jump over navigation bar
Embassy SealАНY-ын Төрийн Департамент
АНУ-ын ЭСЯ - УЛААНБААТАР, МОНГОЛ УЛС flag graphic
АНУ-д Зорчих Виз
 
  Визийн Уйлчилгээ Цагаачлалын Бус Виз Тур Хугацаагаар Зорчигчид Визний ярилцлагын цаг хэрхэн хусэх вэ? Жуулчны болон ажил хэргийн виз Оюутны Виз Цагаачлалын бус визийн тухай байнга тавьдаг асуултууд Цагаачлалын Виз

УЛААНБААТАР ХОТ ДАХЬ АНУ-ЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

ЖУУЛЧНЫ БУЮУ БИЗНЕСИЙН ВИЗ ХЭРХЭН МЭДУУЛЭХ ВЭ

Улаанбаатар хот дахь Америкийн Нэгдсэн Улсын Элчин сайдын яам Таныг Америкийн Нэгдсэн Улсад аялал жуулчлал буюу бизнесийн зорилгоор зорчихыг сонирхож байгаад баяртай байна. Америкийн Нэгдсэн Улс зочид гийчдийг баяртайгаар хулээн авдаг. Энэхуу мэдээллийн хуудас нь виз мэдуулэхэд тань тус болно.

Виз хэрхэн мэдуулэх вэ

АНУ-ын Элчин сайдын яамны Консулын хэлтэс Америкийн Нэгдсэн Улсад зорчих виз мэдуулэхэд дагаж мердех тусгай журам гаргасан. Энэ талаар еренхий мэдээлэл авъя гэвэл манай вэбсайт руу http://mongolian.mongolia.usembassy.gov/3.html хаягаар орж узнэ уу.  Виз мэдуулэгчдийн дагаж мердех ёстой журмыг доор алхам алхмаар нь тайлбарлалаа.

1-р алхам: 2007 оны 2 дугаар сарын 12-ноос эхлэн бух виз мэдуулэгч машинд уншуулах визийн (MRV) мэдуулгийн хураамж болох 100 ам.доллартай тэнцэх хэмжээний монгол тегрегийг Худалдаа Хегжлийн банкны дараах салбаруудын аль нэгэнд ердийн ажлын цагаар тушааж болно.

Дорноговийн салбар         Эрдэнэтийн салбар            ХХБ-ны тев байр
Дорноговь аймаг               Орхон аймаг                      Улаанбаатар хот
Сайншанд сум                   Баян-Ендер сум                 Чингэлтэй дуурэг
3-р баг                            Хурэнбулаг баг                  Бага тойруу 12
Утас: 01522-22298            Утас: 01352-25155             Утас: 324690
Имэйл: tdb408@tdbm.mn     Имэйл: tdb407@tdbm.mn

Дарханы салбар                Дорнодын салбар
Дархан-Уул аймаг             Дорнод аймаг
Дархан сум                      Хэрлэн сум
8-р баг                            6-р баг
Утас: 01372-33726            Утас: 01582-230009
Имэйл: tdb403@tdbm.mn     Имэйл: tdb401@tdbm.mn

Ергее салбар                        Сансар салбар        
Улаанбаатар хот                Улаанбаатар хот
Баянгол дуурэг                  Баянзурх дуурэг                          
13-р хороо                        Токиогийн гудамж
Ард Аюушийн ерген челее   Sky худалдааны тев
Утас: 361968/368961           Утас: 324658
                 

MRV хураамж нь телсен едреесее хойш нэг жилийн хугацаанд л хучинтэй байдаг учир энэ хугацаандаа ярилцлаганд орох ёстой.

Монгол Улсын иргэдийн хувьд цагаачлалын бус визийн мэдуулгийн хураамж болох 100 ам.доллар нь виз мэдуулэгчийн телех ёстой цорын ганц хураамж юм. (Оюутны болон солилцооны хетелберийн виз мэдуулэгчид SEVIS-ийн хураамж болох 100 ам. долларыг мен интэрнэтээр, эсвэл Western Union-оор тусад нь телж, менге тушаасан баримтаа авчирах ёстой.) Визний хураамж Консулын Хэлтсийн узуулж буй уйлчилгээний ертегтэй холбоотой буцаан телегдехгуй болно. Энэ хураамж нь Конгрессоос баталсан бегеед дэлхий даяар АНУ-ын бух элчин сайдын яам, консулын газрууд нэг ижил мерддег журамтай.

