Skip Navigation
Skip Left Section Navigation

Төлөөлөгчдийн танхимын гишүүн Бейнер болон төлөөлөгчдийн бүрэлдэхүүн Монголын төр засгийн тэргүүнүүдтэй уулзлаа 

АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Охайо мужаас сонгогдсон Бүгд Найрамдах намын гишүүн, АНУ-ын Төлөөлөгчдийн Танхимын Цөөнхийн Ахлагч Жон Бейнер  өнөөдөр Монгол улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж болон Ерөнхий Сайд Санжийн Баяр нартай Улаанбаатар хотноо Төрийн ордонд уулзлаа. Түүгээр ахлуулсан төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Конгресын гишүүн Дэн Борен (АН-Оклахама муж), Конгрессын гишүүн Жо Боннер (БН - Алабама), Конгрессын гишүүн Дэйв Кэмп (БН - Миссисипи), Конгрессын гишүүн Том Латам (БН – Иова) Конгрессын гишүүн Грег Уолден  (БН-Орегон) нар багтаж байгаа юм. Төлөөлөгчид АНУ-Монголын харилцааны талаар ярилцлаа.

Төлөөлөгчдийн Танхимын гишүүн Бейнер уг уулзалтуудын талаар “Хорин нэгдүгээр зуунд АНУ Монголын өмнө тулгарч буй өргөн хү рээтэй асуудлуудын талаар илэн далангүй, үр дүнтэй яриа өрнүүллээ” хэмээн дүгнэлээ.

Өнөөдрийн уулзалтууд Конгрессын гишүүд 8-р сарын 9, 10нд Улаанбаатар хот болон ойролцоох орон нутагт айлчилж, АНУ-ын Засгийн газраас санхүүжүүлсэн тусламжийн төслүүдтэй газар дээр нь танилцсан энэ айлчлалыг өндөрлөлөө.