийн хөтөлбөрийн зааварчилгаа (DV-2009)
Ерөнхий мэдээлэл
Конгрессын баталсан төрөл бурийн цагаачлалын визний хөтөлбөр (ногоон картны сугалаа) жил бүр 50000 хүнд АНУ-д байнга оршин суух зөвшөөрлийг олгодог. Энэ нь АНУ-д бага тоогоор цагаачилдаг улс орнуудын иргэдийн материалыг таамгаар (компьютерын тусламжтайгаар) сонгон авч шалгаруулдаг юм. Шалгуур үзүүлэлтүүдийг хангасан монгол улсын иргэд 2009 оны сугалаанд оролцох эрхтэй юм.
Шалгуур үзүүлэлтүүд
Сугалаанд оролцогсод бүртгэлийн хугацаанд багтаж материалаа өгөхдөө www.dvlottery.state.gov хаягаар орж электрон маягтыг бөглөж явуулах ёстой.
Энэхүү сугалаанд бүртгүүлэхдээ бүрэн дунд боловсролтой байх, өөрөөр хэлбэл түүнтэй дүйцэхүйц анхан болон дунд шатны 12 жилийн боловсролыг дүүргэсэн байх ёстой ЭСВЭЛ өнгөрсөн таван жилийн хугацаанд дор хаяж хоёр жилийн ажлын туршлагатай байх ёстой. Ажлын шаардлагын талаарх мэдээллийг интернэтээр Байнга Асуудаг Асуултууд хэсгээс үзнэ үү.
Мөн хэн оруулсанаас ул хамааран нэг хүний мэдээлэл НЭГ-ээс олон удаа орсон бол хүчингүй болохыг анхаарна уу.
Чухал мэдээлэл: Хуурагдахаас сэргийлнэ үү.
АНУ-ын засгийн газрын вэйбсайт мэт хийгдсэн хуурамч вэйбсайтууд гарсан тохиолдол бий. Зарим нэг компаниуд сугалааны маягтыг “бөглөхөд” АНУ-ын засгийн газар мөнгө шаарддаг мэтээр ойлголт төрүүлж байгаа явдал байсан. Электрон маягтыг бөглөхөд ямар ч төлбөр байхгүй. ҮНЭГҮЙ. Төрийн Департамент сугалаанд амжилттай бүртгүүлсэн хүмүүст и-мэйлээр БУС, захидлаар мэдэгддэг.