jump over navigation bar
Embassy SealАНY-ын Төрийн Департамент
АНУ-ын ЭСЯ - УЛААНБААТАР, МОНГОЛ УЛС flag graphic
Мэдээллийн Сан
 
  Мэдээлэл Америкийн Соёл Мэдээллийн Тев Боловсролын Хөтөлбөрүүд Монгол дахь солилцооны хөтөлбөрүүд "Америкийн Дуу Хоолой" радио нэвтрүүлгийн хөтөлбөр Нийтлэлүүд

Олон Улсын Ах дүүс Хотууд байгууллагын тухай мэдээлэл 

АНУ, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ойн энэ жилд Монгол, Америк хүмүүсийг холбох хувийн санаачлагууд улам нэмэгдэж байгаад бид бахархалтай байна.  Ах дүүс хотуудын хоорон дахь харилцаа нь Монгол, Америк хүмүүс бие биетэйгээ шууд холбогдон харилцаа үүсгэдгийн нэг сайхан жишээ юм.

АНУ-ийн элчин сайдын яам энэхүү захиагаар Монгол хотууд хэрхэн АНУ-ийн хотуудтай харилцаа холбоо тогтоож болох талаар мэдээлийг хүргүүлэхэд таатай байна. ЭСЯ ах дүү хотын харилцаа тогтоох, эсвэл ийм харилцааг хөгжүүлэхэд ямарваа нэг байдлаар оролцохгүй. Харин Америкийн хотуудтай ах дүү хотын харилцаа тогтоох санаачлага гаргасан Монголын хотуудад дэмжлэг болох үүднээс энэхүү мэдээллийг хүргүүлж байгаа юм.

Олон Улсын Ах Дүүс Хотууд байгууллага нь ашгийн бус байгуллага бөгөөд АНУ-ийн хотуудтай ах дүүсийн холбоо тогтоох асуудлыг эрхлэн явуулдаг  юм.  Бид таныг тус байгууллагын вэб хуудас руу орж танилцахыг хүсэж байна:http://www.sister-cities.org/.

Ах дүүсийн холбоо тогтоох журмын тухай дараах хуудаснаас олж болно: http://www.sister-cities.org/sci/cityseek/index.  Мөн холбоо тогтоох хүсэлтэй АНУ-ийн хотуудын жагсаалт, ямар бүсийн хотыг сонирхож байгаа болон холбогдох хаяг зэргиййг энэ хуудаснаас олж авна уу: http://www.sister-cities.org/icrc/cityseek/list/Americas

Хэрвээ та жагсаалтаас танай сонирхолд нийцсэн хотыг олж харвал холбогдох хүн рүү нь тухайн хуудас дээр байгаа и-мэйл хаягаар нь шууд хандахыг зөвлөж байна. 

Хэрэв танай аймгийн хотуудад тохирсон хот байхгүүй бол та өөрийн хотуудын тухай мэдээллийг Ах Дүүс Хот Хайж Байна гэсэн вэб хуудас руу дараах хаягаар орж байрлуулж болно: http://www.sister-cities.org/icrc/cityseek/list/Asia.  Ингэснээр, Азийн орнуудын  хотуудтай холбоо тогтоох хүсэлтэй байгаа АНУ-ийн хотууд танай мэдээллийг олж мэдэх боломжтой болно. 

АНУ-ийн хотуудтай шууд харилцаа тогтоох сонирхолтой байгаад чинь талархалаа илэрхийлье.    

дээш ^

Хyyдасны Багаж Хэрэгслэлyyд:

Printer_icon.gif Хэвлэх



 

    Энэхyy сайтыг АНУ-ын Тeрийн Департаментаас эрхлэн гаргадаг бeгeeд гадны холбоос бyхий интернэт хуудаснууд нь энэхyy сайтын хувийн нууцлал, журам, ойлголтуудыг зeвшeeрч байгаа гэсэн ойлголт биш юм.

АНУ-ын ЭСЯ