Skip Navigation
Skip Left Section Navigation

Хэвлэлийн мэдээ

АНУ-ын ЭСЯ үерт нэрвэгдэгсдэд яаралтай тусламж үзүүлэхээр болов

Өнгөрсөн долоо хоногт хүчтэй аадар борооны улмаас үерт өртсөн иргэдэд яаралтай тусламж болгон 25 мянган ам. доллар хандивлахаа АНУ-ын Элчин сайдын яам энэ сарын 27-нд мэдэгдлээ. Энэ тусламжийг АНУ-ын ЭСЯ Монголын улаан загалмайн нийгэмлэгээр дамжуулж олгох бөгөөд МУЗН хэрэгцээтэй бараа бүтээгдэхүүнийг худалдан авч, үерт автсан гэр хорооллын өрхүүдэд энэ долоо хоногт тарааж эхлэх юм. АНУ-ын ард түмнээс өгч буй энэ хандиваар МУЗН гурил, будаа, ургамлын тос, элсэн чихэр, цай, давс зэргийг худалдан авч, Сонгинохайрхан, Хан-Уул болон Баянзүрх дүүргүүдэд тараана. МУЗН дээрхи хандивын зарим хэсгийг Говь-Алтай аймгийн үерт автсан сумын иргэдэд мөн хүнсний тусламж үзүүлэхэд ашиглах юм.