Skip Global Navigation to Main Content
Skip Breadcrumb Navigation
Виз мэдүүлэх

Монголд цагаачлалын бус виз мэдүүлэх

А: Визний ярилцлагын цаг хэрхэн хүсэх вэ?

Х: Визний мэдээлэл авах болон цаг товлох үйлчилгээг АНУ-ын Элчин сайдын яамны шинэ вебсайт http://www.ustraveldocs.com/mn орж авна уу.

А:  Виз хүсэх өргөдлийн маягтуудыг хаанаас авах вэ? Виз хусэх өргөдлийн маягтыг заавал компьютерээр бөглөх ёстой юу?

Х:  Бүх виз мэдүүлэгчид ярилцлаганд ирэхдээ виз хүсэх өргөдлийн электрон маягтыг авчрах шаардлагатай. Үүнийг өнгөт принтерээр бус харин лазерийн принтерээр хэвлэх ёстой.  Маягтын цахим шошго гаргацтай байх ёстойг анхаарна уу. Хэрэв та электрон хэлбэрээр бөглөсөн Визний мэдүүлгийн электрон маягт авчрахгүй бол бид таны мэдүүлгийг хянах боломжгүй. Виз мэдүүлэгчид мөн төлбөр хийсэн баримтынхаа эх хувийг заавал авчрах хэрэгтэй. 

А: Цээж зураг авчрах шаардлагатай юу?

Х:  Тиймээ. Бүх виз мэдүүлэгч 5 Х 5 см хэмжээ бүхий нэг хувь зураг авчрах ёстой. Хэрэв та Улаанбаатар хотын гэрэл зургийн газруудаар очвол АНУ-ын визийн зураг авахуулах хэрэгтэй байгаагаа хэлж болно. Гэрэл зургийн ихэнх газар зөв хэмжээтэй зураг гаргадаг.

А:  Миний паспортын хугацаа удахгуй дуусна. Энэ тохиолдолд виз мэдүүлж болох уу?

Х:  Бүх виз мэдүүлэгч хучинтэй паспорт өгөх ёстой. Америкийн Нэгдсэн Улсад нэвтрэхийн тулд таны паспорт Америкийн Нэгдсэн Улсад байх хугацаанаас тань хойш зургаан сар хүчинтэй байх ёстой. Хэрэв таны паспорт зургаан сараас бага хугацаанд хүчинтэй байвал таны мэдүүлгийг хулээн авч хянах боломжгүй болно. Ийм тохиолдолд таныг Монгол Улсын зохих байгууллагаас шинэ паспорт авах буюу хуучин паспортоо сунгуулсныхаа дараа эргэж ирэхийг хуснэ.

А: АНУ уруу явахаар төлөвлөсөн өдрөөсөө хэр хугацааны өмнө виз мэдүүлбэл зүгээр вэ?

Х:  Таны ярилцлагын цаг хүссэн өдөр, ярилцлагыг товлох өдрийн хоорондох хугацаа виз мэдүүлэгчдийн тооны өөрчлөлтөөс хамааран өөрчлөгдөнө. Бид таныг Америкийн Нэгдсэн Улс уруу явахаасаа наад зах нь таван долоо хоногийн өмнө визний мэдүүлгээ өгөх хэрэгтэй гэж зөвлөж байна. Ингэснээр виз мэдүүлэгчдийн тоо гэнэт өсөх зэргээс шалтгаалан мэдүүлгийг хянах ажиллагаанд төлөвлөөгүй саад гарахаас сэргийлнэ.

Ярилцлагын хүлээлгийн хугацаа, визний мэдүүлгийг хянан шийдвэрлэх хугацааг http://travel.state.gov/visa/temp/wait/wait_4638.html орж, цэсээс Улаанбаатарыг сонгоно уу.

Дээрх вэбсайтад өгөгдсөн хугацаа тухайн үеийн дундаж хугацаа бөгөөд улирлын чанартай огцом өсч буурч болно. Хүлээлгийн хугацаанд захиргааны чанартай нэмэлт ажиллагаа, тусгай шаардлагад шаардагдах хугацааг ОРУУЛААГҮЙ. Ийм тохиолдолд хүлээлгийн хугацаа нь мэдүүлэг тус бүрийн нөхцөл байдлаас шалтгаалан өөрчлөгдөнө.

А:  Виз хүсэх өргөдлийн маягтаа өөр хүнээр бөглүүлж болох уу?