Хэрэв хэн нэгэн таны ярилцлагын цагийг менгеер урагшлуулж егье гэж байвал ийм уйлчилгээ хууль бус гэдгийг анхаар. Консулын хэлтэс “Яаралтай ярилцлагын цаг авах журам”-аас бусад бух тохиолдолд виз мэдуулэгчийн ярилцлагын цагийг хуссэн едерт нь ундэслэгдэн товлодог. Элчин сайдын яамны “Яаралтай ярилцлагын цаг авах журам”-ыг  http://mongolian.mongolia.usembassy.gov/_____.html хаягаар орж узэж болно.

2-р алхам: Виз мэдуулэгч визийн мэдуулгийн хураамж телсен баримтаа авсны дараа визний ярилцлагын цаг хуссэн асуулгыг http://mongolian.mongolia.usembassy.gov/student_visas.html хаягаас авч беглене evisasmongolia@gmail.com имэйл хаяг руу илгээнэ. Уг асуулганд овог нэр, терсен огноо, паспортын дугаар, утасны дугаар, имэйл хаяг, Америкийн Нэгдсэн Улс руу явахаар телевлесен огноо, ярилцлагад орохыг хуссэн огноо зэргээ бичиж явуулна. Хамт явж байгаа хумуус нэг едер ярилцлагад орохын тулд мэдээллээ нэг имэйлээр явуулах хэрэгтэй. Консулын хэлтэс таны ярилцлагын цагийг хуссэн едер тань тааруулж товлоно гэсэн баталгаа егч чадахгуй ч гэсэн аль болох хичээнэ.

3-р алхам: Ярилцлага товлосон едер, цагтаа ирнэ. Виз мэдуулэгчдийг Элчин сайдын яаман дээр 8:30 эсвэл 9:30-т ирэхийг хусдэг. Виз мэдуулэгчид Элчин сайдын яамны гадаа дээвэр бухий хулээлгийн бусэд дугаарлана.  Тэндээс виз мэдуулэгчид хамгаалалтын албаны узлэг шалгалтанд орсны дараа, консулын хулээлгийн ереенд орно. 

Ярилцлагын хулээлгийн хугацаа, визийн мэдуулгийг хянан шийдвэрлэх хугацаа зэргийг харгалзан визээ аль болох эртхэн мэдуулэх нь зуйтэй. Элчин сайдын яам таныг Америкийн Нэгдсэн Улс руу явахаасаа таван долоо хоногийн емне визээ мэдуулэх хэрэгтэй гэж зевлеж байна. Гэхдээ хулээлгийн хугацаа еерчлегдеж болно. Тиймээс виз мэдуулэгчид хулээлгийн хугацааны талаар хамгийн суулийн мэдээлэл авъя гэвэл Элчин сайдын яамны вэбсайтыг http://travel.state.gov/visa/temp/wait/tempvisitors_wait.php узнэ уу.

Виз мэдуулэгчдийн тоо, виз мэдуулэгчдийн бичиг баримтыг хянах хугацаа зэргээс шалтгаалан виз мэдуулэгчид Консулын хэлтэст хоёр гурван цаг хулээнэ гэсэн бэлтгэлтэй байх хэрэгтэй.

Визийн мэдуулгийг эцэслэн шийдвэрлэх

Бараг бух визний мэдуулгийг ярилцлагын уед эцэслэн шийдвэрлэдэг боловч зарим тохиолдолд нэмэлт ажиллагаа шаардагддаг тул эцэслэн шийдвэрлэх хугацааг хойшлуулдаг. Виз олгохоор шийдвэрлэсэн тохиолдолд туунийг хэвлэж, дараачийн ажлын едер нь 16:00 цагт виз мэдуулэгчид егдег. 

Виз нь Америкийн Нэгдсэн Улсад нэвтрэх баталгаа болохгуй. АНУ-д нэвтрэх зевшеерел егех асуудлыг ярилцлага авч байгаа консулын ажилтан бус АНУ-ын хилийн боомт дээр ажилладаг АНУ-ын Иргэншил, цагаачлалын албаны ажилтан мэднэ.

Ярилцлаганд ирэхдээ юу авчрах вэ

Маягтууд

Бух виз мэдуулэгчид ярилцлаганд ирэхдээ EVAF буюу DS-156 хэмээх Виз мэдуулгийн электрон маягтыг авчрах шаардлагатай. Элчин сайдын яамны  вэбсайт http://mongolian.mongolia.usembassy.gov/general_information.html эсвэл http://evisaforms.state.gov хаягаар орж энэхуу маягтыг беглеж болно.  EVAF-ийг енгет принтерээр бус харин лазерийн принтерээр хэвлэх ёстой.  Маягтын суулийн нуурэн дээрхи цахим шошго (barcode) гаргацтай байх ёстойг анхаар. Хэрэв та электрон хэлбэрээр беглесен EVAF маягт авчрахгуй бол бид таны мэдуулгийг хянах боломжгуй. Виз мэдуулэгчид мен телбер хийсэн баримтаа авчрах хэрэгтэй.

