Skip Navigation
Skip Left Section Navigation

Хэвлэлийн Мэдээ

АНУ-ын Мянганы  Сорилтын Корпораци,  Төмөр замын төсөлд зориулсан байсан санхүүжилтээ  бусад төслүүдэд хуваарилж эхэллээ

2009 оны 9 сарын 9-нд АНУ-ын Вашингтон хотноо болсон  Мянганы Сорилтын Корпорацийн Удирдах Зөвлөлийн хурлаар одоогийн Компакт гэрээний хүрээнд хэрэгжиж  буй Эрүүл мэнд, Техник мэргэжлийн  боловсрол, Хот орчимын бэлчээрийн менежмент гэсэн 3 төслийг өргөтгөхөд 50 сая ам. долларын нэмэлт санхүүжилт олгохоор баталлаа. Энэхүү төслүүдийн  үйл ажиллагааг өргөтгөснөөр мянга мянган монголчуудын эрүүл мэндийн нөхцөл байдал сайжирч, мэргэжлийн сургалтад хамрагдаж,  мал аж ахуй болон газар тариалан эрхлэх газраа түрээсээр эзэмших боломжтой болох юм.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтоноор ахлуулсан Мянганы Сорилтын Корпорацийн Удирдах Зөвлөл 2009 оны 9 сарын 9-нд хуралдаж,  188 сая ам. долларын санхүүжилттэй байсан төмөр замын төсөл хэрэгжихээ больсонтой холбогдуулан Монгол улстай хийсэн 285 сая ам. долларын компакт гэрээнд  өөрчлөлт оруулах асуудлыг авч хэлэлцлээ. Энэхүү хурлаар  төмөр замын төсөлд зориулсан  байсан мөнгөнөөс 50 сая ам. долларыг дээрхи 3 төслийн өргөтгөлд зориулахаар баталлаа. 

Дээрх төслүүдийн үйл ажиллагааг өргөтгөснөөр Монгол улсад дараахи боломжууд нээгдэж байгаа юм. 1) Халдварт бус өвчин болон осол гэмтэлтэй тэмцэх эрүүл мэндийн төсөлд 15 аймаг хамрагдах боломжтой  болно. 2)  Мэргэжлийн боловсролын чанар, чадавхийг бэхжүүлэх зорилгоор мэргэжлийн боловсролын  сургуулиудын  тоног төхөөрөмж, сургалтад зориулан 15 сая  долларын нэмэлт   санхүүжилт хийх боломжтой болно. 3) Мал  аж ахуй эрхлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор   310, 000 хүртэлхи га бэлчээрийн газрыг малчдад гэрээгээр эзэмшүүлэх боломжтой болно.

Эдгээр төслүүд нь одоо хэрэгжилтийн шатандаа явж байгаа ба 2013 оны 9 сар гэхэд хэрэгжиж дууссан байх ёстой.

2009 оны 4 сард шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдлаас үүдэн төмөр замын төслийг зогсоож  188 сая долларыг одоогийн хэрэгжиж буй  төслийн өргөтгөл болон шинэ төслүүдэд зориулах хүсэлтээ Монгол Улсын Засгийн Газраас илэрхийлсэн билээ. Энэхүү хүсэлтийг 2009 оны 6 сарын 10-нд хуралдсан МСК-ийн Удирдах Зөвлөлийн хурлаар авч хэлэлцэн  МСК-ийн удирдлагаас санал болгож буй төслүүдийг үнэлэх шийдвэр гаргасан билээ. Энэ зуны туршид Монгол Улсын Засгийн Газрын холбогдох яамдуудын гаргасан ажлын хэсэг болон Монголын Мянганы Сорилтын Сантай  хамтран  төслийн өргөтгөл болон шинэ төслүүдэд үнэлгээ хийсэн билээ.

Одоогоор МСК нь хэрэгжиж буй төслүүдийн өргөтгөлийг баталсан ба шинэ төслүүдийн үнэлгээг оны эцэс хүртэл үргэлжлүүлэн хийнэ.