jump over navigation bar
Embassy SealАНY-ын Төрийн Департамент
АНУ-ын ЭСЯ - УЛААНБААТАР, МОНГОЛ УЛС flag graphic
ЭСЯ-ны Гол Yйл Явдлууд

 
Монгол дахь АНУ-ийн Элчин сайдын яам, Үйлдвэр Худалдааны Яам, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимтай хамтран АНУ-ийн Хөнгөлөлтийн Ерөнхий Системийн хүрээнд Монголоос АНУ руу татваргүй экспортлох оёмол сүлжмэл гар урлалын баталгаажуулсан бүтээгдэхүүний тухай гэрээний ёслолын ажиллагааг зохион байгууллаа.

Энэ үйл ажиллагаа  7 сарын 9 - нд Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимийн Дугуй зааланд боллоо. Арга хэмжээний үеэр гар урчуудын хийсэн зарим бүтээгдэхүүн тавигдсан байлаа. (дэлгэрэнгүй)

ЭСЯ-ны Сyyлийн Yеийн Гол Yйл Явдлууд

Хэвлэлийн Мэдээ
7 сарын 09, 2008

Өнгөрсөн долоо хоногт сонгуультай холбоотой гарсан үймээний үеэр сүйтгэгдсэн Морин хуурын чуулгын хөгжмийн  зэмсэг,  ноот, хувцас хэрэглэлийг сэргээн засварлаж, шинээр худалдан авахад зориулан Улаанбаатар дахь АНУ-ын Элчин сайдын яамны хамт олон сайн дурын хандив цуглуулжээ. ЭСЯ-ны хамт олны сэтгэлээсээ өгч буй хандив энэхүү гайхалтай чуулгыг сэргээн босгож, цаашид дэлхий дахинаа дуурсах гайхамшигт олон бүтээлээ туурвихад нь хувь нэмэр болно гэдэгт итгэж байна.  

Хэвлэлийн Мэдээ
7 сарын 08, 2008

Онц байдал өндөрлөж, хэвлэлийн эрх чөлөөг сэргээн тогтоосон явдлыг бид сайшаан хүлээж авлаа. Сонгуультай холбоотой гарсан хүчирхийллийн улмаас хүний амь эрсдэж, хүмүүс гэмтэж бэртсэнд бид дахин эмгэнэл илэрхийлэхийг хүсч байна. Монгол Улсын Засгийн газар өнгөрсөн долоо хоногт болсон хэрэг явдлыг нягтлан шалгаж, Монгол Улсын хууль тогтоомжийг шударга бөгөөд үнэнээр, Монголын ардчиллын зарчмуудад нийцүүлэн хэрэглэхийг бид дэмжиж байна. Энэ үйл явцыг ил тод, нээлттэй байдлаар явуулах нь эвлэрэл, эдгэрэлийн үйл явцад тус дөхөм болно. Хүчирхийлэл дахин гаргахгүйн төлөө Монголчууд бүгдээрээ ихээхэн санаа тавина гэдэгт найдаж , энх тайван, тогтвортой байдал, эвлэрлийг дэмжихийг оролцогч бүх талуудад бид уриалж байна.     

.......................................................................................................................................................

Парламентын сонгуулийн дараа Ерөнхийлөгч Н.Энхбаярыг онц байдал зарлахад хүргэсэн хүчирхийлэл гарсанд  бидний сэтгэл гүнээ зовниж байна. Монголын ард түмний эрх ашгийг дээдлэн хамтран ажиллахыг улс төрийн намуудад бид уриалж байна. Сонгуулийн зөрчлийн талаар гарсан аливаа гомдол нь Сонгуулийн ерөнхий хороогоор, Монголын ардчиллын зарчим, туршлагыг хүндэтгэн баталгаажуулахуйц байдлаар шийдвэрлэгдэх ёстой.

Ерөнхийлөгч Энхбаярын 2007 онд АНУ-д хийсэн айлчлалын үеийн зургийн галлерей

- Нийтлэлүүд -
 



    Энэхyy сайтыг АНУ-ын Тeрийн Департаментаас эрхлэн гаргадаг бeгeeд гадны холбоос бyхий интернэт хуудаснууд нь энэхyy сайтын хувийн нууцлал, журам, ойлголтуудыг зeвшeeрч байгаа гэсэн ойлголт биш юм.

АНУ-ын ЭСЯ