Туунчлэн виз мэдуулж буй 16-45 насны бух эрчууд DS-157 маягтыг беглех шаардлагатай.  DS-157 маягтыг дээр дурдсан вэбсайтуудаас авч болно. 

Зураг

Бух виз мэдуулэгч 5 Х 5 см хэмжээтэй, цагаан дэвсгэр бухий хоёр хувь зураг авчирах ёстой. Улаанбаатар хотын ихэнх гэрэл зургийн газрууд шаардлага хангасан АНУ-ын визийн зураг авдаг.

Паспорт

Бух виз мэдуулэгч хучинтэй паспорт егех ёстой. Америкийн Нэгдсэн Улсад нэвтрэхийн тулд таны паспорт Америкийн Нэгдсэн Улсад байх хугацаанаас тань хойш зургаан сар хучинтэй байх ёстой. Хэрэв таны паспорт зургаан сараас бага хугацаанд хучинтэй байвал таны мэдуулгийг хулээн авч хянах боломжгуй болох учир шинэ паспорт авах буюу хуучин паспортоо сунгуулсныхаа дараа эргэж ирэх хэрэгтэй болно.

Нэмэлт бичиг баримт

Еренхий мэдээлэл

АНУ-ын цагаачлалын хуулийн дагуу аялал жуулчлал, бизнесийн ангиллын цагаачлалын бус виз мэдуулэгчдийг цагаачлах санаатай хумуус гэж уздэг.  Цагаачлалын бус виз авах шалгуурыг хангахын тулд виз мэдуулэгчид эх оронтойгоо нягт холбоотой, Америкийн Нэгдсэн Улсад зорчсоныхоо дараа эргэж ирэх оршин суудаг газартай болохоо тодорхой харуулах ёстой. Ажил, мэргэжлийн холбоо сулбээ, эд херенге емчлех эрх, гэр булийн барилдлага, уурэг хариуцлагаа харуулсан баримт болон банкны дансны баримтыг ярилцлагын явцад унэлнэ.

Виз мэдуулэгч цагаачлалын бус визийн мэдуулэгтэйгээ цуг бичиг баримтаа егехийг шаардахгуй боловч аялал жуулчлал, бизнесийн ангиллын виз авах эрхтэйгээ харуулах ёстой. Аяллын зорилго, Америкийн Нэгдсэн Улсаас явах санаа, аяллын зардлыг телех телевлегее зэргээ харуулсан баримт егч болно. Банкны тодорхойлолтыг хуурамчаар уйлдэх явдал их байгаа тул Элчин сайдын яам банкны тодорхойлолт нь аяллын зардлыг телех санхуугийн чадавхийг нотлох хангалттай баримт биш гэж узсэн. Банкны хадгаламжийн дэвтэр, дансны хуулгын эх хувь нь виз мэдуулэгчийн санхуугийн байдлыг нотлох сайн баримт болно.

Хувь хун бурийн Америкийн Нэгдсэн Улсад зорчих аялал еер еерийн онцлогтой тул виз мэдуулэгч яг ямар баримт гаргах ёстойг заах боломжгуй.  Виз мэдуулэгч Америкийн Нэгдсэн Улсад зорчих цагаачлалын бус визний мэдуулгийг нь ямар баримт дэмжиж болохыг сайн эргэцуулэн бодох хэрэгтэй.

Бизнес виз мэдуулэгч

Бизнесийн харилцаа холбоотой этгээд буюу уйлчлуулэгчтэйгээ уулзах гэж буй хумуусийн хувьд аяллын зорилго, бизнесийн харилцааныхаа талаар тайлбарласан захидал харилцаагаа авчирна уу.

Урилга

Виз мэдуулэгчид урилга узуулэх шаардлагагуй. Зарим виз мэдуулэгч аяллынхаа зорилгыг тодруулахад ийм урилга авах нь их тустай гэж уздэг. Хэрэв виз мэдуулэгч ярилцлаганд урилга авчирвал, виз мэдуулэгч айлчлан очих хунтэйгээ ямар холбоотой болох (гэр булийн холбоо, танил, ажил хэргийн харилцаа холбоо гэх мэтээр) талаар мэдээлэл оруулбал сайн. Хулээн авч буй хунтэй гэр булийн холбоотой бол, тухайн хун АНУ-ын иргэн, хууль ёсны байнгын оршин суугч (еереер хэлбэл АНУ-ын ногоон карттай) эсэх эсвэл АНУ-д ажлын буюу оюутны цагаачлалын бус визээр ирсэн эсэхийг заана уу. Бизнес виз мэдуулж буй хувь хумуус бизнес аяллынхаа шинж чанарын талаар мэдээлэл егех бэлтгэлтэй байх хэрэгтэй. Та визийн мэдуулэгтээ урилга хавсаргахаар болсон бол туунийгээ нотариатаар гэрчлуулэх шаардлагагуй.

