Skip Global Navigation to Main Content
Skip Breadcrumb Navigation
ЭСЯ-ны мэдээ

Дэлхийн байгаль орчны өдөрт зориулан мод суулгалаа

6 сарын 5, 2013
Улаанбаатар, Монгол

Дэлхийн байгаль орчны өдрийг тохиолдуулан энэ сарын 5-ны Лхагва гаригт АНУ-ын Элчин сайдын яамныхан нийслэлийн Хан-Уул дүүргийн 63 дугаар тусгай дунд сургуулийн сурган хүмүүжүүлэгч болон сурагч хүүхдүүдийн хамт ЭСЯ-наас нийлүүлсэн 50 ширхэг суулгацыг тус сургуулийн талбайд тарьжээ. Уг үйл ажиллагаа нь сургуулийн дэргэд байгуулагдах цэцэрлэгт хүрээлэнгийн эхлэл болсон байна.

АНУ-аас Монгол Улсад суух Элчин сайд Пайпэр Энн Уинд Кэмбэлл, ЭСЯ-ны байгаль орчныг хамгаалах Ногоон багийнхан болон ЭСЯ-ны ажилчид, мөн БШУЯамны төлөөлөл уг арга хэмжээнд байлцлаа.

Дэлхийн байгаль орчны өдөр нь жил бүр байгаль орчноо хамгаалах үйлсэд уриалан дуудаж нийтээрээ тэмдэглэдэг өдөр юм. Үйл ажиллагаа, арга хэмжэнүүд жил тойрон явагддаг боловч энэ өдрийг байгаль орчны төслүүдэд хүн бүрийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор тэмдэглэж ирсэн байна.

Хөгжлийн болон оюуны бэрхшээлтэй 250 гаруй хүүхэд сурч хүмүүждэг 63-р сургууль нь АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг (USAID), Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (GIZ) хамтран Дулаан техникийн засвар шинэчлэлтийн төслийн хүрээнд засварт орж, өнгөрсөн оны 10 дугаар сард үүдээ дахин нээсэн билээ. Уг төсөл нь дулааныг хадгалж, хүлэмжийн хийн ялгарал, агаарын бохирдлыг бууруулах замаар байгаль орчинд ээлтэй, хүүхдийн сурч боловсрох орчинг таатай болгоход чиглэгдсэн бөгөөд сэргээгдэх эрчим хүч болох нарны зайгаар дулааныг хуримтлуулж сургуулийн байрны халуун ус, дулааны системтэй холбогд.

Модны суулгацын хувьд АНУ-ын Три Глобал (Tree Global) компаниас Монгол оронд ургах боломжтой суулгацыг сонгосон нийлүүлсэн байна. Уг компани нь байгаль орчны нөхөн сэргээлт, хөдөө аж ахуй болон сэргээгдэх биобиет (био түлш) –ийн үйлдвэрлэлд чиглэгдсэн олон улсын мод арчилгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж.