Танилцуулга
Улаанбаатар дахь АНУ-ын ЭСЯ-ны Консулын хэлтэс нь Америк болон Монгол иргэдэд үйлчилгээ үзүүлдэг. Элчин Сайдын Яам нь 11-р хороололд, Их тойруу гудамжнаас холгүй, Лаосын ЭСЯ-ны хажууд байрладаг.
Виз мэдүүлэгчид товлосон цагтаа ирэхдээ гадаад паспортнаас гадна өөрийн зураг бүхий биеийн байцаалтаа (иргэний / жолооны үнэмлэх г.м.) авчрах ёстой.
Консулын хэлтэстэй цагаачлалын бус визний асуудлаар cons@usembassy.mn хаягаар и-мэйл бичиж харилцаж болно.
Цагаачлалын визний асуудлаар UBIV@usembassy.mn хаягаар хандана уу.
Визний зуучлал, залилан мэхлэх үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг UlaanbaatarFPU@state.gov хаягаар ирүүлж болох ба энэхүү хаягаар ирсэн мэдээллийн нууцыг чанд хадгалах болно.
Анхааруулга: Консулын хэлтэс нь визтэй холбоотой ямар ч төрлийн асуудлаар утсаар мэдээлэл өгөхгүй тул дээрхи мэйл хаягаар хандана уу.