Мэдээ
Глобал сангийн бүсийн хурал Улаанбаатар хотод энэ сарын 3-5 нд болж байна
Улаанбаатар хот. ДОХ, сүрьэе, хумхаа өвчинтэй тэнцэх Глобал сангийн уулзалтад Зүүн Ази, Номхон далайн бүсийн 15 орноос 200 оролцогчид Улаанбаатар хотод цуглараад байна. БНХАУ, Индонез, Филипин, Тайланд, Вьетнам, Камбож, Монгол зэрэг улс орноос төлөөлөгчид энэ хуралд оролцож байгаа бөгөөд өмнөх бүсийн уулзалтыг 2007 онд Индонез, 2005 онд Тайланд, 2004 онд Камбожид тус тус зохион байгуулж байсан байна.
Монгол улсын Шадар сайд М. Энболд 9 дүгээр сарын 3-нд болсон нээлтэнд үг хэлж, Эрүүл мэндийн сайд С. Ламбаа 9 дүгээр сарын 5-нд болох хаалтын ажиллагаанд үг хэлэх төлөвтэй байгаа.
Глобал сан нь эдгээр гурван өвчнийг урьдчилан сэргийлж, эмчлэх зорилготой засгийн газар болон хувийн хэвшлийн түншлэл юм. 2002 оноос хойш Глобал сан 140 оронд 16 тэрбүм доллар зарцуулж, энэ нь дэлхийн хэмжээнд ДОХ-той тэмцэх хөтөлбөрт оруулсан гадны санхүүжилтийн 1/4, сүрьеэтэй тэмцэх хөтөлбөрийн гадаад санхүүжилтийн 2/3 , хумхаатай тэмцэх хөтөлбөрийн гадаад санхүүжилтийн 3/4-ийг тус тус эзэлж байна.
Глобал сан Зүүн Ази, Номхон далайн бүсэд 2 тэрбүм доллар зориулж, Монгол улсад сүрьеэ, хумхаа өвчинтэй тэмцэхэд 21 сая долларын буцалтгүй тусламж олгосон байна.
Глобал сангийн хамгийн том хандивлагч нь АНУ засгийн газар мөн бөгөөд нийт төсвйин 25 хувийг /буюу 3,5 тэрбүм доллар/ бүрдүүлдэг аж.
АНУ-ын засгийн газраас санхүүждэг Төслйин менежментийн шийдэл төсөл нь Үндэсний зохицуулах зөвлөлийг бэхжүүлэх, Глобал сангийн буцалтгүй тусламжийн хяналтын чадавхийг сайжруулах ад техникийн туслалцаа олгодог ажээ. Үндэсний зохицуулах зөвлөл Эрүүл мэндийн яамтай хамтарч төслийн үйл ажиллагааг хянах самбарын ажлын үр дүнг танилцуулсан байна.
Монгол улс төслийг туршилтын хэлбэрээр хэрэгжүүлж буй 6 орны нэг бөгөөд Глобал сангийн бүсийн хуралд төслийн үр дүнг танилцуулж буй анхны орон болоод байна.
АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн Вашингтон хот дахь Глобал сан дахь төлөөлөгч Жейсон Тэйлор Врайт бүсийн хуралд АНУ-ын засгийн газрыг төлөөлж оролцож байна. Төслийн менежментийн шийдэлийн АНУ-ын зөвлөх мөн энэ хуралд оролцож байгаа.


