news
АНУ-ын ЭСЯ-ны Консулын хэлтэс асрамжийн төвд тусаллаа
Уг асрамжийн төвд 3 – 18 насны 70 хүүхдүүд амьдардаг бөгөөд бүгдээрээ гэр бүлээсээ хаягдсан өмнө нь гудамжинд амьдарч байсан юм. Уг төвийг Камерунаас ирсэн Люси Мунчи удирдан ажиллуулдаг. Монголын Олон улсын эмэгтэйгтэйчүүдийн Холбооноос (МОУЭХ) 725,000 төгрөгийн хандивыг Консулын хэлтэст гардуулан өгснийг тэд тоглоомын талбайг шинэчлэн засварлахад (элс, зүлэг, үр мөн будаг) зориулан зарцууллаа. Үүн дээр нэмж Элчин Сайдын Яамны хамт олон 500,000 төгрөгийг бодит хэрэгслэл болох ном, зураг болон гар урлалын хэрэгслэл, сургалтын материалуудыг тус асрамжийн газарт бэлэглэлээ. Тус Төвд нэмж өгсөн уг санхүүжүүлэлтийг өсгөхөд хүч хөдөлмөр гарган ажилласан Бус нутгийн аюулгуй байдлын хэлтсийн дарга Жон Кореткид онцлон талархаснаа илэрхийлье.
Ажлын өдрүүдээр ЭСЯ-ны 25 гаруй ажилчид сайн дураараа тус Төвд очиж тоглоомын талбайд байсан чулуу, шил болон зэрлэг ургамалуудыг цэвэрлэж шинэ элс, шороо тавьж, зүлэг, цэцэг суулгаж хүүхдүүд тоголох аюулгүй орчинг бүрдүүллээ. Тэд зуны турш хүүхдүүдийн амралтын үеэр тэдний Англи хэлнйи мэдлэгийг нь дээшлүүлэхийн тулд ном уншиж, тоглоом тоглож мөн гар урлалын зүйлсийг хийж илүү их цагийг тэдэнтэй өнгөрүүлэхээр төлөвлөөд байгаа билээ. Мөн намар тус Төвийн гадаад үзэмжийг сайжруулахаар дахин будаг болон цэвэрлэгээний ажлыг хийнэ гэдэгт найдаж байна.


