Skip Global Navigation to Main Content
Skip Breadcrumb Navigation
Оюутны виз

Оюутны виз хэрхэн мэдүүлэх вэ?

Улаанбаатар дахь АНУ-ын Элчин сайдын яам АНУ-ын их сургууль, коллежид суралцахыг сонирхож байгаад тань талархахын ялдамд таныг суралцах боломжтой гэж найдаж байна. Энэхүү мэдээллийн хуудас нь оюутнуудад оюутны виз хэрхэн мэдүүлэх явцын талаар мэдээлэл өгнө.

АНУ-д суралцах хусэлтэй монголчууд F-1 эсвэл J-1 цагаачлалын бус оюутны виз мэдуулэх ёстой. Энэ төрлийн визийг магадлан итгэмжлэгдсэн их сургууль, коллежид суралцах хусэлтэй виз мэдүүлэгчдэд олгодог. Харин урт хугацаагаар, зөвхөн англи хэлний сургалтанд хамрагдахаар виз мэдүүлж байгаа тохиолдолд виз олгох магадлал маш бага болохыг сайтар анхаарна уу.

Ерөнхий мэдээлэл авахын тулд АНУ-ын Төрийн департментийн http://evisaforms.state.gov/ хаягаар орж үзнэ үү.

Виз хэрхэн мэдүүлэх вэ?

АНУ-д сургалтын хөтөлбөрөө эхлэх хугацаанд амжиж очихын тулд АНУ-ын сургалтын хөтөлбөр төдийгүй визний мэдүүлгээ эртнээс төлөвлөж эхлэхийг бүх суралцагчдад Элчин сайдын яам зөвлөж байна. Суралцагч нь шаардлагатай бичиг баримтаа бүрдүүлсэн бол сургалтын хөтөлбөр эхлэх хугацаанаас 120 хоногийн өмнө виз мэдүүлж болно.

Визний мэдээлэл авах болон цаг товлох үйлчилгээг http://www.ustraveldocs.com/mn  вебсайтаар орж авна уу.

Ярилцлаганд юу авч ирэх вэ?

  1. АНУ-д байх хугацаанаас хойш наад зах нь 6 сарын хугацаанд хүчинтэй паспорт
  2. DS-160 өргөдлийн маягтын баталгаажуулсан хуудас
  3. 5см x 5 см хэмжээтэй, цагаан дэвсгэр бүхий 2 хувь зураг. Зурагт тавигдах шаардлагыг эндээс харна уу.
  4. Визний хураамжны баримт: ягаан болон шар хувь хоёуланг нь
  5. Ярилцлагын цаг товлосныг нотлох хуудас
  6. I-20 маягт (F1/M1) эсвэл DS-2019 маягт (J1)
  7. SEVIS хураамж төлсөн баримт
  8. Бусад нэмэлт бичиг баримтууд

Нэмэлт бичиг баримтууд

Ерөнхий мэдээлэл

АНУ-ын цагаачлалын хуулийн дагуу оюутны виз мэдуүүлэгчдийг цагаачлах хүсэлтэй хүмүүс гэж уздэг.  Цагаачлалын бус виз авах шалгуурыг хангахын тулд виз мэдүүлэгчид эх оронтойгоо нягт холбоотой, АНУ-д зорчсоны дараа эргэж ирэх оршин суудаг газартай болохоо тодорхой харуулах ёстой. Ажил, мэргэжлийн холбоо хэлхээ, эд хөрөнгө өмчлөх эрх, гэр бүлийн, уурэг хариуцлагыг нь харуулсан баримт болон банкны дансны хуулгыг ярилцлагын явцад унэлнэ.
Оюутны виз мэдуулэгчид сургуулийн эхний жилийн (эсвэл түүнээс богино хугацааны) төлбөрийг төлөхөд бэлэн санхүүгийн нөөцтэй гэдгээ харуулж, эхний нэг жилээс хойш сургалтаа санхүүжүүлэх эх үүсвэртэй гэдгээ нотолсон баримт үзүүлэх ёстой.

