jump over navigation bar
Embassy SealАНY-ын Төрийн Департамент
АНУ-ын ЭСЯ - УЛААНБААТАР, МОНГОЛ УЛС flag graphic
ЭСЯ-ны Мэдээ
 
  Элчин Сайд ЭСЯ-ны Тухай Мэдээлэл Газар / Хэлтсүүд ЭСЯ-ны Сүүлийн Үеийн Мэдээ Ерөнхийлөгч Энхбаярын АНУ-д хийсэн айлчлалын үеийн мэдээлэл Хэвлэлийн Мэдээ Илтгэлууд Архив Илтгэлүүд 2006 Илтгэлүүд 2005 Монголын тухай илтгэлууд Авилгалын Эсрэг Фото Галлерей Энхтайвны Корпусын хөтөлбөрийн хэвлэлийн мэдээ Ажлын Зар ЭСЯ-ны зургийн цомог

Еренхийлегч Бушийн Монгол Улсад хийсэн айлчлалаас эрч хуч нэмсэн
Америк-Монголын харилцаа улам гунзгийрч байна

Элчин сайд Марк К. Минтон

Энэ 11-р сарын 21-нд Еренхийлегч Жорж Буш Монгол Улсад айлчилсны буюу АНУ-ын еренхийлегчийн Монгол Улсад хийсэн анхны айлчлалын нэг жилийн ой тохиож байна. Яг нэг жилийн емне Еренхийлегч Буш “Америк орон Монголын гуравдах херш гэгддэгээрээ бахархдаг” гэж  Засгийн газрын ордноос зарлан тунхагласан билээ. Айлчлал болж енгерснеес хойшхи нэг жилийн хугацаанд биднийг тусгаарлаж буй орон зай нь биднийг нэгтгэж буй хамтын унэт зуйлс, стратегийн нийтлэг эрх ашгаас хамаагуй бага болох нь харагдлаа.

Еренхийлегч Буш энд хэлсэн угэндээ тэмдэглэсэнчлэн “эрх челеенийн уйл хэргийг хамгаалах хариуцлага улсынхаа хилээр хязгаарлагдахгуй гэдгийг, эх орон маань эрх челеетэй байх эсэх нь бусад улс орон эрх челеетэй орших эсэхээс улам бур шалтгаална” гэдгийг Монгол Улс бурэн ойлгодог. АНУ-ын дэмжлэгтэйгээр Монгол Улс енгерсен жил Ардчиллын Хамтын Нийгэмлэг байгууллагын Санаачлах булэгт гишуунээр оролцож эхэлсэн бегеед ардчилсан улсуудын энэ булгийг  хамтран удирдах уурэг хулээж байна. Энэ оны 9-р сард Еренхийлегч Бушийн урилгаар Монгол Улсын Еренхий сайд М. Энхболд Нью-Йорк хотноо АНУ-ын Еренхийлегчийн зохион байгуулсан  ардчилсан орнуудын дугуй ширээний уулзалт ярилцлаганд оролцсон билээ.

Монгол цэргууд Ирак, Афганистанд уургээ онцгой сайн биелуулсээр байгаа бегеед энэ жилээс Сиерра Лионд НУБ-ын цэргийн шуухийг хамгаалах, Косовод явуулж буй НАТО-гийн ажиллагаанд оролцох, Судан, Этиопт НУБ-ын ажиглагчаар алба хаах зэргээр шинэ уурэг хариуцлага уурэн ажиллаж байна. Монгол Улсын батлан хамгаалах салбарын еерчлелт шинэчлэл болон энхийг сахиулах чадавхийг нэмэгдуулэх асуудлыг АНУ дэмжсээр ирсэн бегеед цаашид ч дэмжих болно. Таван толгой дахь энхийг сахиулах хучний сургалтын тевийг АНУ-ын тусламжаар орчин уеийн техник хэрэгслээр тоноглогдсон тев болгон шинэчилсэн. АНУ-ын санхуугийн дэмжлэгтэйгээр 8-р сард Монгол Улс олон улсын энхийг сахиулах хээрийн сургуулийг Таван толгойд зохион байгууллаа. Монголын есен нэмэгдэж буй энхийг сахиулах хучний хэрэгцээнд зориулан АНУ-аас нийлуулэх нилээд хэдэн сая долларын ертегтэй тоног техееремж, хэрэгслийн эхнийх нь ирээд байна.

