jump over navigation bar
Embassy SealАНY-ын Төрийн Департамент
АНУ-ын ЭСЯ - УЛААНБААТАР, МОНГОЛ УЛС flag graphic
ЭСЯ-ны Мэдээ
 
  ЭСЯ-ны тухай Элчин Сайдын оролцсон арга хэмжээний зурагнууд Газар / Хэлтсүүд ЭСЯ-ны сүүлийн үеийн мэдээ Хэвлэлийн мэдээ Илтгэлүүд Монголын тухай илтгэлүүд Авилгалын Эсрэг Ерөнхийлөгч Энхбаярын АНУ-д хийсэн айлчлалын үеийн мэдээлэл Энхтайвны Корпусын хөтөлбөрийн хэвлэлийн мэдээ ЭСЯ-ны зургийн цомог Ажлын Зар Архив

2007 оны  Хүн наймаалах асуудлын төлөв байдлын тухай тайлан

Монгол Улс (2-р зэрэглэл)

Монгол улс эмэгтэй, эрэгтэй хүмүүсийг биеийг нь үнэлүүлэх болон албадан хөдөлмөр хийлгэх зорилгоор наймаалах гэмт хэргийн эх сурвалж болж байна. Сүүлийн хэдэн жилд Монголд хүн наймаалах гэмт хэрэг өсч байгаа гэсэн судалгаа байдаг ч тоон үзүүлэлтээр баталгаажуулах нь бэрхшээлтэй хэвээр байна. Ихэнх хохирогч цагдаа болон төрийн бус байгууллагад ханддаггүй. Монгол охид, эмэгтэйчүүдийг Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Макао, Өмнөд Солонгос руу биеийг нь үнэлүүлэх зорилгоор худалддаг байна. Монголд Хойд Солонгосоос ажиллаж буй цөөн бус тооны гэрээт ажилчид ажлынхаа байрнаас гадагш гарч явах эрхгүй байгаа явдал нь тэднийг албадлагын журмаар ажиллуулдаг гэсэн ноцтой асуудал байж болзошгүй юм. Гадаадын иргэдтэй, гол төлөв Өмнөд Солонгос хүмүүстэй гэр бүл болсон зарим монгол эмэгтэйчүүд  нөхрийнхээ нутагт очсон хойно сайн дурын бус биеийн хүнд хүчир ажил хийх нөхцөлд орж байна. Дотооддоо насанд хүрээгүй охидуудыг биеийг нь үнэлүүлэх зорилгоор наймаалах тохиолдол гарч байна.

Монгол улсын Засгийн газар хүн наймаалах гэмт хэргийг таслан зогсооход тавигдах наад захын шаардлагыг бүрэн хангахгүй байгаа хэдий ч энэ талаар нилээд их чармайлт тавьж байна. Монгол Улс  хүн наймаалах гэмт хэрэгтэй сайтар  тэмцэх, ялангуяа хууль хэрэгжүүлэх чиглэлээр хүч чармайлтаа идэвхжүүлэх   шаардлагатай байна. Засгийн газар хүн наймаалах бүх төрлийн гэмт хэрэг, үүний дотор бусдыг хууран мэхлэх болон хүчирхийллийн замаар үйлдэгдсэн ийм гэмт хэрэгт ял шийтгэл оногдуулах эрх зүйн хэрэглүүртэй байх хэрэгтэй.

Яллах

Тайлангийн хугацаанд хүн наймаалах гэмт хэрэгтэй тэмцэх хууль тогтоомжийг хэрэгжүүлэх талаар Монгол улсын Засгийн газраас гаргасан чармайлт нэмэгдээгүй байна. Монгол Улс Эрүүгийн хуулийнхаа 113-р заалтаар хүн наймаалах аливаа хэлбэрийг хориглож ийм гэмт хэрэг үйлдсэн этгээдийг 10-аас 15 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэхээр заасан байгаа нь бусад онц хүнд гэмт хэргийн шийтгэлтэй ижил бөгөөд хангалттай чанга гэж тооцогддог. Өнгөрсөн жил  улсын хэмжээнд хүн наймаалах нэг ч хэрэг яллаагүй бөгөөд ял шийтгээгүй нь тэрний өмнөх жил хүн наймаалах таван хэргийг яллаж, нэг хүн наймаалагчийг ял шийтгэсэн үзүүлэлтээс буурсан үзүүлэлт болжээ. Өнгөрсөн жил 25 хохирогчтой хүн наймаалах арван хоёр гэмт хэргийг цагдаагийн байгууллага шалгасан байна. Хүн наймаалах хэргийн гэмт этгээдүүдэд хуулийн хариуцлага хүлээлгэх асуудал  тааруу байгаа нь цагдаагийн байгууллагад гомдол гаргаж буй хохирогчийн тоо хэтэрхий бага, мөн түүнчлэн цагдаагийн байгууллагаас улсын прокурорт шилжүүлсэн зарим хэргийг нь хэрэгсэхгүй болгодогтой холбоотой байна. Холбогдох хуульд өөрчлөлт оруулж улмаар хүн наймаалагчдад ял шийтгэл оногдуулах явдлыг сайжруулах асуудал хэлэлцэгдэж байна.
Хэдийгээр хууль хяналтын зарим албан тушаалтнууд хүн наймаалах гэмт хэрэгт холбогдсон тухай мэдээлэл байдаг ч үүнийг батлах баримтжуулсан хэрэг юмуу мөрдөн байцаалт явуулсан эсвэл ялласан тохиолдол үгүй байна.