Цагаачлалын бус виз мэдуулэгчийн бүрдүүлэх ёстой баримт бичгийг нарийвчлан заадаггүй. Гэхдээ тухайн виз мэдүүлэгч оюутны визний шалгуурыг хангана гэдгээ нотлон харуулах ёстой. АНУ-д суралцах шалтгаан болон АНУ-аас эх орондоо буцаж ирэх зорилго мөн сургалтын зардлыг төлөх зохицуулалт зэргийг харуулсан нотлох баримтуудыг хавсаргаж болно. Банкны тодорхойлолт хуурамчаар уйлдэх явдал их байгаа тул Элчин сайдын яам Банкны тодорхойлолт нь аяллын зардлыг төлөх санхуугийн чадавхийг нотлох хангалттай баримт биш гэж узсэн. Банкны хадгаламжийн дэвтэр, дансны хуулгын эх хувь нь виз мэдуүүлэгчийн санхүүгийн байдлыг нотлох сайн баримт болно.

Хувь хүн бүрийн АНУ-д суралцах төлөвлөгөө өөр өөрийн онцлогтой тул тухайн виз мэдүүлэгч яг ямар бичиг баримт бүрдүүлэх ёстойг тодорхойлох боломжгүй. Иймд АНУ-д зорчих оюутны виз мэдүүлэхэд ямар бичиг баримт чухал болохыг тухайн виз мэдүүлэгч бүр анхааралтай авч үзэх ёстой.

Асуулт хариулт

Хэрэв танд  асуулт байвал манай вэб сайтын түгээмэл асуулт хариултуудыг энд дарж үзнэ үү. Илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл support-mongolia@ustraveldocs.com хаягаар имэйл бичих нь хамгийн дөхөмтэй арга юм. Танаас тусгайлан шаардаагүй бичиг баримтыг Консулын хэлтэс руу факс буюу шуудангаар илгээхгүй байхыг анхааруулья. Консулын хэлтэс эдгээр бичиг баримттай холбоотой ямар нэг үүрэг хариуцлага хүлээхгүй.

Залилан мэхлэх үйлдлийн тухай анхааруулах нь

Хүмүүсийг АНУ-ын виз авахад тусалж чадна гэдэг олон компани, хувь хүмүүс байдаг. АНУ-ын Элчин сайдын яам эдгээр компаниудад туслалцаа үзүүлэх эрх өгөөгүй бөгөөд олон тохиолдолд эдгээр компани ихээхэн хураамж авдаг ба залилан мэхлэх ажиллагаа явуулж байж болно. 

Хуурамч бичиг баримт мэдүүлвэл тухайн виз мэдүүлэгч ял шийтгэлд унах магадлалтай. Виз мэдүүлэхдээ хувийн компаний туслалцааг авах эсэхээ тухайн виз мэдуулэгч сайн бодох хэрэгтэй. Виз мэдүүлэгч мэдүүлж буй бүх бичиг баримтын үнэн зөв, бодит байдлыг өөрөө хариуцах бөгөөд бичиг баримтад нь хуурамч зүйл илэрвэл түүний хариуцлагыг хулээнэ.

Виз мэдүүлэгч залилан мэхлэх аргаар буюу материаллаг баримтыг санаатайгаар гуйвуулах замаар цагаачлалын бус виз авахыг завдсан гэм буруутай нь тогтоогдвол визийг бүр мөсөн татгалзаж, АНУ-д зорчих эрхийг нь хасна.

Зарлал

  • Ярилцлагагүйгээр виз мэдүүлэх журам

    13 болон түүнээс доош, 80 болон түүнээс дээш насны бүх виз мэдүүлэгчид цагаачлалын бус виз мэдүүлэхийн тулд ярилцлаганд биеэр ирэх шаардлагагүй. Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс харна уу.

Холбоо барих

  • Цагаачлалын бус визний асуудлаар UlaanbaatarNIV@state.gov хаягаар хандана уу.

    Анхааруулга: Консулын хэлтэс нь визтэй холбоотой ямар ч төрлийн асуудлаар утсаар мэдээлэл өгөхгүй тул дээрхи мэйл хаягаар хандана уу.