Х:  Та өргөдлийн маягтаа бөглөхөд хүнээр туслуулах шаардлагатай бол маягтаа өөр хүнээр бөглүүлэхийг зөвшөөрнө. Өргөдлөө өөр хүнээр бөглүүлсэн тохиолдолд өргөдөлд бичсэн мэдээлэл үнэн зөв эсэхийг шалгах хариуцлагыг та дангаараа хүлээнэ гэдгийг санаарай. Буруу мэдээлэл өргөдлийг хянан шийдвэрлэх хугацааг сунжруулж, тэр байтугай виз татгалзахад хүргэж болно.   

Хүмүүст АНУ-ын виз авахад тусалж чадна гэж амладаг олон компани, хувь хүмүүс байдгийг анхаарна уу. АНУ-ын Элчин Сайдын Яам эдгээрийн алинд нь ч виз мэдүүлэгчдэд туслалцаа үзүүлэх эрх өгөөгуй бөгөөд олон тохиолдолд эдгээр компани ихээхэн хураамж авдаг ба залилан мэхлэх ажиллагаа явуулж байж болно.   

Хуурамч бичиг баримт бурдүүлэн өгсөн виз мэдүүлэгч ял шийтгэлд унах магадлалтай. Виз мэдүүлэгч виз мэдүүлэхдээ хувийн компанийн туслалцааг авах эсэхээ сайн бодох хэрэгтэй. Виз мэдүүлэгч өргөн барьсан бүх материалаа өөрөө хариуцах бөгөөд бичиг баримт нь хуурамч байвал хариуцлага хүлээнэ.

Виз мэдүүлэгч залилан мэхлэх аргаар буюу материаллаг баримтыг санаатайгаар гуйвуулах замаар цагаачлалын бус виз авахыг завдсан гэм буруутай нь тогтоогдвол виз үүрд татгалзаж, Америкийн Нэгдсэн Улсад зорчих эрхийг нь үүрд хасаж болно.

А: Виз мэдүүлэгчийг ярилцлаганд ороход хэн дагалдан ирж болох вэ?

Х: Виз мэдүүлэгч ярилцлаганд ганцаараа ирэх нь зүйтэй. 13 болон түүнээс доош, 80 болон түүнээс дээш насны бүх виз мэдүүлэгчид цагаачлалын бус виз мэдүүлэхийн тулд ярилцлаганд биеэр ирэх шаардлагагүй. Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс харна уу. Эрүүл мэндийн ноцтой асуудал бухий виз мэдүүлэгчид хун дагуулж ирж болох ба зааварчилгаа авахын тулд Элчин сайдын яам уруу утсаар ярьж болно.

А: Бага насны хуухэд АНУ уруу зорчиход виз хэрэгтэй юу?

Х: Тийм. АНУ-ын хууль ёсны байнгын оршин суугч биш (ногоон картгүй) Монгол Улсын бүх иргэн АНУ уруу зорчихдоо наснаас үл хамааран визтэй байх шаардлагатай. Виз мэдүүлэгч хүн тус бүр нас харгалзалгүйгээр  визний мэдүүлгийн  хураамж төлөх ёстой.

А: Би Монгол Улсын иргэн биш. Би Улаанбаатарт виз мэдүүлж болох уу?

 Х: Улаанбаатарт хэн ч гэсэн виз мэдүүлж болох боловч Консулын ажилтан өөрийн ярилцлага хийдэг консулын тойрогт оршин суудаггүй виз мэдүүлэгчийн виз авах эрхтэй эсэхийг тогтооход хэцүү байх болно. Нөгөө талаар Консулын ажилтан Монголд амьдардаг Монголын харъяат бус иргэдийн визийн шалгуурт тэнцэж байгаа эсэхийг Монголын виз мэдүүлэгчдийн нэгэн адил амархан дүгнэх боломжтой байх хэрэгтэй.

А: Надад яаралтай хэрэг гарсан үед хэрхэн түргэвчилсэн журмаар ярилцлагын цаг хүсэх вэ? Ямар Визийн ярилцлагын цагийг түргэвчлэн шийдвэрлэх шалгууруудыг дурдвал:

Х:  Яаралтай ярилцлагын цаг хусэх журмыг энд дарж үзнэ үү.

А: Цагаачлалын ба цагаачлалын бус виз ямар ялгаатай вэ?

