Skip Navigation
Хаана: Мэдээллийн Сан > Америкийн Соёл Мэдээллийн Төв
Skip Left Section Navigation

Мэдээллийн Сан

УЛААНБААТАР ХОТЫН ТӨВ НОМЫН САН

Америкийн Соёл Мэдээллийн Төв

Танилцуулга

АНУ-н Элчин Сайдын Яам нь  Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар Хотын Төв номын сантай хамтран  Америкийн Соёл Мэдээллийн Төвийг 2004 онд анх нээн одоог хүртэл ажиллуулж байна. АНУ–ын талаар төрөл бүрийн сэдвээр  сонирхож буй хүмүүст мэдээлэл олж авахад нь  дэмжиж туслах үүгээрээ  АНУ, Монгол Улсын хоорондын харилцан ойлголцлыг хөхүүлэн дэмжих, боловсрол, соёлын харилцааг бэхжүүлэхэд  хувь нэмэр оруулахад оршиж байгаа юм.

Зорилго

Улаанбаатар хотын төв номын санд Америкийн Соёл Мэдээллийн  төвийг байгуулснаар оюутан, залуучууд, олон  нийтэд  АНУ-ын төрийн бичиг баримт, улс төр, нийгэм, түүх,  эдийн засаг, боловсрол, соёл урлагийн талаар болон англи хэл сурч эзэмшихэд хэрэгтэй сурах бичиг, гарын авлага зэрэг англи хэл дээрх материалыг уншигч олны хүртээл болгох зорилготой.

Америкийн Соёл Мэдээллийн Төв /АСМТ/-д англи хэл  дээрх номын сан,  интернэтийн холболт,CD,DVD сонин сэтгүүл  зэрэг, мэдээллийн эх сурвалж, лавлагааны  материалуудыг байрлуулсан. АНУ-ын талаар төрөл бүрийн  сэдвээр мэдээлэл олж авахыг хүсэж буй оюутан сурагчид, багш, судлаачид, төрийн болон төрийн бус байгууллагын ажилтнууд зэрэг бүх хүмүүст тус  төвийн үүд хаалга үргэлж нээлттэй байх болно.

Үйл ажиллагаа

Та манай төвд ирснээр:

  • Төрөл бүрийн ном, сонин сэтгүүлийн материaл ашиглан Англи хэлний мэдлэг, чадвараа дээшлүүлэх
  • Америкийн тухай сонирхолтой лекц, DVC (Digital Video Conference)-д оролцох
  • Америкийн сэдвүүдээр DVD, кино,  TV нэвтрүүлгүүд үзэж сонирхох
  • Мэдээлэл, сургалтын төрөл бүрийн арга хэмжээнд хамрагдах  боломжтой.

Танд зориулсан үнэгүй үйлчилгээ

Англи хэл дээрхи номын сан

АНУ-ын элчин сайдын яам болон Азийн сангийн хөтөлбөрийн шугамаар англи хэл дээрх 5000 гаруй номоор тус төвийн номын сан үйлчилэх бөгөөд шинэ ном материалаар тогтмол баяжигдаж байдаг. Уг фондод Америкийн талаарх төрөл бүрийн ном төдийгүй дэлхийн түүх, уран зохиол, улс төр, эдийн засаг, англи хэл, байгалийн ухаан зэрэг ерөнхий ангиллын англи хэл дээрхи номууд багтдаг. Хотын төв номын сангийн электрон каталогт бүх номын мэдээлэл орсон тул номын хайлтыг тус төвийн ажилтан болон интернэт дэх http://www.mcl.edu.mn вэб хуудаснаас хийх боломжтой.

Мөн уншигч, үйлчлүүлэгчдэд англи хэл дээр уншиж ойлгох чадвараа сайжруулах, шинэ мэдээ мэдээллийг цаг алдалгүй олж авахад нь тус нэмэр үзүүлэх зорилгоор АНУ-ын 22 төрлийн сэтгүүл, 5 төрлийн сонинг чөлөөт уншлагад зориулан гаргадаг.

Та АСМТөвийн номын сангийн тавиуруудаас өөрийн сонирхсон номыг чөлөөт сонголттойгоор, нээлттэй авч хэрэглэх боломжтой бөгөөд гэрээр ном авч үйлчлүүлэх боломжийг мөн давхар олгодог. Үүний тулд номын сангийн бүртгэл болон иргэний үнэмлэхээ төвийн ажилтанд бүртгүүлж үйлчлүүлнэ. Уран зохиолын номыг 7, бусад салбар ШУ-ны номыг 3 хүртэлх хоногоор авч хэрэглэх боломжтой ба нэг удаад 4 хүртэлх номыг авч үйлчлүүлж болно. Толь бичиг, лавлагааны номууд, зарим 1 хувьтай номуудыг гэрээр олгодоггүй бөгөөд ном үзэж сонгохдоо иргэний үнэмлэх/бичиг баримтаа үлдээн зөвшөөрөл авч үйлчлүүлнэ.

