Танилцуулга
Улаанбаатар хот дахь АНУ-ын ЭСЯ Америкийн хөрөнгө оруулалтыг Монгол улсад хөхүүлэн дэмжсээр ирсэн билээ. Америкийн тусламжаар олон салбарт хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүд нь Монгол улсад бизнесийн тэргүүн туршлагыг нэвтрүүлэн дэлхийн эдийн засгийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхахад нь дэмжлэг үзүүлсэн улс орны эдийн засгийн өсөлтийг хангахад чухал хувь нэмэр оруулж байгаа билээ. Үүнд АНУ-ын Хөгжлийн Агентлагаас хэрэгжүүлж буй төслууд ч мөн багтдаг юм.
Монгол улсад мөрдөж буй хууль эрх зуйн баримт бичгүүд, дурэм журам, эдийн засгийн өнөөгийн байдал, ерөнхий чиг хандлага, бизнесийн боломжийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл зүүн талд байгаа холбоосыг дарна уу. Монголын зах зээл, эдийн засгийн байдлыг зөв үнэлж бизнесийн ухаалаг шийдвэр гаргахад тань туслах зорилгоор та бухэнд эдгээр мэдээллийг хүргэж байна. Мен түүнчлэн тус улсын татварын систем, аж ахуйн уйл ажиллагаатай холбоотой хууль дүрмүүд, эдийн засгийн чиг хандлага, орчин, нөөц бололцооны талаар мэдээлэл авах боломжтой.
Хэрэв танд илуу мэдээлэл хэрэгтэй бол Худалдааны асуудал хариуцсан мэргэжилтэнтэй холбоо барьж болно.
Монгол дахь зөвлегее өгөх фирмуудтэй харьцахыг хүсвэл ЭСЯ-ны Худалдааны Хэлтэст хандана уу.