Виз татгалзах

Виз татгалзсан тохиолдолд виз мэдуулэгчдэд татгалзсан ундэслэлийг тайлбарласан бичиг егне. Ихэнх виз мэдуулэгчид АНУ-ын Цагаачлал, иргэний харъяаллын тухай хуулийн 214(b)-ийн дагуу виз татгалздаг. Хуулийн энэ хэсэгт виз мэдуулэгч цагаачлах санаатай байна гэсэн таамаглалыг няцааж чадаагуй бол виз татгалзана гэж заасан байдаг. 214(b)-ийн дагуу виз татгалзсан виз мэдуулэгчид еерсдийнх нь нехцел байдал еерчлегдвел эсвэл виз авах эрхтэйгээ харуулах нэмэлт нотлох баримт гаргаж чадна гэж узвэл виз дахин мэдуулж болно. Виз мэдуулэгчид виз татгалзсанаас хойш удаагуй байхад дахин виз мэдуулж байгаа тохиолдолд шинэ нотлох баримт нь тэдний виз авах эрхтэйг харуулж байгаа эсэхийг сайн эргэцуулж узэх хэрэгтэй. Виз дахин мэдуулж буй хумуус визийн шинэ мэдуулгээ шаардлагатай нэмэлт бичиг баримтын хамт танилцуулж, визийн мэдуулгийн хураамж телех хэрэгтэй болно. Тэдний мэдуулгийг АНУ-ын цагаачлалын хуулийн дагуу боломжтой бух талаас нь хянаж узэх бегеед виз мэдуулэгчтэй консулын еер ажилтан ярилцлага хийнэ.

Асуух зуйл байвал

Танд асуух зуйл байвал Консулын хэлтэсийн вэбсайтыг http://mongolian.mongolia.usembassy.gov/______2.html узнэ уу.

Илуу дэлгэрэнгуй мэдээлэл авахыг хусвэл Консулын хэлтэстэй cons@usembassy.mn  имэйл хаягаар харьцах нь хамгийн дехемтэй арга юм. Виз мэдуулэгч мен Мягмар гарагаас бусад ажлын едруудэд 15:00-16:00 цагт  976-11-329095 утсаар хандаж болно. Танаас хусээгуй бичиг баримтыг Консулын хэлтэс руу факс буюу шуудангаар илгээгээхгуй байхыг анхааруулья.

Залилан мэхлэх уйлдлийн тухай анхааруулах нь

Хумуусийг АНУ-ын виз авахад тусалж чадна гэдэг олон компани байдаг. АНУ-ын Элчин сайдын яам эдгээр компанийн алинд нь ч виз мэдуулэгчдэд туслалцаа узуулэх эрх егеегуй бегеед олон тохиолдолд эдгээр компани ихээхэн хураамж авдаг ба залилан мэхлэх ажиллагаа явуулж байж болно. 

Хуурамч бичиг баримт мэдуулвэл виз мэдуулэгч ял шийтгэлд унах магадлалтай. Виз мэдуулэгч виз мэдуулэхдээ хувийн компанийн туслалцааг авах эсэхээ сайн бодох хэрэгтэй. Виз мэдуулэгч ерген барьсан бух материалаа еерее хариуцах бегеед бичиг баримт нь хуурамч байвал хариуцлага хулээнэ.

Виз мэдуулэгч залилан мэхлэх аргаар буюу материаллаг баримтыг санаатайгаар гуйвуулах замаар цагаачлалын бус виз авахыг завдсан гэм буруутай нь тогтоогдвол виз уурд татгалзаж, Америкийн Нэгдсэн Улсад зорчих эрхийг нь хасч болно.

дээш ^

Хyyдасны Багаж Хэрэгслэлyyд:

Printer_icon.gif Хэвлэх



 

    Энэхyy сайтыг АНУ-ын Тeрийн Департаментаас эрхлэн гаргадаг бeгeeд гадны холбоос бyхий интернэт хуудаснууд нь энэхyy сайтын хувийн нууцлал, журам, ойлголтуудыг зeвшeeрч байгаа гэсэн ойлголт биш юм.

АНУ-ын ЭСЯ