Интернэт үйлчилгээ

Америкийн соёл мэдээллийн төв нь монголд анх удаа үнэ төлбөргүй интернэт үйлчилгээг олон нийтэд хүргэж эхэлсэн бөгөөд тус төвд байрласан интернэтийн холболт бүхий өндөр хурдтай 6 компьютерийг ашиглан интернэтээс өөрийн хүссэн мэдээ мэдээллээ хайх өргөн боломжийг олгодог. Тус интернэт үйлчилгээг 2004 оны 11 сараас хойш 45122 удаа ашиглсан бөгөөд жилд дунджаар 11 мянга гаруй хэрэглэгч үйлчлүүлж байна.

Интернэт ашиглалт

Интернэтийн холболтыг зөвхөн мэдээлэл хайх зорилгоор ашиглах боломжийг бид олгодог бөгөөд тєлбєргvй интернэт vйлчилгээний зорилгод нийцээгvй байдлаар интернэтийг ашиглахыг зөвшөөрөхгүй. /Чатлах, ил захидал, мессенжер ашиглах, тоглох зэрэг/
ХТНС-ийн бүртгэлтэй гишүүн хэрэглэгчид бүртгэлийн дугаараа үндэслэн компьютерт нэвтрэх хувийн код авч, 3 өдөр тутамд 30 минут интернэт ашиглах эрх авна.

Бүртгэл хараахан нээлгээгүй бусад үйлчлүүлэгчид мэдээлэл хайх зорилгоор тус төвийн ажилтанд бүртгүүлж 30-60 хүртэлх минутаар 2 хүртэлх удаад ашиглах боломжтой.

Интернэт ашиглалтыг олон үйлчлүүлэгчдэд хүргэж, үр дүнтэй байлгахын тулд цагийн хязгаарлалт, зохицуулалтыг хийсэн болно.

Асуулт, лавлагаа

Хэрвээ танд:

 АНУ-ын улс төр, нийгэм, нэгдсэн болон муж улсуудын хууль, дүрэм, олон улсын харилцаа, аюулгүй байдал, батлан хамгаалал, эдийн засаг, худалдаа, бизнес, иргэний нийгэм, хүний эрх болон ардчиллын зарчим, үнэт зүйл, соёл, боловсрол зэрэг сэдвээр тодорхой мэдээлэл хэрэгтэй бол Америкийн Соёл Мэдээллийн Төв дэх мэдээллийн эх сурвалж материал, интернэтээс хайлт хийхээс гадна мөн төвийн ажилтанд хандан лавлагаа үлдээж мэдээлэл авч болно.

Кино хөтөлбөр

Төрөл бүрийн сэдвээр видео кинонууд үзэж англи хэл дээр сонсох ойлгох чадвараа сайжруулахыг зорьсон үйлчлүүлэгчид Америкийн түүх, соёл, урлаг, нийгмийн амьдралыг тал бүрээс нь харуулсан 340 гаруй баримтат болон уран сайхны кинонуудаас өөрсдийн сонголтоор 4 видео телевизээр чихэвч ашиглан үзэх боломжтой. Дээрхи материалуудыг хуурцаг, CD болон DVD –гээр үзэх боломжтой бөгөөд АНУ-ын Төрийн Департментын тусламжаар жил бүр шинэчлэгдэн баяжигдаж байдаг.

Кино үдэш

Лхагва гариг бүрийн 18 цагаас Америкийн уран сайхны болон түүхэн киног өргөн дэлгэцээр үзэх боломжийг олгодог бөгөөд тухайн киноны талаархи өөрийн үзэл бодлыг оролцогчидтой солилцон мэтгэлцэх боломжтой. Мөн та өргөн дэлгэцээр өөрийн үзэхийг хүссэн киног төвийн ажилтанд урьдчилан захиалж санал хэлэх боломжтой.

 “Америкийн тухай ярилцъя” цуврал лекц

Пүрэв гариг бүрийн 16 цагаас АНУ-ын ЭСЯ-ны мэргэжилтнүүд болон Монголд ажиллаж байгаа төрийн болон сайн дурын байгууллагаас ирсэн Америк иргэд “Америкийн тухай ярилцъя” цуврал лекцийг уншдаг. Тус лекцэнд оролцсоноор Америкийн түүх, соёл, урлаг, байгаль хийгээд нийгмийн амьдралын тухай бодит мэдээлэл авч, мөн англи хэлний чадвараа сайжруулах боломжтой.