Монгол орны енцег булан бурт ажиллаж байгаа Энх тайвны корпусын Сайн дурын мэргэжилтнууд бол манай хоёр орны ард тумэн хоорондын харилцааны тедийгуй Монголын хегжилд узуулж буй бидний дэмжлэгийн чухал хэсэг болж байдаг. Энэ жил Энх тайвны корпус мэргэжилтнуудийнхээ тоог нэмэгдуулж, одоо нийт 103 буюу Энх тайвны корпус Монголд ажилласан 15 жилийн дотор хамгийн их тооны Сайн дурын мэргэжилтэн ажиллаж байна. Энэ нь Монгол улсад Англи хэлний боловсрол, залуучуудын хегжил, эруул мэндийн боловсрол, бизнесийн хегжлийн чиглэлээр эдгээр Сайн дурын мэргэжилтнуудийн оруулж буй хувь нэмрийг улам нэмэгдуулж байна. Энх тайвны корпус Монголд уйл ажиллагаагаа эхэлсний 15 жилийн ойг энэ жил тэмдэглэж байгаа бегеед енгерсен долоо хоногт болсон ойн арга хэмжээнд Еренхийлегч Энхбаяр уригдан оролцсон юм. Энэ 15 жилийн хугацаанд нийт 576 Сайн дурын мэргэжилтнууд Монголд ажиллажээ.

Манай тусламжийн хетелберууд эдийн засгийн бодлогын шинэчлэл, шуух эрх мэдлийн шинэчлэл, хедее орон нутаг болон хот суурингийн бизнесийн хегжилд дэмжлэг узуулэх замаар Монгол Улсын эдийн засаг, улс терийн шинэчлэлийг дэмжсээр байгаагийн зэрэгцээ энэ жилийн хувьд Монгол дахь АНУ-ын бизнесийн сонирхол эрс нэмэгджээ. АНУ-ын херенге оруулалт Монголчуудад шинэ ажлын байр, ашиг орлого бий болгох учраас энэ бол манай хоёр улсын аль алиных нь хувьд сайн зуйл юм.

Еренхийлегч Бушийн айлчлалын уеэр Монгол Улсын Еренхийлегч болон Еренхий сайд тэтгэлэгт хетелберийг нэмэгдуулэх, мен Англи хэлний боловсролд дэмжлэг узуулэх хусэлт тавьсан. Энэ талаар ажил хийгдэж эхлээд байна. 8-р сард Терийн Департаментаас Англи хэлний хоёр мэргэжилтэн ирж, долоо хоногийн заах аргын семинар зохион байгуулсан бегеед уунд 45 багш оролцлоо. Мен Монгол орон даяар сургуулиудад Англи хэлний сурах бичиг бэлэглэлээ. Енгерсен долоо хоногт Улаанбаатар хотын гэр хороолол болон Ховд, Дорнод аймгийн сургуулиудын ахлах ангийн сурагчдаас хоёр жилийн хугацаатай Англи хэлний тусгай сургалтанд хамрагдах хуухдуудийг шалгарууллаа. Тэтгэлэгт хетелберууд нэмэгдэж, одоо Монгол Улсаас жил бур  таван хун Фулбрайтын тэтгэлгээр, нэг хун Хамфрийн тэтгэлгээр, хоёр багш Гадаад хэл заах арга зуйн чиглэлээр тэтгэлэгтэй суралцах боллоо. Енгерч буй жилд 1400 гаруй Монгол оюутан сурагчид, солилцооны хетелберт оролцогсод АНУ-ын виз авч, бие биенийхээ тухай бидний мэдлэг, ойлголтыг улам тэлэх боломжтой болжээ.

Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойг тэмдэглэж буй энэ жил бол Монгол Улсын хувьд туухэн чухал жил байлаа. Наадмын уеэр АНУ-ын ХАА-н сайд Йохансаар ахлуулсан телеелегчид Еренхийлегч Бушийг телеелен 800 жилийн ойн арга хэмжээнд оролцлоо. Жил хурэхгуй хугацаанд АНУ-ын 3 сайд Монгол Улсад айлчилсан байна.

Монгол Улсын хувьд туухэн жил болж буйтай уялдуулан Монголын соёлын гайхамшигт евийг хадгалах, хамгаалах чиглэлээр узуулэх дэмжлэгээ АНУ нэмэгдуулж байна. Хууль бус замаар хил давж гарсан Монголын туух, соёлын бутээлуудийг АНУ-д худалдах оролдлогыг таслан зогсоож, уг бутээлуудийг буцаан авчрах тухай соёлын евийг хамгаалах хоёр талын хэлэлцээр байгуулахаар АНУ санал болгоод байгаа. Соёлын евийг хамгаалах Элчин Сайдын Сангийн шугамаар АНУ-ын ЭСЯ-наас саяхан 30,000 ам.долларыг социализмын уед суйтгэгдсэн сум, хийдийг судалж, баримтжуулах теслийг дэмжихээр хандивлалаа.

2007 оны 1-р сарын 27-нд АНУ болон Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ойг тэмдэглэнэ. Ирж буй жил Америк-Монголын хамтын ажиллагаанд шинэ боломжуудыг нээнэ гэж бид таамаглаж байна. 2005 оны 8-р сард Телеелегчдийн танхимын дарга Хастертын Монголд хийсэн айлчлалын дунд бий болсон санаачлагын дагуу Телеелегчдийн танхимын Ардчиллыг Дэмжих Сан Монгол Улсын Их Хуралтай ирэх жилээс хамтран ажиллана. Мянганы сорилтын сангаас санхуужилт авах теслийн саналуудыг эцэслэн боловсруулж дуусгахаар Америк, Монголын мэргэжилтнууд хамтран ажилласаар байгаа бегеед 2007 онд Компакт гэрээнд гарын усэг зурж, Монгол Улсын эдийн засгийн хегжилд оруулах АНУ-ын шинэ херенге оруулалтыг эхлуулэхээр бугд тууштай ажиллаж байна.

Жилийн емне Еренхийлегч Буш “Монгол Улс коммунизмаас эрх челеет нийгэм руу шилжиж 15-хан жилийн дотор эрчимтэй ардчилагдаж, эдийн засгаа нээлттэй болголоо... Эрх челеегее олох нь ямагт амаргуй байдгийг би мэдэх бегеед та бухний тэвчээр зоригийг америкчууд бахархдаг юм” гэж хэлсэн. Енгерч буй жилийн хугацаанд хэдий бие биенээсээ алс хол оршивч энэ нь цэцэглэж буй агуу найрамдалд саад болж чадахгуй юм гэдгийг Монгол Улс, АНУ хоёр батлан харууллаа. Бидний найрамдал, хамтын ажиллагааны ирээдуй гэгээлэг харагдана.      

дээш ^

Хyyдасны Багаж Хэрэгслэлyyд:

Printer_icon.gif Хэвлэх



 

    Энэхyy сайтыг АНУ-ын Тeрийн Департаментаас эрхлэн гаргадаг бeгeeд гадны холбоос бyхий интернэт хуудаснууд нь энэхyy сайтын хувийн нууцлал, журам, ойлголтуудыг зeвшeeрч байгаа гэсэн ойлголт биш юм.

АНУ-ын ЭСЯ