Skip Navigation
Хаана: Виз > Ногоон Картны Сугалаа
Skip Left Section Navigation

Ногоон Картны Сугалаа

НОГООН КАРТНЫ СУГАЛАА 2011

Жил бүр Төрийн Департментаас Ногоон Картны сугалааг зохион байгуулж, 50000 орчим хүнд цагаачлалын виз мэдүүлэх эрх олгодог. Сугалааны тохирлыг компьютороор явуулдаг ба бүртгүүлэхэд ямар нэгэн хураамж байдаггүй. Уг сугалааг хожигсод цагаачлалын виз мэдүүлэх эрх олж улмаар АНУ-д байнга оршин суух зөвшөөрөл буюу ногоон карт авах боломжтой болдог.
Ногоон картны сугалааны тухай дэлгэрэнгүй мэдээллийг Төрийн Департментын албан ёсны http://travel.state.gov вэб хуудаснаас авна уу. 

Бүртгүүлэхдээ:

Ногоон картны DV-2011 сугалаа 2009 оны 10 дугаар сарын 2-ны 12.00 цагаас эхлэн 2009 оны 11 дүгээр сарын 30-ны үдийн 12.00 цагт дуусна. Уг сугалаанд оролцохыг хүсэгчид http://www.dvlottery.state.gov/ хаягаар бүртгүүлнэ.

Зааварчилгааны Монгол орчуулгыг энд дарж үзнэ үү. 

Сугалаанд хожсон тухай мэдэгдэл 2010 оны 5- 7 дугаар сарын хооронд шуудангаар нэмэлт зааварчилгааны хамт ирэх ба тухайн жилийнхээ 10 дугаар сараас эхлэн цагаачлалын визээ мэдүүлэх боломжтой болно.   

Гэр бүлийн хүмүүс доорхи шалгуурыг хангасан бол тусдаа бүртгүүлж болно. Гэхдээ хэн бүртгүүлснээс үл хамааран нэг хүн НЭГ-ээс олон удаа бүртгүүлсэн бол бүх бүртгэл хүчингүй болохыг анхаарна уу.

Ногоон картны сугалаанд бүртгүүлэхэд доорхи 3 шалгуурыг заавал хангасан байх ёстой.
1. Сугалаанд оролцохыг зөвшөөрсөн улсын иргэн байх.
2. Тодорхой шатны боловсрол эсвэл мэргэжлийн зэрэгтэй байх.
3. Цагаачлалын визний бусад шалгуурт тэнцэхүйц байх.

Хураамж:

Ногоон картны сугалаанд бүртгүүлэхэд ямар нэгэн төлбөр хураамж байхгүй ч сугалаанд хожигсод цагаачлалын виз мэдүүлэхдээ хүн тус бүр 775 ам.доллар төлөх ёстой. Энэхүү хураамж нь буцаан олгогдохгүй журамтай. Иймд сугалаанд бүртгүүлэх, цагаачлалын виз мэдүүлэхээсээ өмнө өөрийн зүгээс боловсрол мэргэжил, эрүүл мэнд, гэмт хэрэгт холбогдож байсан эсэх талаараа визний шалгуур хангаж чадах эсэхээ сайтар бодолцох хэрэгтэй.

Хууль бус үйлдлээс сэргийлээрэй:

Хүмүүсийн АНУ-д ажиллаж, амьдрах хүслийг далимдуулан мөнгө олох зорилгоор хууль бус үйл ажиллагаа явуулдаг олон хувь хүн, компаниуд байдаг. Тэднээс өөрийгөө хамгаалахын тулд доорхи мэдээллийг анхаарна уу:
• Ногоон картны сугалаанд оролцоход хураамж төлөхгүй. Т а өөрөө www.dvlottery.state.gov вэб хаягаар орж бүртгүүлж болно.
• Таны сугалаанд хожих боломжийг хэн ч нэмэгдүүлж чадахгүй.
• Хожлыг тохиолдлын журмаар, комьютороор тааруулдаг учир үүнд хэн ч нөлөөлөх боломжгүй.
• Нэг хүн сугалаанд нэг л удаа бүртгүүлнэ. Хэрэв та нэг жилийн дотор нэгээс дээш удаа бүртгүүлбэл бүх бүртгэл хүчингүй болно.
• Хожсон тухай мэдэгдэл Төрийн Департментаас имэйлээр бус шуудангаар ирнэ.
• Таныг хожсон хэмээн залгаж байгаа утасны дуудлага болон имэйлд бүү хариулаарай.

Виз болон ногоон картны сугалаатай холбоотой хууль бус үйл ажиллагааны талаар UlaanbaatarFPU@state.gov  хаягаар мэдээлэл илгээж болно.
Сугалаанд орох зааварчилгаа, нэмэлт мэдээлэл зэргийг Төрийн Департментын http://travel.state.gov хаягаар орж үзнэ үү.