jump over navigation bar
Embassy SealАНY-ын Төрийн Департамент
АНУ-ын ЭСЯ - УЛААНБААТАР, МОНГОЛ УЛС flag graphic
ЭСЯ-ны Мэдээ
 
  Элчин Сайд ЭСЯ-ны Тухай Мэдээлэл Газар / Хэлтсүүд ЭСЯ-ны Сүүлийн Үеийн Мэдээ Ерөнхийлөгч Энхбаярын АНУ-д хийсэн айлчлалын үеийн мэдээлэл Хэвлэлийн Мэдээ Илтгэлууд Архив Илтгэлүүд 2006 Илтгэлүүд 2005 Монголын тухай илтгэлууд Авилгалын Эсрэг Фото Галлерей Энхтайвны Корпусын хөтөлбөрийн хэвлэлийн мэдээ Ажлын Зар ЭСЯ-ны зургийн цомог

Монгол улс АНУ-ын визнээс чөлөөлөх хөтөлбөрт хамрагдах хуулийн шалгууруудыг хангахын тулд ихээхэн ахиц гаргах хэрэгтэй байна.
2007 оны 11 дүгээр сар 2

Саяхан Ерөнхийлөгч Энхбаярын АНУ-д хийсэн айлчалын үеэр  Монголчууд удахгүй АНУ-д визгүй зорчих боломжтой болно хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн тохиолдол олон гарлаа. Энэ нь үндэслэлгүй мэдээлэл юм.

Визнээс чөлөөлөх хөтөлбөрт улс орнуудыг хамруулах асуудлыг зохицуулах хууль тогтоомжийг АНУ-ын Конгресс баталдаг бөгөөд Монгол Улс болон өөр бусад ямар ч улсад зориулсан тусгай хөнгөлөлт үзүүлэх заалт байхгүй. Энэ тухай мэдээлэл Төрийн Департаментын вэбсайтад тавигдсан байгаа учир сонирхсон хүмүүс тэндээс үзэж болно.

АНУ-ын хууль тогтоомжийн дагуу визнээс чөлөөлөх хөтөлбөрт хамрагдахын тулд улс орнуудын виз татгалзсан үзүүлэлт бага буюу 3%-иас доош, мөн визний хугацаа хэтрүүлсэн үзүүлэлт бага хувьтай байх ёстой.

Монгол Улсын хувьд виз татгалзсан үзүүлэлт ойролцоогоор 50% байгаа нь хөгжиж буй бусад орнуудтай адил бөгөөд 3%-ийн босго үзүүлэлтээс хамаагүй их байна. 2007 оны 8-р сард баталсан 9-р сарын 11-ний хууль нь Визнээс чөлөөлөх хөтөлбөрийн аюулгүй байдлын тухай заалтуудыг чангатгасан. Энэхүү шинэ хуулиар аюулгүй байдлын чангатгасан олон шаардлагуудыг хангасан тохиолдолд зарим улс орныг виз татгалзсан үзүүлэлт 3%-иас доош байх шалгуураас чөлөөлнө. Эсвэл виз татгалзсан үзүүлэлт нь 10% болон түүнээс доош болон визний хугацаа хэтрүүлсэн үзүүлэлт нь одоогоор хараахан тогтоогдоогүй байгаа дээд түвшингээс доогуур гарсан улс орнуудыг мөн Визнээс чөлөөлөх хөтөлбөрт оруулна гэж заасан байдаг.

Албан бус зарим тооцоогоор Монгол Улсын хувьд визний хугацаа хэтрүүлсэн үзүүлэлт бараг 70% гэж гардаг. Сүүлийн үед хийсэн судалгаагаар визний зөрчил гарган АНУ-д хууль бусаар үлдсэн Монголчуудын визний хугацаа хэтрүүлсэн үзүүлэлт 16 ба түүнээс дээш хувьтай байгаа нь харагдсан. Энэ нь богино хугацаанд хийгдсэн судалгаа учир урт хугацааны туршид гарах тоо нь үүнээс их байх магадлалтай. Тэгэхээр хамгийн багаар бодоход виз авсан зургаан Монгол хүн тутмын нэг нь АНУ-ын хууль тогтоомжийг зөрчин, амласан ёсоороо эргэж ирэхгүй байна гэсэн үг.

Ёс зүйгүй зарим виз зуучлагч нар визний шалгуур хангахаар боловч мэдээлэл муутай виз мэдүүлэгч олон иргэдийг хуурамч, луйврын бичиг баримт бүрдүүлэх алхам руу түлхэж, ингэснээр виз авчих боломжтой байсан хүнийг 10 жилийн хугацаанд виз дахин мэдүүлэх эрхгүй болоход хүргэж байна.

дээш ^

Хyyдасны Багаж Хэрэгслэлyyд:

Printer_icon.gif Хэвлэх



 

    Энэхyy сайтыг АНУ-ын Тeрийн Департаментаас эрхлэн гаргадаг бeгeeд гадны холбоос бyхий интернэт хуудаснууд нь энэхyy сайтын хувийн нууцлал, журам, ойлголтуудыг зeвшeeрч байгаа гэсэн ойлголт биш юм.

АНУ-ын ЭСЯ