АНУ-ын виз цагаачлалын ба цагаачлалын бус хэмээх хоёр категоритой байдаг.  Цагаачлалын визийг АНУ-д байнга амьдрахыг хүссэн иргэдэд олгодог. Цагаачлалын бус визийг АНУ-аас өөр улсад байнга оршин суудаг бөгөөд АНУ-д аялал жуулчлал, эмчилгээ, бизнес, түр ажил, сургалтын зорилгоор түр хугацаагаар зорчих хүсэлтэй иргэдэд олгодог. Визийн категори болон төрлийн талаар нэмэлт мэдээлэл авъя гэвэл http://www.travel.state.gov/ вэбсайт уруу орж үзнэ үү.  

А: Ярилцлагын өмнө болон хойно Консулын ажилтантай уулзаж болох уу?

Х: Бид виз мэдүүлэгчтэй ярилцлагаас өмнө болон ярилцлага хийсний дараа уулзах боломжгүй. Хэрэв танд өөрийн мэдүүлгийн талаар тодорхой асуух зүйл байвал бидэнтэй support-mongolia@ustraveldocs.com имэйлээр харьцана уу.

А:  Намайг Монгол Улстай хэр нягт хэлхээ холбоотой болохыг харуулсан, нөхцөл байдлыг минь ойлгоход туслах бичиг (эсвэл факс) надад байна. Ярилцлагынхаа өмнө танд уншуулахаар үүнийг явуулж болох уу?

Х: Харамсалтай нь бид виз мэдүүлэгчээс ярилцлага авахаасаа өмнө түүний талаархи мэдээлэлтэй танилцаж боломжгүй. Туршлагаас үзэхэд виз мэдүүлэгч шаардлагатай бүх мэдээллийг ярилцлагын үеэр өгөх нь маш хэрэгтэй байдаг. Учир нь Консулын ажилтан асууж тодруулах зүйлээ асууна. Шаардлагатай тохиолдолд виз мэдүүлэгчээс нэмэлт мэдээлэл хүсэж, хоёр дахь удаа ярилцлаганд хүрэлцэн ирэхийг хүсэж болно.

А:  Аялал жуулчлалаар буюу төрөл төрөгсөдтэйгээ уулзахаар явах гэж байна гэхийн оронд ажлаар явах гэж байна гэвэл илүү дээр гэж сонссон. Энэ үнэн үү?

Х:  Визийн ярилцлагын үеэр өгөх цорын ганц зөв хариулт бол үнэн хариулт юм. Өөр ямар нэгэн тайлбар байхгүй. Монгол дахь ажил, гэр бүлийн бат бөх хэлхээ холбооныхоо талаар мэдээлэл өгснөөр та АНУ-д зорчих шалгуурыг хангаж байгаагаа бидэнд нотолно. Виз авах талаархи мэдээллийн тухайд найз нөхөд, аялал жуулчлалын төлөөлөгч, визний ченжүүдэд найдах хэрэггүй. Визийг тэд олгодоггүй, Консул олгодог.  Ярилцлаган дээр аяллынхаа төлөвлөгөөг тайлбарлаж, өөрийнхөө тухай ярь. АНУ-д богино хугацаагаар зорчсоныхоо дараа Монгол Улсад эргэж ирэх үндэслэл шалтгаанаа Консулын ажилтанд хэл. 

А: Элчин Сайдын Яам өндөр настнууд, оюутан сурагчид, гэр бүлийн гишүүд зэрэг тодорхой бүлгийн Монгол иргэдэд виз олгодоггүй гэж сонссон. Энэ үнэн үү?

Х: Бүх виз мэдүүлэгчид аяллынхаа төлөвлөгөөг тайлбарлахын тулд Консулын ажилтантай биечлэн уулзаж ярилцах цаг авдаг. Бид тодорхой бүлгийн хүмүүсийг виз авах эрхтэй, эрхгүй гэж ангилдаггүй. Консулын ажилтнууд виз олгохдоо тодорхой нэг бүлэгт ордог эсэхийг нь харгалздаггүй харин АНУ-ын цагаачлалын хуулийг баримталдаг.

Холбоо барих

  • Цагаачлалын бус визний асуудлаар UlaanbaatarNIV@state.gov хаягаар хандана уу.

    Анхааруулга: Консулын хэлтэс нь визтэй холбоотой ямар ч төрлийн асуудлаар утсаар мэдээлэл өгөхгүй тул дээрхи мэйл хаягаар хандана уу.