DVC сургалт болон уулзалт

Интернэт холболтын тусламжтайгаар дижитал хэлбэрээр уулзалт, конферэнс зохион байгуулах боломжтой. 2007 оны байдлаар “Америкийн тухай ярилцая” цуврал лекцийг Ховд аймаг, Дархан-Уул аймаг болон ШУТИС, АНУ болон Монгол улс дахь сурагчдийн хооронд уулзалт мөн тэтгэлэгт хөтөлбөрийн ярилцлага зэргийг амжилттайгаар зохион байгуулаад байна.

Англи хэлний сургалт, семинар

Пүрэв гариг бүрийн 15.00 цагаас Энхтайвны Корпусын сайн дурын мэргэжилтэнээр ажиллаж байсан Брайн Оффентер англи хэлний ярианы хичээл явуулдаг.  Дунд шатны англи хэлний мэдлэгтэй бүлэг Монгол оюутнуудтай янз бүрийн сэдвүүдээр ярилцах бөгөөд Америкийн Дуу Хоолой  радио нэвтрүүлгийн Тусгай англи хэлний мэдээг сонсох боломжтой.   

Интернэтийн мэдлэг олгох сургалт

Интернэтийг иргэд өөрийн хүссэн хэмжээнд ашиглаж, мэдээлэл авч сурахад нь туслах зорилгоор интернэт ашиглах анхан шатны мэдлэг олгох сургалтыг зохион байгуулдаг бөгөөд та интернэтийн тухай өөрийн мэдэхийг хүссэн 3-4 асуултыг бэлтгэн ирж, урьдчилан бүртгүүлснээр оролцох боломжтой болно. Тус сургалт нь долоо хоногт 1 удаа 3 цагийн хугацаатайгаар явагддаг. (Энэ сургалт нь жил болгон 9 сард эхэлж 6 сард дуусна.)

Олон нийтэд зориулсан арга хэмжээ

АСМТ-өөс АНУ-ын тэмдэглэлт өдрүүд болон Америкийн түүх, соёлыг харуулсан арга хэмжээнүүдийг сар бүр зохион байгуулдаг бөгөөд оролцохыг хүссэн хүн бүрт эдгээр арга хэмжээ нь нээлттэй байдаг. Мөн АНУ-ын түүх, соёл, боловсролыг судалж мэдэхийг хүссэн, олон нийтэд хүргэхийг хүссэн хүн бүр, олон нийтийн байгууллага, сургуулиудтай хамтран ажиллахдаа бид баяртай байх болно.

Хэрвээ та тус төвөөр үйлчлүүлэхийг хүсвэл:

АСМТөвөөр vйлчлvvлэхээр анх удаа ирсэн Улаанбаатар хотын иргэн бvр Д. Нацагдоржийн нэрэмжит Хотын Төв Номын Сангийн (ХТНС) гишүүнчлэл үл харгалзан төлбөргvй үйлчлүүлнэ. Цаашид тус төвөөр байнга үйлчлүүэх, ном зээлээр авч унших тохиолдолд ХТНС-гийн гишүүнчлэлд бүртгүүлсэн байна.

Улаанбаатар ХТНС-н уншигчаар бүртгүүлэхэд шаардлагатай зүйлс:

  1. Иргэний үнэмлэх
  2. Ажлын болон оюутны үнэмлэх
  3. Гэрийн хаягын тодорхойлолт
  4. Бүртгэлийн  хураамж 7000 MNT

Хөдөө орон нутгаас түр ирсэн англи хэлний багш нар болон гадаадын иргэд, сайн дурынхан тус тєвєєр тодорхой хугацааны дотор төлбөргvй үйлчлүүлнэ.
Та тус төвөөр үйлчлүүлэхээр ирэхдээ иргэний бичиг баримтаа авчрах хэрэгтэй.

АСМТөвд зохион байгуулагдах бусад соёл, олон нийтийн арга хэмжээнүүд нь олон нийтэд хүртээмжтэй, төлбөргүй байх зарчмыг баримтална.

Цагийн хуваарь: 

Даваа-Пүрэв 09:00 - 20:00
Баасан, Бямба 10.00 - 19:00
Нямд  амрана.

Хаяг:

Америкийн Соёл Мэдээллийн Төв
Улаанбаатар Хотын Төв Номын Сан
Сөүлийн гудамж – 7, Улаанбаатар 28

Утас/Факс: 976-11-70115703
Электрон шуудан: ac_mongolia@yahoo.com,
Web хуудас: http://www.acic.edu.mn
http://mongolia.usembassy.gov

 
ЗАР

Монгол улсад H1N1 вирус дэлгэрч байгаатай холбогдуулан Загийн Газраас улс даяар14 хоногийн өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж соёлын болон олон нийтийг хамарсан арга хэмжээнүүд түүнчлэн Хотын нийтийн төв номын сангийн үйлчилгээг 11 сарын 5 – 19ний хооронд түр зогсоолоо. Үүнтэй холбогдуулан Америкийн Соёл Мэдээллийн Төв тухайн өдрүүдэд ажиллахгүй болохыг мэдэгдэе.