Цагаачлалын виз
Танилцуулга
АНУ-д байнга оршин суух зорилгоор зорчиж буй хүмүүс тэдний ажил эрхлэх эсэхээс нь үл хамааран цагаачлалын виз мэдүүлэх шаардлагатай. Байнгын оршин суугчийн эрх буюу ногоон карт авахад шаардлагатай анхны алхам нь АНУ-ын Цагаачлалын Албанд өргөдөл гаргах явдал юм. АНУ-д оршин суух зорилгоор тус улсад нэвтрэн орсон, цагаачлалын визтэй хүмүүс тухайн улсад оршин суух эхний жилдээ тус улсын байнга оршин суугчийн үнэмлэх авна. Таны нэрийн өмнөөс хэн нэгэн цагаачлалын виз мэдүүлэх өргөдөл гаргасан тохиолдолд танд цагаачлалын виз олгодог. Ногоон картны сугалаанд хожигсдоос бусад тохиолдолд өөрийн нэрийн өмнөөс цагаачлалын виз мэдүүлж болохгүй.
АНУ-ын Цагаачлалын хуулийн дагуу үндсэн дөрвөн ангилалаар цагаачлалын визийг олгодог. Үүнд: Ойpын төрөл садангийн, гэр бүлийн, ажил мэргэжлийн, Ногоон Картны сугалаа DV-Хөтөлбөр зэрэг ангилалууд багтана. Ихэнх ангилалын Цагаачлалын визний өргөдлийг Улаанбаатар дахь АНУ-ын Элчин Сайдын Яаманд хүлээн авах боломжгүй. Ажил эрхлэлтийн, гэр бүлийн болон сүйт бүсгүй/ залуу ангилалын цагаачлалын визний өргөдлийг АНУ дахь Иргэншил, Цагаачлалын Асуудал Хариуцсан Албанд (USCIS) гаргана.
Зарим тохиолдолд ойрын төрөл садангийн холбоонд үндэслэсэн (I-130) өргөдлийг Улаанбаатар дахь АНУ-ын Элчин Сайдын Яаманд хүлээн авдаг. Энэ (I-130) төрлийн визний өргөдлийг Монгол улсад хууль ёсоор 6 сараас дээш хугацаанд байнга оршин суусан Америкийн иргэн мэдүүлэх эрхтэй. Оюутан, жуулчин гэх мэт түр хугацаагаар оршин сууж буй хувь хүмүүс байнгын оршин суугч гэдэг шаардлагыг хангах боломжгүй учир АНУ дахь Иргэншил, Цагаачлалын Асуудал Хариуцсан Албанд хүсэлтээ гаргана.
Хууль ёсны байнгын оршин суугчид /“Ногоон Карт” эзэмшигч/, эсвэл АНУ-ын иргэн буюу АНУ-д байнга оршин суух хаягтай иргэд тухайн оршин суугаа газрынхаа харъяаллын дагуу АНУ-ын Иргэншил, Цагаачлалын Асуудал Хариуцсан Албанд өргөдөл гаргана. /энэ төрлийн үйлчилгээ үзүүлэх газруудын жагсаалтыг I-130 маягтын зааварчилгааны хэсэгт багтаасан/.
Улаанбаатар дахь АНУ-ын Элчин Сайдын Яамны Консулын хэлтэс цагаачлалын визний асуудлаар олон нийтэд доорх хуваарийн дагуу үйлчилнэ.
Цагаачлалын визний ярилцлага: Энэ төрлийн визний ярилцлага нь зөвхөн урьдчилан товлосон цагийн дагуу явагдана. Элчин Сайдын Яамнаас таны ярилцлаганд орох өдрийг мэдэгдэнэ.
Нэмэлт мэдээлэл авах тухай: Хэрэв та АНУ-ын иргэн буюу хууль ёсны байнгын оршин суугч бөгөөд цагаачлалын визний өргөдөл гаргах хүсэлтэй байгаа бол Баасан гаригийн 13.00 -14.00 цагт Элчин Сайдын Яаманд хүрэлцэн ирнэ үү. Консулын хэлтсийн ubiv@usembassy.mn хаягаар и-мэйл бичиж болно.
Консулын хэлтэс доорх хаягаар байрлаж байна:
АНУ-ын Элчин Сайдын Яамны Консулын хэлтэс
Их тойруу, Улаанбаатар хот, Монгол улс
Хэрэв танд цагаачлалын визний өргөдөл шийдвэрлэх явцтай холбоотой асууж тодруулах зүйл байвал ubiv@usembassy.mn хаягаар и-мэйл ирүүлнэ үү.

