БОЛОВСРОЛЫН ЗӨВЛӨГӨӨ МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
Төвийн нэр: Боловсролын Зөвлөгөө Мэдээллийн Төв (БЗМТ)
Байршил: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, 11-р хороолол, Оюутны гудамж, МКМ-24, 1 давхар
Цагийн хуваарь: 09:00-18:00
Холбоо барих:
Утас: 976-11-319016
Факс: 976-11-326941
Имэйл: info@earcmmn.org
Вэб хуудас: http://www.earcmn.org/
Боловсролын Зөвлөгөө Мэдээллийн Төв (БЗМТ) нь АНУ-ын Засгийн Газрын дэргэдэх олон улсын боловсролын зөвлөгөө өгөх төвийн сүлжээний гишүүн байгууллага бөгөөд Америкт сурах хүсэлтэй оюутан залуусыг дэмжих зорилгоор АНУ-ын Элчин сайдын яамтай нягт хамтран ажилладаг. БЗМТ нь (ECA/A/S/A) АНУ-д суралцах сонирхолтой оюутнуудыг АНУ-ын дээд боловсролын талаархи мэдээлэл, суралцах боломж, тэтгэлэг болон бусад мэдээллээр хангадаг. ECA/A/S/A нь дэлхий даяар 450 гаруй боловсролын зөвлөгөө өгөх төвтэй бөгөөд АНУ-ын боловсролын тухай үнэн бодит, тодорхой, хамгийн сүүлийн үеийн мэдээллийг түгээж байна.