Хамгаалах

Өнгөрсөн жилийн турш Монгол Улсын Засгийн газар хүн наймаалах гэмт хэргийн хохирогчдыг хамгаалахад анхаарч иржээ. Хэдийгээр улсаас хүн наймаалах гэмт хэргийн хохирогчдод зориулсан хамгаалах байр ажиллуулдаггүй, мөн тийм зориулалтын байрыг санхүүжүүлдэггүй ч Монголын төр засаг ийм гэмт хэргийн хохирогч гэж тогтоогдсон хүмүүст холбогдох төрийн бус байгууллагад хандаж хамгаалуулахыг зөвлөдөг. Хохирогчдыг гэмт хэрэгтнүүдийг илрүүлэн шалгах үйл ажиллагаанд оролцохыг хөхүүлэн дэмждэг. Хүн наймаалах гэмт хэргийн хохирогч болох нь тогтоогдсон хүмүүсийг тухайн гэмт хэргийн шууд үр дүн болох аргагүй байдлаас хууль бус үйлдэл хийснийг улсаас ял шийтгэхгүй гэдгийг баталж байна. Засгийн газрын зүгээс бэлгийн мөлжлөгт өртсөн хүүхдүүдэд цагдаагийн байгууллагын хэрэгжүүлж буй хөтөлбөрийн дагуу тэднийг сургуульд буцаж орж суралцахыг хөхүүлэн дэмжих  туслалцааг үргэлжлүүлэн  үзүүлж байна. 2006 онд Засгийн газраас Макао-д оршин сууж буй монгол иргэд, тэдгээрийн дотор Макаогийн Засаг Захиргааны Тусгай Бүс нутагт хүн наймаалах гэмт хэргийн хохирогч болсон монголчуудад үйлчилгээ үзүүлэх зорилгоор Монгол улсын Консулын газрыг нээхээр төлөвлөж байгааг мэдэгдсэн. Мөн хохирогчдыг нутагт нь буцаах, хуулийн зөвлөлгөө өгөх болон бусад үйлчилгээ үзүүлэх чиглэлээр Засгийн газраас Олон Улсын Цагаачлалын Байгууллагатай хамтран ажиллаж эхлээд байна. 

Урьдчилан сэргийлэх

Өнгөрсөн жилийн турш Монгол улсын Засгийн газар хүн наймаалах гэмт хэрэгтэй  тэмцэх талаар кампанит ажлыг өрнүүлж энэ гэмт хэргийн талаар олон нийтэд танин мэдүүлэх ажилд хүч чармайлт үргэлжлүүлэн гаргасаар иржээ. Монгол улсын Гадаад Хэргийн Яамнаас гадаад орнуудад ажиллаж буй консулын ажилтнуудад хүн наймаалах гэмт хэргийн тухай мэдээллийг үргэлжлүүлэн түгээж байна. Монгол улс нь НҮБ-ын 2000 оны Хүн наймаалах гэмт хэргийн тухай Протоколд нэгдэж ороогүй байгаа болно.

дээш ^

Хyyдасны Багаж Хэрэгслэлyyд:

Printer_icon.gif Хэвлэх



 

    Энэхyy сайтыг АНУ-ын Тeрийн Департаментаас эрхлэн гаргадаг бeгeeд гадны холбоос бyхий интернэт хуудаснууд нь энэхyy сайтын хувийн нууцлал, журам, ойлголтуудыг зeвшeeрч байгаа гэсэн ойлголт биш юм.

АНУ-ын ЭСЯ