Skip Navigation
Skip Left Section Navigation

Хэвлэлийн Мэдээ

Монгол Улсын Энхийг сахиулах ажиллагаанд АНУ дэмжлэг үзүүлж байна

Улаанбаатар хотоос баруун тийш 60 орчим км зайд байрлах Монгол Улсын Зэвсэгт Хүчний Таван толгой дахь Сургалтын төвд 2009 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Монгол Улс, АНУ-ын цэргийн дээд албан тушаалтнууд Таван Толгойн Сургалтын төвийн техник тоног төхөөрөмжийг сайжруулах 3,5 сая орчим америк долларын төслийн тууз хайчлах ёслолд оролцох ба Монгол Улсын энхийг сахиулах ажиллагаанд АНУ-аас үзүүлж байгаа томоохон дэмжлэг болж байна. Энэ төсөл нь АНУ-н Дэлхийн Энхийг Сахиулах Үйл Ажиллагааны Санаачлага сангаас санхүүжүүлж байгаа техник, төхөөрөмжийг сайжруулах цуврал төслүүдийн сүүлчийнх нь юм.

Эдгээр төслүүд нь Нэгдсэн Үндэсний Байгууллагын Энхийг сахиулах үйл ажиллагааны дэмжлэгтэйгээр Таван толгой дахь сургалтын төвийг дэлхийн стандартад нийцсэн энхийг сахиулах ажиллагааны бүсийн төв болгоход чиглэгдэж байгаа юм.

Сургалтын төвийн техник тоног төхөөрөмжийг сайжруулах энэ төсөлд шинэ худаг,бойлер, халуун усны сантехникийн систем, цахилгаан үүсгүүрийн систем, цахилгаан хуваарилах шит, халуун усны  газар зэрэг багтаж байна.

2007 оны 3-р сараас хойш Таван Толгойн сургалтын төвд нийт 5,7 сая ам долларын өртөгтэй 6 төсөл хэрэгжсэн ба 3,5 сая ам долларын энэ удаагийн төсөл урьд өмнө хэрэгжүүлж байсан төслүүдээс хамгийн их өртөгтэй төсөл  болж байна.

Дээр дурьдсан төслүүдээр Таван Толгойг НҮБ-н Энхийг сахиулах үйл ажиллагааны бүсийн сургалтын төв болгосон. Таван толгой сургалтын төв нь жил бүр болдог ХААНЫ ЭРЭЛД  олон улсын энхийг сахиулах сургуулилт хийдэг газар төдийгүй НҮБ-н Цэргийн ажиглагчийн курс, Монгол Улсын Зэвсэгт хүчин болон олон улсын цэрэг армийн хамтарсан хээрийн сургуулилт хийдэг газар болсон.

Өмнө нь хэрэгжсэн төслүүдээр цэргийн гал тогооны хэрэгсэл, хуарангууд, орчин үеийн эмнэлгийн хэрэгслүүд, сургалтын анги танхимын барилга, бусад техник, тоног төхөөрөмжүүдийг шинэчилсэн бөгөөд Таван толгойн төв барилгыг шинэчлэх ажил 2010 оны зун хийгдэнэ.